| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00335/И |
| Дугаар | 320/ШШ2025/00477 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 320/ШШ2025/00477
| 2025 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 320/ШШ2025/00477 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: А.Ч-ын хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 320/2025/00335/и дугаар индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: А.Ч***-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ч***- шүүхэд гаргасан хүсэлтдээ: А.Ч***- миний бие Хөвсгөл аймгийн Э суманд *** онд төрсөн. Бага насаа эцэг эхийн асрамжинд өсөж бойжин бүрэн бус дунд боловсрол эзэмшин,1983-1985, 1988-1992 онд Тариалан, Эг-Үүрийн сангийн аж ахуйд малчин, адуучнаар ажиллаж ирсэн. Аймгийн архивын лавлагаагаар миний ажиллаж байсан үеийн ажилд томилсон, чөлөөлсөн зарим тушаал гарч ирж бусад зарим ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон зэрэг шалтгааны улмаас миний сангийн аж ахуйд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна.
Иймд А.Ч***- миний 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйд малчнаар, 1988 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Ч***- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Эрдэнэбулган сумын сургуульд орж 1981 онд 8 дугаар ангид төгсөж Мөрөн сумын 10 жилийн сургуульд 1982 онд ороод улирлын амралтаар гэртээ хариад дахиж ирээгүй сургуулиас гарч малчин болсон. Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн 3 дугаар тасагт 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл адуучнаар ажиллаж байгаад цэрэгт татагдаж 1988 оны 6 дугаар сард халагдаж ирээд дахиж мал маллаж, 1992 оныг дуустал буюу хувьчлал тартал мал маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил маань тогтоогдохгүй, хөөцөлдөөд тогтоолгож чадаагүй мөн ажилтай учраас сайн хөөцөлдөж чадаагүй. Иймд ажилласан жилийг минь тогтоож өгнө үү Цэргээс ирснээс хойш 1988 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс томилсон тушаал байгаа ба 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хувьчлагдаж тарсан баримт байгаа тул энэ хугацаагаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн албан бичиг 1 хуудас, Тариалан сангийн аж ахуйн даргын 1986 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 95 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 84 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 84 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын засаг даргын Тамгын газрын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 3/191 дугаартай албан бичгээр хүргүүлсэн цалин хөлсний 70 дугаар дансны түүвэр, хуулбарын хамт, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2877 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг тус тус ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.А***-, Г.Э*** нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс А.Ч***-ын ХААТР-1 (А), ХААТР-21 (А) лавлагаа, Хөвсгөл аймгийн Тариалан сумын засаг даргын Тамгын газраас цалин хөлсний 70 дугаар дансны лавлагаа, Батлан хамгаалах яамны төв архиваас цэргийн албанд татагдагчдын анкет, Хөвсгөл аймгийн Тариалан сумын засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж байгаа Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн цалин хөлсний болон бусад холбогдох баримтад үзлэгийн хийн, үзлэгийн ажиллагааг тэмдэглэлээр баталгаажуулсан тэмдэглэл зэргийг тус тус бүрдүүлсэн.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1988 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба үүнийг тогтоолгосноор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авахад улсад ажилласан жил минь нэмэгдэж тооцогдох эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
3.Хэрэгт:
Тариалан сангийн аж ахуйн даргын 1986 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 95 дугаартай 1. 1985 онд цэргийн албанд явсан нэр бүхий 14 хүнд хөдөлмөрийн хуулийн 32 дугаар зүйлийн В, 37-р зүйлийн заалтыг үндэжслэн гэнэт халагдсаны тэтгэмжийг 14 хоногийн дундач цалингийн хэмжээгээр тус бүрт хавсралтаар нөхөн олгосугай. ... хавсралтад А.Ч малчин ...” гэх бичилттэй Гэнэт халагдсаны тэтгэмжийг нөхөн олгох тухай тушаал, тушаалын хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас (хх-ийн 5 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 84 дугаартай ...16. Цэргээс халагдаж ирсэн ... А.Ч***- ... нарыг 18/VII- наас I фермд малчин ... тус тус томилон ажиллуулсугай. ...” гэх бичилттэй Ажил томилох тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас (хх-ийн 6 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаартай 1. 1989 оны мал тууварчдын зөвлөгөөн семинар болж байгаатай холбогдуулан 1988 оны мал оторлох, тууварлах ажилд амжилт гаргасан зарим нэр бүхий тууварч, малчдыг үнэ бүхий зүйлээр (хавсралт №1)-ээр шагнаж урамшуулж, зөвлөгөөнд оролцогчдод нэг удаа үнэ төлбөргүй 1, 2-р хоолоор үйлчилсүгэй. ... хавсралтын 6-рт. А.Ч, тууварчин, олгох шагнал- гар чийдэн ...” гэх бичилттэй Хөрөнгө зарцуулах тухай тушаал, тушаалын хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас (хх-ийн 7 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай 1. БНМАУ-ын СнЗ-ийн 1974 оны 44/05 дугаар тогтоолыг үндэслэн САА-н ажилчин, малчин нэр бүхий 80 хүнд хавсралт №1-ээр ээлжийн амралт тооцож олгосугай. ... хавсралтын 28-рт. А.Ч, адуучин, үндсэн 15, нэмэгдэл 3, нийт 18 хоног ...” гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 2 хуудас (хх-ийн 11-12 дугаар хуудас),
А.Ч-ын Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1989 оны 01 дүгээр сараас 1992 оны 02 дугаар саруудад ажилласан хугацаанд авсан цалин хөлсний баримтанд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, түүвэр зэрэг 15 хуудас (хх-ийн 13-27 дугаар хуудас),
Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2877 дугаартай “ А.Ч-н БХЯ-ны сайдын 1985.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1985.06.08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 238 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988.06.10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 188.06.18-ны өдөр *** дугаарын цэргийн батлахтай халагдсан. ” гэх бичилттэй Хугацаат цэргийн алба хаасны лавлагаа 1 хуудас, (хх-ийн 28 дугаар хуудас),
А.Ч-ын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: Эг-Үүрийн сангийн аж ахуй, ажилд орсон он: 1984, цех, тасаг, бригад: 1 ферм, эрхэлдэг ажил: адуучин, эрхэлж эхлэсэн он: 1984, оршдог, сум, район: Эрдэнэбулган ... гэж 1988 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 37 дугаар хуудас),
А.Ч-ын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ... А.Ч ***-нд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн. Хөвсгөл аймгийн Тариалан сум 3-р тасагт малчин, хаана, ямар ажилтай: ...3-р тасагт үхэрчин ... гэж 1983 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэгдсэн ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 38 дугаар хуудас),
А.Ч-ын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 39 дүгээр хуудас),
Хөвсгөл аймгийн Тариалан сумын засаг даргын Тамгын газрын архивд хадгалагдаж буй Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн 1983-1985 онуудын хадгаламжийн нэгжид Эг-Үүрийн 3 дугаар тасагтай холбоотой цалин хөлсний баримт болон бусад холбогдох баримтуудад үзлэгийг явуулав. Үзлэгээр “ Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын архивын өрөөнд халгалагдаж байгаа 1983-1985 оны цалин хөлсний баримтад үзлэгийн явуулав. Тус архивд Тариалан сангийн аж ахуйн 1983 оны 2 хэсэг цалин хөлсний баримт 1984 оны хэсэг цалин хөлсний 1983 оны 1 хавтас үдэгдэж цэгцэлсэн цалин хөлсний баримтууд байх ба 1984 оны цалин хөлсний баримтад Эг-Үүрийн малчин, тууварчид гэсэн нэг хуудас цалин хөлсний байх бөгөөд түүнд бичигдсэн малчин тууварчдын нэрсэд М.Ч гэсэн нэр байгаа нь нэхэмжлэгчийн нэртэй тохирохгүй байлаа. Өөр тус баримтад Эг-Үүрийн 3-р тасаг гэжсэн цалин хөлсний баримт байхгүй байсан болно. Тус сумын архивд хадгалагдаж буй өөр баримтгүй. ” гэсэн үзлэгийн тэмдэглэл 5 хуудас, (хх-ийн 54-58 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Тариалан сумын засаг даргын Тамгын газрын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 3/290 дугаартай “ Манай сумын архивд хадгалагдаж байгаа 1983-1985 оны баримтуудад Эрдэнэбулганы 3 дугаар тасагтай холбогдох баримт, 70 дугаар данс хадгалагдаж үлдээгүй, Эг-Үүрийн малчин, тууварчны 1984 оны 12 сарын 1 хуудас 70 дугаар данс хадгалагдаж байгаа тул 1983-1985 онд Эг-Үүрийн 3 дугаар тасагт ажилаж байсан гэх А.Ч-тай холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.” гэх албан бичиг 1 хуудас (хх-ийн 59 дүгээр хуудас),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Ж.А***-ын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: А.Ч***- бид хоёр чацуутангууд бөгөөд нэг ангид хамт сурч байгаад Ч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас буюу хөлөө хугалж нэг жил өнжөөд надаас хоёр ангийн доор 8 дугаар анги төгсөөд үргэлжүүлэн суралцаагүй юм. Тэгээд намайг 1984 оны зун цэргээс хаалагдаж ирэхэд Тариалангийн САА-н 3 дугаар тасаг буюу Эрдэнэбулганы 3 дугаар тасагт адуучнаар ажиллаж байсан. Тэрээр 1985 онд цэргийн албанд татагдаж яваад 1988 оны 6 сард халагдаж ирээд 1 дүгээр фермд малчнаар ажиллах болсон. Түүнийг цэрэгт алба хаасж байхад манай тасаг Эрдэнэбулганы 3 дугаар хэсэг маань Тариалангийн САА-с тасарч Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуй болсон байсан бөгөөд тус сангийн аж ахуйг хувьчлагдан тартал тасралтгүй ажилласан. Миний санахын А.Ч***- нь голдуу адуучнаар ажиллаж байсан бөгөөд зарим үед туувар туудаг байсан. Үгүй, миний мэдэхийн А.Ч***- нь Эрдэнэбулганы унаган хүүхэд бөгөөд эцэг, эх, өөрөө Бөөрөлжийн голын хүмүүс юм. Өнөөдрийг хүртэл тус нутагтаа малаа маллан амьдарч байгаа. Нутгаасаа гарч үзээгүй гэж хэлж болно. ...” гэх мэдүүлэг 2 хуудас, (хх-ийн 62-63 дугаар хуудас)
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Г.Э***ын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: А.Ч***- намайг 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Тариалангийн САА-н 3 дугаар тасаг буюу Эрдэнэбулганы 3 дугаар тасгийн 1 дүгээр фермд саальчнаар анх ажилд ороход адуучнаар ажиллаж байсан. Тэгээд 1985 онд цэргийн албанд татагдаж яваад 3 жилийн хугацаат цэргийн албаа хаагаад 1988 оны 6 сард халагдаж ирээд үргэлжүүлэн 1 дүгээр фермд адуучнаар ажиллах болсон. Манай Тариалангийн САА-н 3 дугаар хэсэг буюу Эрдэнэбулганы 3 дугаар тасаг маань 1988 онд Тариалангийн САА-с тасарч Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуй болсон бөгөөд минай ферм маань Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн 1 дүгээр бригад болсон юм. А.Ч***- нь Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн 1992 онд хувьчлагдан тартал адуучнаар тасралтгүй ажилласан. миний мэдэхийн А.Ч***- гуай ерөөсөө л манай нутгийн хүн бөгөөд Бөөрөлжийн голоос гарч үзээгүй хүн гэж хэлж болно. ...” гэх мэдүүлэг 2 (хх-ийн 64-65 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ,
133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,
135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч А.Ч***- нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.
5. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч А.Ч***-ын Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1988 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болох нь болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А.Ч***-ын цэргийн албанд татагдахаас өмнөх ажиллаж байсан байдалтай холбоотой буюу 1983 оны 8 дугаар сарын 01-нээс эхлэн ажилласантай холбоотой цалин хөлсний болон бусад баримт байхгүй байгаа боловч Улсын бүртгэлийн хэлтсээс авсан Хаягийн хуудсанд 1983 оноос малчнаар ажилласан гэж бичигдсэн байдал, мөн түүнийг 1985 оныд цэргийн албанд татагдсантай холбоотой чөлөөлсөн, тэтгэмж олгосон 1986 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 95 дугаар Тариалангийн сангийн аж ахуйн даргын тушаал, мөн Тариалан сумын засаг даргын тамгын газарт 1983-1985 оны Тариалангийн сангийн аж ахуйн харьяа Эг-Үүрийн 3 дугаар тасгийн ажилчин малчдын цалин хөлсний болон бусад тушаал шийдвэр хадгалагдаж үлдээгүй зэрэг байдлыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А.Ч-ын Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1988 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА