2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/03044

 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Г.И, 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Г.О нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Н.Гс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.У нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас 5,707,800 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.Г нь 2016 оны 01 дүгээр сараас хойш 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд охин Г.Иг тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхээр 10,000,000 төгрөгийг 6 хуваан, 6 жилийн хугацаанд охин Г.ИгТөрийн банк дахь  дансанд, 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хүү Г.Оргил-Эрдэнийг тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхээр 10,000,000 төгрөгийг 6 хуваан, 6 жилийн хугацаанд Г.Оийн Төрийн банк дахь  дансанд тус тус хийхээр хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийн гэрээг баталгаажуулж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 219,800 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ