| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00250/И |
| Дугаар | 320/ШШ2025/00445 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 320/ШШ2025/00445
| 2025 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 320/ШШ2025/00445 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: *** корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, /*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: П.А,
Хариуцагч: Д.А,
Хариуцагч: А.Б нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 38,700,000 (гучин найман сая долоон зуун мянга) төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/00250/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, *** хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөө аж ахуйг дэмжих сан нь 2023 оны 7 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг *** ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. ХЖ ХХК нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 25,800,000 төгрөг байна. Үүнд: 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Ж-09/53 дугаар Жимс, жимсгэний үйлдвэрлэлийг дэмжих барьцаат зээлийн гэрээг байгуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 25,800,000 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50%-иар тооцоход 12,900,000 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 25,800,000 төгрөг, нийт 38,700,000 төгрөг гаргуулахаар байна.Иймд ХЖ ХХК-иас үндсэн төлбөр 25,800,000 төгрөг, анз 12,900,000 төгрөг, нэхэмжпэлийн нийт шаардлага 38,700,000 (гучин найман сая, долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, *** хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан хүсэлтдээ: *** ХХК нь Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-ийг төлөөлөн хариуцагч ХЖ ХХК, хамтран хариуцагч П.А, Д.А, А.Б нарт холбогдуулан 38,700,000 (гучин найман сая, долоон зуун мянга) тагрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргасан билээ. Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-иас ХЖ ХХК-д холбогдох маргааныг өмнө шүүхээр шийдвэрлүүлсэн байх тул "ХЖ" ХХК, хамтран хариуцагч П.А, Д.А, А.Б нарт холбогдуулан 38,700,000 (гучин найман сая, долоон зуун мянга) төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хулээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, *** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч ХЖ хязгаарлагдмал хариуцлагатай компани, П.А, Д.А, А.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 38,700,000 (гучин найман сая долоон зуун мянга) төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, *** хязгаарлагдмал хариуцлагатай компани ... Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-иас ХЖ" ХХК-д холбогдох маргааныг өмнө шүүхээр шийдвэрлүүлсэн байх тул "ХЖ" ХХК, хамтран хариуцагч П.А, Д.А, А.Б нарт холбогдуулан 38,700,000 (гучин найман сая, долоон зуун мянга) төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хулээн авч, шийдвэрлэж өгнө үү ...гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.
Үүнээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч ХЖ хязгаарлагдмал хариуцлагатай компани, П.А, Д.А, А.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 38,700,000 (гучин найман сая долоон зуун мянга) төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай маргааныг өмнө шүүхээр шийдвэрлүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, *** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХЖ хязгаарлагдмал хариуцлагатай компани, П.А, Д.А, А.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 38,700,000 (гучин найман сая долоон зуун мянга) төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА