| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00397/И |
| Дугаар | 320/ШШ2025/00439 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 320/ШШ2025/00439
| 2025 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 320/ШШ2025/00439 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б- д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 4,605,709 (дөрвөн сая зургаан зуун таван мянга долоон зуун ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/00397/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.Б***- нь Т*** ББСБ ХХК-тай дараах зээлүүд дээр гэрээ байнуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна.Үүнд:
1 2024.03.04-ний өдөр Т*** ББСБ ХХК-тай № ЗГ** тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж Samsung-S24-128 GB, Galaxy-Watch-6-40mm маркийн гар утсыг нийт 3,188,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.03.04-2026.08.27 хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 159,585 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.
2. 2023.06.15ны өдөр Т*** Кредит үйлчилгээний гэрээ байгуулж 494,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т*** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглаж, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон. Хариуцагч нь 2024.05.27-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т*** ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцлаж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1.ЗГ** тоот гэрээн дээр Samsung-S24-128 GB, Galaxy-Watch-6-40mm маркийн гар утасны үндсэн зээлийн үлдэгдэл 3,030,313 төгрөг, үндсэн хүү 782,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156,460 төгрөг, нийт 3,969,073 төгрөгийг,
2. Т*** Кредит 2042937 тоот гэрээний төлбөрт нийт ашигласан зээл 446,478 төгрөг, үндсэн хүү 171,539 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,418 төгрөг, шимтгэл 2,200 төгрөг, нийт 636,635 төгрөг, нэхэмжлэх нийт дүн 4,605,709 төгрөгийг Д.Б***-өөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Б***- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Д.Б***- миний бие Т*** ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээж аваад дараах тайлбарыг гаргаж байна. Би 2024 онд Т*** ББСБ ХХК-аас самсунг S24 загварын гар утас болон Т*** кредит зээлийг тус тус аваад төлж чадаагүй юм. Одоо нэхэмжилж байгаа гар утасны үнэ 3,969,073 төгрөг, Т*** кредит зээлийн төлбөр 636,635 төгрөг, нийт 4,605,709 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Д.Б***-өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 4,605,709 (дөрвөн сая зургаан зуун таван мянга долоон зуун ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б***- нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 4,605,709 (дөрвөн сая зургаан зуун таван мянга долоон зуун ес) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,641 (наян найман мянга зургаан зуун дөчин нэг) төгрөгөөс 44,320.50 (дөчин дөрвөн мянга гурван зуун хорин төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 44,320.50 (дөчин дөрвөн мянга гурван зуун хорин төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б***-өөс 88,641 (наян найман мянга зургаан зуун дөчин нэг) төгрөгийн тал хувь болох 44,320.50 (дөчин дөрвөн мянга гурван зуун хорин төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б***-өд холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 4,605,709 (дөрвөн сая зургаан зуун таван мянга долоон зуун ес) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.Б***- нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 4,605,709 (дөрвөн сая зургаан зуун таван мянга долоон зуун ес) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,641 (наян найман мянга зургаан зуун дөчин нэг) төгрөгөөс 44,320.50 (дөчин дөрвөн мянга гурван зуун хорин төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 44,320.50 (дөчин дөрвөн мянга гурван зуун хорин төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б***-өөс 44,320.50 (дөчин дөрвөн мянга гурван зуун хорин төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА