| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00109/И |
| Дугаар | 308/ШШ2025/00260 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 308/ШШ2025/00260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын * дугаар баг, ** тоотод оршин суух Х овогт З-ийн А-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч З.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2002-2006 онд Халж журам ХЗДС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2010 оны 9 сард өмгөөллийн шалгалтад орж, шалгалтад тэнцсэн. Хууль зүй дотоод хэргийн сайдын 20** оны 11 сарын 8-ны өдрийн ** дугаар тушаалаар Хуульчдын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож өмгөөллийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Би өмгөөлөгчийн ажлаа Д аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд харьяалагдан ажиллаж эхэлсэн ба одоог хүртэл тус зөвлөлд харьяалагдан ажиллаж байна. Мөн тус зөвлөлд хамт ажиллаж байгаа өмгөөлөгч нар ч намайг хэдэн оноос эхлэн ажиллаж эхэлснийг мэднэ. Миний бие Д аймаг дахь Хууль зүйн туслалцааны төвд орж ажиллахаар болсон ба тус төвөөс миний ээлжийн амралтыг тооцоход урьд нь өмгөөлөгчөөр ажиллаж байсан жилүүд тооцогдох боломжгүй гэсэн тул энэхүү асуудлаа шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна. Иймд намайг 20** оны 11 сарын 8-ны өдрөөс 2** оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд өмгөөлөгчөөр ажилласан жил тогтоож өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэлэх болон оршин суугаа газрын тодорхойлолт, ** дугаартай Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, Монголын өмгөөлөгчдийн холбооны 2025 оны 1 сарын 13-ны өдрийн 01/26 дугаартай тодорхойлолт, Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 1 сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоол, Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 1 сарын 26-ны өдрийн 35 дугаартай шүүгчийн захирамж, Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 сарын 8-ны өдрийн 22 дугаар магадлал, Г, Д аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 сарын 11-ний өдрийн 19 дугаартай шүүхийн магадлал, Д аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 13-ны өдрийн 53 дугаар, 2019 оны 3 сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/61 дугаар, 2024 оны 5 сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/122 дугаар, 2020 оны 8 сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоол, Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 4 сарын 25-ны өдрийн 59 дугаар захирамж, Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 1-ний өдрийн 136/ШЗ2021/01341 дугаар шүүгчийн захирамж, Д аймгийн прокурорын газрын 2011 оны 12 сарын 12-ны өдрийн 5/442 дугаар, 2017 оны 5 сарын 8-ны өдрийн 5/124 дугаар, 2023 оны 7 сарын 18-ны өдрийн 5/93 дугаар, 2022 оны 5 сарын 31-ний өдрийн 5/81 дугаар хариу мэдэгдэх хуудас, гэрч Ж.Ч, Ж.Ж нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Ч, Ж.Ж нарыг гэрчээр асуув.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.А нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Д аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд өмгөөлөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.
3.Нэхэмжлэгч З.А нь Д аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд өмгөөлөгчөөр ажиллаж байсан болох нь Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, Монголын өмгөөлөгчдийн холбооны 2025 оны 1 сарын 13-ны өдрийн 01/26 дугаартай тодорхойлолт, Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 1 сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоол, Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 1 сарын 26-ны өдрийн 35 дугаартай шүүгчийн захирамж, Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 сарын 8-ны өдрийн 22 дугаар магадлал, Г, Д аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 сарын 11-ний өдрийн 19 дугаартай шүүхийн магадлал, Д аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 13-ны өдрийн 53 дугаар, 2019 оны 3 сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/61 дугаар, 2024 оны 5 сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/122 дугаар, 2020 оны 8 сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоол, Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 4 сарын 25-ны өдрийн 59 дугаар захирамж, Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 1-ний өдрийн 136/ШЗ2021/01341 дугаар шүүгчийн захирамж, Д аймгийн прокурорын газрын 2011 оны 12 сарын 12-ны өдрийн 5/442 дугаар, 2017 оны 5 сарын 8-ны өдрийн 5/124 дугаар, 2023 оны 7 сарын 18-ны өдрийн 5/93 дугаар, 2022 оны 5 сарын 31-ний өдрийн 5/81 дугаар хариу мэдэгдэх хуудас, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
4.Гэрч Ж.Ж 2025 оны 03 сарын 12-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ З.А нь Д аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд 2010 оноос 2024 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байгаад 2024 оны 12 дугаар сараас хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан гэж, гэрч Ж.Ч нь 2025 оны 03 сарын 12-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ З.А нь Д аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд 2010 оноос 11 дүгээр сараас өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн, өнөөдрийг хүртэл хамт ажиллаж байна гэж хүсэлт гаргагч З.А-тэй хамт ажиллаж байснаа гэрчилж байна.
5.Нэхэмжлэгч З.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажлаас гарсан ажилд томилогдсон тушаалуудыг архиваас шүүлгэхээр зарим нь гарч ирэхгүй байгаа гэж тайлбарлаж байх ба түүний тайлбар үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд З.А-ийг Д аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд өмгөөлөгчөөр ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч З.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт З-ийн А-ийг 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд өмгөөлөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч З.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА