Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/07

 

 

 

 

 

 

  2023              12            21                                        2023/ДШМ/07

 

 

О.М, Н.Т, Б.Э,

Г.П, Б.Ж, Х.М

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүн, 

шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Б.Отгонтөгс,

хохирогч Х.Ө, Б.Н, А.С, Т.А нарын өмгөөлөгч Б.Баасансүрэн,  

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/786 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Б.Отгонтөгс нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч О.М, Н.Т, Б.Э, Г.П, Б.Ж, Х.М нарт холбогдох 1902 00169 0109  дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын  илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. О.М, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт 0000000000000000000000000 тоотод түр оршин суух, /РД:00000000000/,

-урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар нийт 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

2. Н.Т, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо Жаргалантын 00 дугаар гудамж 000 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:0000000000/,

3. Б.Э, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Орхон аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Алтан-Овоо 00 дугаар гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:0000000000/,

- урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, тус ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/713 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/1233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

4. Г.П, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, исгэлтийн технологич мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо Булгийн 00 дугаар гудамж 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:0000000000/,

5. Б.Ж, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо Булгийн 00 дүгээр гудамж 000 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ТГ94042838/,

- урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

6. Х.М, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан монтаж мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо Шадивлан зуслангийн задгайд оршин суух, /РД:0000000000/,

- урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн  2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 649 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, тэнсэн, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар:

Нэг: Шүүгдэгч Н.О.М нь Н.Ттэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сараас эхлэн 2019 оны 3 дугаар сарын хугацаанд Баянгол дүүргийн 2, 5, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт болон Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Т.А, Х.Ө, хохирогч О.Б.Н, Э.С нарыг буюу 4 хүний биеийг нь үнэлүүлэх аргаар худалдаалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт,

үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2018 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо “Парис” бааранд 600.000 төгрөгийн үнэ бүхий хохирогч Б.Э эзэмшлийн Самсунг А6 загварын гар утсыг,

2019 оын 3 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кензо” бааранд 3.298.455 төгрөгийн үнэ бүхий хохирогч Б.З эзэмшлийн гар утсыг тус тус хулгайлан авч бусдад нийт 3.898.455 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Б.Этэй гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оын 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян зоог” нэртэй цайны газарт хүч хэрэглэн зодож Ц.А эзэмшлийн 280.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Б.Этэй гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оын 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян зоог” нэртэй цайны газарт хүч хэрэглэн Ц.А-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь үл ялих зүйлээр шалтаглан зодож биед доод уруул, оочны зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язрал, цус хуралт, 1 шүдний булгарал, буйлны цус хуралт, оочны цус хуралт, уруулын доод хэсгийн шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр 2019 оын 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “17” бааранд хохирогч Б.Жын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь дух, зовхи, хацар, чихний дэлбэн, эрүү, бугалга, тохой, шуу, хүзүүнд цус хуралт, урууланд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Х.Мтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “17” бааранд Г.Пийг зодож эрүүл мэндэд баруун нүдний алим, хоёр нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун доод зовхи, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ хамт явж байсан Х.Мтай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Б.Ж, Г.П нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, “17”  бааранд хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Хоёр: Шүүгдэгч Н.Т нь О.Мтой бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2018 оын 10 дугаар сараас эхлэн 2019 оны 3 дугаар сарын хугацаанд Баянгол дүүргийн 0, 0, 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт болон Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Т.А, Х.Ө, хохирогч О.Б.Н, Э.Саруулбаян нарыг буюу 4 хүний биеийг нь үнэлүүлэх аргаар худалдаалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт,

0000 оны 0 дугаар сарын 00-00-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ленин клубын орчим Г.Н бусдад зодуулж ухаангүй байдалтай байхад түүний эзэмшлийн 469.200 төгрөгийн үнэ бүхийн Самсунг А50 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Гурав: Шүүгдэгч Б.Э нь О.Мтой гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 0000 оны 00 дүгээр сарын 00-00-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баян зоог” нэртэй цайны газарт хүч хэрэглэн зодож Ц.А эзэмшлийн 280.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн,

О.Мтой бүлэглэн 2020 оын 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян зоог” нэртэй цайны газарт хүч хэрэглэн Ц.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь үл ялих зүйлээр шалтаглан зодож биед доод уруул, оочны зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язрал, цус хуралт, 1 шүдний булгарал, буйлны цус хуралт, оочны цус хуралт, уруулын доод хэсгийн шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 23 дугаар байрны орчим А.Г толгой тус газар руу цохиж хүч хэрэглэн, түүний эзэмшлийн гар утас, Хаан болон Хас банкны виза карт, “Мистерс” фитнесийн гишүүнчлэлийн карт, иргэний цахим үнэмлэх зэрэг нийт 469.200 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг дээрэмдсэн,  

2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын орчим Г.М эзэмшлийн нийт 200.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг ЖИ-7” маркийн гар утсыг түлхэж унаган хүч хэрэглэн дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Дөрөв: Шүүгдэгч Г.П нь 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 бааранд хохирогч Х.Мгийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь нэг хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын цус хуралт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 17 бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ хамт явж байсан Б.Жтай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Х.Мд хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, 17 баарны хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Тав: Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 бааранд хохирогч О.Мын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь нэг шүдний булгарал нэг шүдний сулрал, нэг шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 17 бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ хамт явж байсан Г.Птэй нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч О.Мод хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, 17 баарны хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Зургаа: Шүүгдэгч Х.М нь О.Мтой бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 бааранд хохирогч Г.Пийн эрүүл мэндэд нь баруун нүдний алим, хоёр нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун доод зовхи, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 17 бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт явж байсан О.Мтой нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Г.Пт хүч хэрэглэж, халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, 17 баарны хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас : О.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Н.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  Г.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Х.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч О.Мыг бүлэглэн биеийг үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж хүүхэд болон хоёр ба түүнээс дээш хүнийг худалдаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Мыг үргэжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, дангаараа болон бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэж, олон нийтийн амгалаг тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Нандинбаатарын Н.Тийг бүлэглэн биеийг үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж хүүхэд болон хоёр ба түүнээс дээш хүнийг худалдаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч  Б.Эг үргэлжилсэн үйлдлээр дангаараа болон бусадтай бүлэглэж бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт буруутайд,

Шүүгдэгч Г.Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэж, олон нийтийн амгалаг тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэж, олон нийтийн амгалаг тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х.Мг бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэж, олон нийтийн амгалаг тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

О.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 6 /зургаа/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Н.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Г.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Б.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Х.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах, мөн хуулийн тусгай  ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг, шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Г.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Б.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Х.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар О.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 /зургаа/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг,

Шүүгдэгч Э.Н.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Эгийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ сар 14 /арван дөрөв/ хоногийг энэ шийтгэх тогтоолор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М, Н.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч О.М, Н.Т, Б.Э нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.М, Н.Т нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг тэдгээрийн оршин суух Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр, шүүгдэгч Б.Эд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлтийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тус тус тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлаж,

Шүүгдэгч О.М, Н.Т, Б.Э нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М Н.Т, Б.Э нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын биелүүлээгүй эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих яощлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 710 /долоон зуун арав/ хоногийг, шүүгдэгч Н.Тийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/  хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Эгийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хорих ялыг түүний энэ хэрэгт хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийн хорих ялаар дүйцүүлэн хорих ял эдэлсэнд тооцож, шүүгдэгч Б.Эг энэ өдрөөс эхлэн суллаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч Т.А, Х.Ө, Э.А.С, О.Б.Н нар нь энэ хэргийн улмаас сэтгэл санаанд хохирол учирсан гэж үзвэл холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.Эгийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн барьцааны дансанд байршуулсан 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.М-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 4 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.М, Б.Ж, Г.П нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.М, Н.Т нарт авсан цагдан хорих, шүүгдэгч Х.М, Б.Ж, Г.П урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.М давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “... Миний бие Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан насанд хүрээгүй этгээдийн биеийг үнэлүүлсэн гэмт хэрэг үйлдээгүй, оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Х.Өийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “О.М, Н.Т нар таныг зардаг, мэднэ шүү гэж хэлээд ингэж мэдүүлэг өгөхгүй бол хорино гэсэн” талаар ярьсан. Мөн миний бие хохирогч гэх эмэгтэйчүүдийн халдашгүй дархан байх эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Тэдний өөрсдийн нэр дээр гэрээ байгуулж, түрээслэж байсан байранд хамт амьдарч, хорьж цагдсан зүйл байхгүй. Би эхнэр, 4 настай, 6 сартай 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд нийт 746 хоног цагдан хоригдсон тул эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү. Мөн миний бие Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэст Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг нэгтгэн шийдвэрлэж оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Т давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Би 2019 оноос хойш 5 жил орчимын хугацаанд энэ гэмт хэргийг улмаас шалгагдаж, цагдан хоригдож байгаадаа харамсаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээ бүрэн ухамсарлаж, маш их харамсаж гэмшиж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болон 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь  хохирогч нарыг хүч хэрэглэн зорчих эрхийг нь хязаарласан асуудал байхгүй. Харин би өөрийгөө 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул 13.1 дүгээр зүйлийн 2 дахь гэсэн зүйлчлэлийг өөрчилж, 12.3 дугаар зүйлийн 2 дахь гэсэн зүйлчлэлээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасныг хэрэглэн ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Мын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа:...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болон 13.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүдийн обьектив талын үндсэн шинжүүд нь төстэй байдаг. Хууль зүйн практикийн хувьд ялган зүйлчлэхийн тулд энэ гэмт хэргийг үйлдэхдээ зорчих эсэхийг хязгаарлаж буй эсэхийг анхаарах нь зүйтэй. Бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэг нь хүч хэрэглэхээр заналхийлж эд хөрөнгө, албан тушаал бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан нь обьектив талын үндсэн шинж бол хүн худалдаалах гэмт хэрэг нь биеийг нь үнэлүүлэх бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг хүчирхийлэлд оруулах, боолчлох түүнтэй ижил нөхцөлд байлгах, эд эрхтэнийг нь авах, албадан хөдөлмөржүүлэх зорилгоор нэг газраас нөгөө газарлуу зөөсөн, баримт бичгийг нь барьцаалсан, зорчин явах эрхийг нь хязгаарлахдаа бусдаас тусгаарлаж хорьсон байнгын хараа хяналтанд байлгаж, бусдаас тусламж авах эрхийг нь хязгаарлахын тулд харилцаа холбооны хэрэгсэлээс холдуулсан гэх мэтчилэн олон шинжүүдийг заавал агуулсан байх ёстой. О.Мод холбогдох хэргийн хувьд гэмт үйлдэл санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дээрх үйлдлүүдийг хийгээгүй нь хохирогч нарын мэдүүлгээр харагддаг. Тухайлбал хохирогчийн өөрийнх нь түрээслэн оршин суудаг байранд цугтаа  байсан талаарх мэдүүлэг. Ямар нэгэн орон байранд хүчээр хорьж цагдаад биеийг нь үнэлүүлэх, бусдаас тусламж авах боломжийг хязгаарлахын тулд харилцаа холбооны хэрэгсэлийг нь хурааж авах үйлдлүүдийг хийж байгаагүй. Насанд хүрээгүй хохирогч Х.Өийн хувьд удаа дараагийн шүүх хуралд биечлэн оролцож О.Мын эрхшээлд байгаагүй бид нар сайн дураараа биеээ үнэлдэг байсан, мөнгө төгрөг авдаггүй байсан, найзуудын холбоотой эдгээр хүмүүсийн эрхшээлд байгаагүй талаараа удаа дараа тогтвортой мэдүүлэг өгч байсан. Нөгөө талаасаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь өөрөө хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг бол 12 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг нь хүний бэлгийн эрх, эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж хууль тогтоогч ялган зүйлчилсэн байна. Прокуророос 13.1-т зааснаар гэмт хэргийг зүйлчлэхдээ зөвхөн бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг үйлдэгдэж буй гэмт үйлдлийг анхааран зүйлчлэлдээ яллах дүгнэлтэндээ бичсэн. Иймд давж заалдах шатны шүүхээс гомдолыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлд зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...Шүүгдэгч О.Мын хувьд хохирогч нарын бусдаас тусламж авах, харилцаа холбоог нь хязгаарлах, зорчих эрхийг хязгаарласан үйлдэл гаргасан уу гэдэг нь нотлогдоогүй, эргэлзээтэй нөхцөл байдал байдаг тул хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй хийж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Тийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Б.Отгонтөгс нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа:...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхээс 1 нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгохдоо бусад нотлох баримтуудыг няцаасан үндэслэлүүдээ заасан байх шаардлагыг хангаагүйгээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй болсон байна гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хохирогч А зочид буудалд байрлуулан зорчих эрхийг нь хязгаарлаж байсан гэх мэдүүлэг нь насанд хүрээгүй хохирогч X.Х.Өийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “бид нар өөрсдөө сайн дураар биеэ үнэлдэг байсан, мөрдөгчөөс зааж өгсөн мэдүүлгийг өгөхгүй бол намайг хорино гэж сүрдүүлж мэдүүлэг өгүүлсэн” гэх мэдүүлэг, хохирогч Э. А.Сгийн “манай гэрт байх хугацаанд нийт 10 хоног биеийг үнэлүүлсэн” гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байхаас гадна хохирогч Э.А.С нь өөрийн гэрт байж зорчих эрхээ яаж хязгаарлуулаад байгааг эргэлзээгүйгээр тогтоогоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Зүй нь дээрх хохирогч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байхад нэг хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3-т зааснаар эх сурвалжийг эргэлзээгүйгээр зааж чадаагүй байдалд дутуу үнэлэлт өгч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-р зүйлд заасан хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор, шүүх нь эргэлзээгүйгээр тогтоогоогүй үндэслэлд хамаарагдаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх боломжтой нөхцөл байдал байсныг анхааралгүй шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэж зүйлчлэлийг буруу зүйлчилсэн гэж үзэхээр байна. Иймээс дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3-р зүйлийн 2-т зааснаар зөвтгөн хөнгөрүүлж зүйлчилж, тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч Б.Баасансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хохирогч нарын мэдүүлэг маш тодорхой байдаг. 1 дүгээр хавтас хэргийн 47-54 дүгээр хуудаст А мэдүүлэг, 61-64 дүгээр хуудас Х.Өийн мэдүүлэг, 73 дугаар хуудас Б.Нийн мэдүүлэг, 80 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 217 дугаар хуудаст А.Сгийн мэдүүлэг зэрэг байдаг. Эдгээр хохирогч нарын мэдүүлэг утга, агуулгын хувьд бүгд адилхан. Мэдүүлэгт “бид нарыг гэрээс гарах гэхээр алга болчихно гээд хорьж цагдаж байсан. Гэрээсээ зугтаагаад явчихаар зоддог. Дахиад зугтаах юм бол аль хөлөө хугалуулмаар байна гэж хэлдэг. Ганцаар нь гаргадаггүй. Х.Өийг хамт гаргаж явуулдаг байсан. Х.Ө нь гарахдаа А-г зугтаалгадаг байсан. Тамхины цогоор түлдэг байсан” гэх агуулгатай мэдүүлгүүд байдаг. Эдгээр мэдүүлгээс харахад зорчих эрхийг нь хязгаарласан шинжтэй байдаг. Х.Өийн хувьд анхан шатны шүүх хуралдааны үеэс мэдүүлгээсээ буцаж эхэлсэн. Анх 2021 онд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед хохирогч Х.Ө, Т.А нар мэдүүлгээсээ буцсан тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж байсан. Ингээд буцаагаад харьяалал тогтоогоод Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэхэд хохирогч Х.Ө мэдүүлгээсээ буцсан гэдэг асуудлыг хохирогч Т.А мэдүүлдэг. Зорчих эрх хязгаарласан асуудлаас гадна хуурч мэхлэх асуудал байдаг. 50 хувийн ашиг өгнө гэдэг байсан гэх асуудлыг ярьдаг боловч ийм асуудал байхгүй байсан. Хохирогчийн биеийг хүчээр үнэлүүлээд олсон мөнгийг шүүгдэгч өөртөө зарцуулдаг байсан. Мөн боолчлох шинжийг агуулдаг. Хохирогч нарыг “хувцас угаасангүй, хоолны мөнгө олж ир” гэх мэтээр боолчлолын шинжтэй үйлдэл гаргасан байдаг. Хохирогч нар бүтэн өнчин харж хандах хүнгүй байсан тул хохирогч нарын эмзэг байдлыг далимдуулсан. Т.А 14 настай, Х.Ө, Б.Н нар мөн насанд хүрээгүй байсан. А.Сгийн гэрт амьдарч байсан нь үнэн. Гэхдээ А.Сгийн гэрт нь байгаа атлаа А.Сгийн биеийг нь үнэлүүлж байгаа асуудал өөрөө хуурч мэхэлсэн, эмзэг байдлыг далимдуулж байгаа шинж юм. Хохирогч А.С мэдүүлэхдээ “би эхлээд итгээд эд нарыг гэртээ байлгасан. Гэтэл биеэ үнэлсэнгүй гэж бид нарыг зоддог болсон. Би гэртээ 10 хонуулсан. Итгэсэн нь миний буруу байсан. Бид нарыг байнга хараа хяналтандаа байлгадаг байсан. Х.Ө, Т.А нар анхан шатны шүүх хуралдаанд худлаа мэдүүлэг өгсөн байна. Эдгээрийг О.М зоддог байсан” гэсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ..” гэв.

Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэргийн объектив талын шинж нь төсөөтэй байдаг. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас зорчих эрхийг хязгаарласан, хязгаарлаагүй гэсэн асуудал дээр маргаж байна. Хүчээр бэлгийн харьцаанд оруулдаг байсан талаар хохирогч нар мэдүүлдэг, үүнийг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрдөг. Гэрт нь хамт амьдраад байгаа байдлыг нь үндэслээд зорчих эрхийг нь хязгаарлаагүй гэж тайлбарлаж байна. Энэ нь өөрөө өрөөсгөл ойлголт юм. Хохирогч нарын эмзэг байдлыг далимдуулж гэрээс нь гаргахгүй, хүч хэрэглэж, чөлөөтэй гэрээсээ явах, бусдын тусламжийг авах боломжийг нь хязгаарласан тул зорчих эрхийг хязгаарласан үйлдэл байгаа гэж үзсэн. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад "хүн худалдаалах" гэж юуг хэлэхийг заасан. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдэл оролцоо, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзаад эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...”

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах дүгнэлтүүдийг хийв. Үүнд : 

1. Шүүгдэгч Б.Эгийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас  эдлээгүй үлдсэн хорих ялын болон цагдан хоригдсон хоногийн тооцоог хууль ёсны нотлох баримтад үндэслэж шийдвэрлээгүй байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэл, журмыг зөв хэрэглээгүй байна.       

Б.Э нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сар хорих ял шийтгүүлсэн /8хх-57-60/  байтал уг хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялын хэмжээ, хорих ялын хугацааны өмнө тэнсэн сулласан эсэх, хорих ял эдэлж байсан ШШГЕГ-ын харьяа хорих ангиас 461-р  хорих анги руу хэзээ шилжүүлсэн нь тодорхойгүй, үүнийг нотлох баримтгүй байх тул тухайн асуудлуудыг буруу шийдвэрлэсэн гэж үзнэ.   

Эрүүгийн хэрэгт : Б.Эгийн хувьд 2023 оны 3 сард хорих ял авч, Говьсүмбэр аймагт ял эдэлж байгаа, цагдан хорих тухай /7хх-245-246/, 2023.06.07, 2023.06.26-ны өдөр хорих 425 дугаар ангиас 461 дүгээр хорих ангид авчрах захирамж /8хх-14-16, 19, 22-23/-аас өөр бусад нотлох баримт цуглараагүй байна.     

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах тохиолдолд тухайн ялуудыг зөвхөн нэмж нэгтгэх  үндсэн зохицуулалттай бөгөөд хэрэв нэмж нэгтгэх тухайн ялуудыг өөр хооронд нь дүйцүүлэн нэмж тооцох боломжгүй тохиолдол үүссэн бол тусад нь эдлүүлж болохыг үгүйсгэхгүй болно. 

Гэтэл шүүгдэгч Б.Эд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа  хууль зүйн зөв дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

2. Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлага зэргийг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг   тохируулан оногдуулах шаардлагатай.   

Тухайлбал, шүүгдэгч Б.Э өмнө нь 2 удаа дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, сүүлчийн үйлдсэн хэрэгтээ ялаа эдэлж дуусаагүй байхаас гадна О.Мтой бүлэглэж болон дангаараа 2020 оны 01 дүгээр сарын 06-07, 2020 оны 01 дүгээр сарын 26-27, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрүүдэд нийт 3 удаа дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн тухайн тохиолдолд “тус гэмт хэргийн хүндрүүлэх” шинжийг үгүйсгэх үндэслэл юу болох, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн 3 удаагийн дээрэмдэх гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг бүх талаас нь бодитой дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг үндэслэлтэйгээр дүгнээгүй байна.

Мөн Б.Эгийн өмнө шийтгүүлсэнээс үлдсэн хорих ял болон хорих ангиас шилжүүлсэн цагдан хоригдсон хоногийн тооцоог хууль ёсны нотлох баримтын хүрээнд ялгаа заагтай дүгнээгүй атлаа өөр хэрэгт цагдан хорьсон гэх тодорхойгүй хугацааг өмнө нь шийтгүүлснээс үлдсэн хорих ялын хугацаанд оруулж улмаар өмнөх хорих ялыг  эдэлсэнд тооцсон гэх үндэслэл хангалтгүй болохыг тэмдэглэж байна.        

3. Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл, журам болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг ялгаа заагтайгаар дүгнэж, зөв хэрэглэх шаардлагатай. 

Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамаарахгүй бусад гэмт хэрэгт ял оногдуулсан тохиолдолд хэд хэдэн төрлийн ялыг нэмж нэгтгэх үндэслэл, журмыг хэрэглэх үндэслэлтэй ба харин Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамааруулсан буюу дүйцүүлсэн ялд нэмж нэгтгэх боломжгүй.  

Тухайлбал, шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байна.

Гэтэл О.Мын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг түүний үйлдсэн өөр бусад гэмт хэрэгт оногдуулсан хорих ялд нэгтгэхгүйгээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулсан буюу дүйцүүлсэн ялд нэмж нэгтгэх болсон үндэслэл, дүгнэлтийг хийгээгүй байна.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаас үзэхэд шүүхээс оногдуулсан ял эсхүл үйлдээгүй үлдсэн ялын хэмжээнээс хамааруулан зарим гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боловч зөвхөн тус зохицуулалтад дүйцүүлэх байдлаар зарим шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүдэд ял оногдуулах ёсгүйг анхаарах нь зүйтэй.          

4. Мөн шүүгдэгч О.М, Н.Т нарын цагдан хоригдсон хоногийг хууль ёсны баримтад тулгуурлан тооцоогүй байхаас гадна цагдан хоригдсон хоногийг тэдэнд оногдуулсан хорих эсхүл зорчих эрх хязгаарлах ялын алинд оруулан тооцохыг үндэслэл бүхий байдлаар шийдвэрлээгүй байна.

Тухайлбал, шүүгдэгч О.М, Н.Т нар хэзээнээс цагдан хоригдсон, суллагдсан, удаа дараа оргон зайлсан, дахин хэзээ цагдан хоригдсон эсэхийг ялгаа заагтайгаар тодорхой дүгнэж, тооцохгүйгээр таамаглах байдлаар цагдан хоригдсон хоногийг бичсэн байна.  

Хэрэгт авагдсан зарим баримтаар, шүүгдэгч О.М нь өмнө тодорхой хугацаанд цагдан хоригдож суллагдсан байх боловч 2021.03.16-нд оргон зайлж 2021.04.28-ны өдрөөс хэрэг түдгэлзсэн /7хх-95, 118/, О.Мын байгаа газрыг олж илрүүлэн хорисон байх тул 2022.01.05-ны өдөр хэрэг сэргээсэн гэх боловч /7хх-128/ түүнийг хэзээ цагдан хорьсон талаарх баримтгүй, мөн 2022.03.16-нд О.Мод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн /7хх-174-175/ боловч дахин оргон зайлсан байх тул 2022.08.05-ны өдөр эрэн сурвалжилсан /7хх-217-220/, түүнчлэн шүүгдэгч Н.Т тодорхой хугацаанд цагдан хоригдож суллагдсан байх боловч 2021.03.10-ны өдрөөс оргон зайлсан байх тул цагдан хорих захирамж гарсан /7хх-82-83/, дахин сулласан байх боловч шүүгдэгч нар тухай бүр хорих 461 дүгээр ангид цагдан хоригдсон өдрийг нотлох хууль ёсны баримтыг харьцуулан шалгаж, зөв дүгнэж тооцох шаардлагатай.   

5. Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах хүрээнд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журам зөрчигдсөн, мөн зарим оролцогчийн эрхийг хязгаарласан шинж бүхий тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болох ба тухайн нөхцөл байдлыг үл харгалзан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.   

Дээрх нотлох баримт бүхий үндэслэл, нөхцөл байдлууд нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3 “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх”, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалт ”...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, хамтран оролцсон хэлбэр”, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.6 “...эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ...”зэрэг хуульд заасан шаардлагад нийцээгүй байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/786 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Б.Отгонтөгс нарын нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.   

Шүүгдэгч О.М, Н.Т нарт урьд авсан цагдан хорих, Б.Э, Г.П, Б.Ж, Х.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :               

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/786 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.      

2. Шүүгдэгч О.М, Н.Т нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч  Б.Э, Г.П, Б.Ж, Х.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.     

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                             Г.ГАНБААТАР