Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 320/ШШ2025/00440

 

 

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 320/ШШ2025/00440

Хөвсгөл аймаг

 

                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: С***банк бус санхүүгийн байгууллага Нээлттэй хувьцаат компанийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж***-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.М-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 7,178,075.58 (долоон сая нэг зуун далан найман мянга далан таван төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай, 320/2025/00347/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С***банк бус санхүүгийн байгууллага Нээлттэй хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж***- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С***ББСБ" ХК нь 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Т.М***-той ЗГ/***тоот зээлийн гэрээ, ФГ/*** фидукцийн гэрээг тус тус байгуулан Приус 20 маркийн *** улсын дугаартай автомашиныг барьцаалан Хаан банкны *** тоот дансанд зээл олголтыг хийж 8,000,000.00 (найман сая) төгрөгийг 1 хувийн шимтгэлтэй, сарын 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт төлөөгүй дүнгийн 20 хувь байхаар зээлж авсан. Зээлдэгч байгуулсан ЗГ/***тоот гэрээний төлбөрийг хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийхийг сануулж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрч байна. Иймд зээлдэгчээс ЗГ/***гэрээний төлбөрт үндсэн зээлийн төлбөрт 5,858,074.88 (таван сая найман зуун тавин найман мянга далан дөрвөн төгрөг наян найман мөнгө) төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,290,601,88 (нэг сая хоёр зуун ерэн мянга зургаан зуун нэг төгрөг наян найман мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний 29,398.82 (хорин есөн мянга гурван зуун ерэн найман төгрөг наян хоёр мөнгө) төгрөг, нийт 7,178,075.58 (долоон сая нэг зуун далан найман мянга далан таван төгрөг тавин найман мөнгө) төгрөгийг гаргаж С***ББСБ ХК хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.М***- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Т.М***- миний бие С***ББСБ ХК-аас нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 5,858,074.88 төгрөг, хүүгийн төлбөр 1,290,601,88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,398.82 төгрөг, нийт 7,178,075.58 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С***банк бус санхүүгийн байгууллага Нээлттэй хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж***- нь хариуцагч Т.М***- холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 7,178,075.58 (долоон сая нэг зуун далан найман мянга далан таван төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.М***- нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 7,178,075.58 (долоон сая нэг зуун далан найман мянга далан таван төгрөг тавин найман мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

 

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С***банк бус санхүүгийн байгууллага Нээлттэй хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 200,000 (хоёр зуун мянга) төгрөгөөс илүү төлсөн 70,200 ( далан мянга хоёр зуу) төгрөгийг, нэхэмжлэлийн шаардлагад төлөх 129,800 ( нэг зуун хорин есөн мянга найман зуу) төгрөгийн 64,900 ( жаран дөрвөн мянга есөн зуу) төгрөгийг нийт 135,100 (нэг зуун гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, үлдэх 64,900 (жаран дөрвөн мянга есөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Т.М***-оос 129,800 ( нэг зуун хорин есөн мянга найман зуу) төгрөгийн тал хувь болох 64,900 ( жаран дөрвөн мянга есөн зуу) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар С***банк бус санхүүгийн байгууллага Нээлттэй хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж***-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.М***-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 7,178,075.58 (долоон сая нэг зуун далан найман мянга далан таван төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Т.М***- нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 7,178,075.58 (долоон сая нэг зуун далан найман мянга далан таван төгрөг тавин найман мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч С***банк бус санхүүгийн байгууллага Нээлттэй хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 200,000 (хоёр зуун мянга) төгрөгөөс 64,900 ( жаран дөрвөн мянга есөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 135,100 (нэг зуун гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.М***-оос 64,900 (жаран дөрвөн мянга есөн зуу) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА