| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2310 01366 1000 |
| Дугаар | 2024/ДШМ/54 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Гармаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ДШМ/54
Э.Х-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Гармаа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/610 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Гармаагийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар эсэргүүцэлд үндэслэн Э.Х-т холбогдох 2310 01366 1000 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Э-ын Х-, 1988 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ажилтай, ам бүл 6, эх, эхнэр, гурван хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
Э.Х- нь 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.М-ийг “Танай дүү Н.О намайг цагдаад дуудлага өгч бариулсан” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, П.М-ийн үснээс дарж, гар, хөл рүү нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн бугалга, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газар: Э.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Э-ын Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Г.Гармаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Хохирогч П.М-ийн эрүүл мэндэд нь учирсан “зүүн бугалга, гуянд цус хуралт” бүхий гэмтэл нь шүүгдэгч Э.Х- түүний үснээс үстэх, хөлөөрөө өшиглөх үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна...” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Х-, хохирогч П.М- рүү зуух дээр буцалж байсан хоолыг баруун хөлөөрөө өшиглөж, цацан эрүүл мэндэд нь “хүзүү, нуруу, бүсэлхий, зүүн гуя, шилбэ, баруун чихний дэлбэнд түлэгдлийн 1-2-р зэргийн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн зэргээр гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна...” гэж хохирогч П.М-ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг зөрүүтэй, хэрэгт байхгүй үйл баримтыг дурдаж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Прокуророос шүүгдэгч Э.Х-ыг П.М-ийн үснээс дарж, гар, хөл рүү нь цохиж, биед зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шилжүүлсэн атал шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “1. Шүүгдэгч Б овгийн Д-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, “2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж зөрүүтэй бичсэн нь шүүгдэгч Э.Х-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй атлаа ял оногдуулсан мэтээр ойлгогдож байна. Дээрх шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг хангаагүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Харин анхан шатны шүүх гэмт хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн үйл баримтаас өөр байдлаар дүгнэлт хийсэн байна.
Тодруулбал, прокуророос шүүгдэгч Э.Х-ыг “хохирогч П.М-ийн үснээс дарж, гар, хөл рүү нь цохиж эрүүл мэндэд нь зүүн бугалга, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан” хэмээн ялласан байхад анхан шатны шүүх “...шүүгдэгч Э.Х-, хохирогч П.М- рүү зуух дээр буцалж байсан хоолыг баруун хөлөөрөө өшиглөж, цацан эрүүл мэндэд нь “...хүзүү, нуруу, бүсэлхий, зүүн гуя, шилбэ, баруун чихний дэлбэнд түлэгдлийн 1-2-р зэргийн шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж өөр хэргийн үйл баримтыг дүгнэж бичсэн нь ойлгомжгүй байх тул давж заалдах шатны шүүх дээр дурдсанаар зөвтгөн дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, энэ талаар бичсэн прокурор Г.Гармаагийн бичсэн эсэргүүцлийн холбогдох хэсгийг хүлээн авав.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Х овогт Э-ын Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж бичигдсэнээр хэрэгт авагдсан нь ямар нэгэн алдаа, зөрчилгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийн энэ талаарх хэсгийг хүлээн авах боломжгүй байна.
Эсэргүүцэлд тусгагдсан “Өөр байдлаар бичигдсэн шийтгэх тогтоолыг анхан шатны шүүх гардуулсан” талаар зохих нотлох баримтыг прокуророос ирүүлээгүй болно.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон гэж үзэв.
Хэргийн 137 дахь талд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/1486 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” тухай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтад “...Э-ын Х-т холбогдох эрүүгийн 2310013661000 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсүгэй.” хэмээн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх бус хэргийг шүүхэд шилжүүлснээр бичсэн байгааг цаашид анхаарвал зохино.
Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар прокурор Г.Гармаагийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар эсэргүүцлийг хэсэгчлэн хангаж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/610 дугаар шийтгэх тогтоолын дүгнэлтийг зөвтгөн өөрчилж, тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ц.ОЧ