| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00357/И |
| Дугаар | 320/ШШ2025/00438 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 320/ШШ2025/00438
| 2025 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 320/ШШ2025/00438 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: *** банк хаалттай хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З***ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б***- д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 639,652.93 (зургаан зуун гучин есөн мянга зургаан зуун тавин хоёр төгрөг ерэн гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/00357/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М банк хаалттай хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Б***- нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр *** тоот цахим зээлийн гэрээг байгуулж 1,120,000 төгрөгийн зээлийг жилийн 24,84 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан *** тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2025 оны 02 дугаар сарын 28-нд дуусахаар байх бөгөөд зээлийн гэрээний үүрэг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс анх зөрчигдөж эхлэсэн. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 2226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар *** тоот үндсэн зээлийн үүрэгт 509,671.55 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 95,292.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 17,688.50 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 639,652.93 төгрөгийг зээлдэгч Д.Б***-ас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч *** банк хаалттай хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: *** банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д овогтой Б -д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болно гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** банк хаалттай хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З*** нь хариуцагч Д.Б***-аас цахим зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 639,652.93 (зургаан зуун гучин есөн мянга зургаан зуун тавин хоёр төгрөг ерэн гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *** банк хаалттай хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*** ... *** банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д овогтой Б нь ... уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.
Үүнээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Д.Б***ыг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтийг ирүүлсэн байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч *** банк хаалттай хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,840 (арван есөн мянга найман зуун дөч) төгрөгөөс 9,920 (есөн мянга есөн зуун хорь) төгрөгийг улсын орлогод үлдээн, 9,920 (есөн мянга есөн зуун хорь) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *** банк хаалттай хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З***ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б-д холбогдох цахим зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 639,652.93 (зургаан зуун гучин есөн мянга зургаан зуун тавин хоёр төгрөг ерэн гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***банк хаалттай хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,840 (арван есөн мянга найман зуун дөч) төгрөгөөс 9,920 (есөн мянга есөн зуун хорь) төгрөгийг улсын орлогод үлдээн, 9,920 (есөн мянга есөн зуун хорь) төгрөгийг нь улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА