| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0953/З |
| Дугаар | 128/ШШ2025/0327 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2025/0327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М******* ХХК
Хариуцагч: Хотын стандарт, хяналтын газрын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, А.Э, шүүх хуралдааны нарийн нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1. дүүргийн ны / худалдааны төвийн замын урд талд/ хотхоны 520 у/м ф325-200мм-ийн гадна дулааны шугамыг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, комисс ажиллуулахыг даалгах гэж эцсийн байдлаар тодорхойлсон.
Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:
2.1. Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд М******* ХХК нь дүүрэг, , худалдааны төвийн замын урд байрлах хотхон / 86 автомашины дулаан зогсоолтой, 114 байр сууцыг захиалан бариулсан байх бөгөөд тус барилгын эхний блокийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр уг барилга ашиглалтад оруулах комисс хүлээн авсан.
2.2.Үүнтэй зэрэгцэн дээрх барилга сууцыг дулаанаар хангах ф300мм-169, ф250мм-372 хүчин чадал бүхий дулааны шугамын ажлыг захиалан нэр бүхий аж ахуйн нэгжээр хийж гүйцэтгүүлсэн болох нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дулааны шугам хоолой далд ажлын акт, шугам хоолой угаалга хийсэн акт , камерын далд ажлын акт , компесаторын таталтыг хийсэн тухай акт , гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт , Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 04-02/48 дугаар Шугам сүлжээний гүйцэтгэлийн зураглалыг шалгаж хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авсан акт болон шүүхээс маргаан бүхий газар эд зүйл,баримт материалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зургаар тогтоогдож байна.
2.3. Улмаар тус хотхоны 520 у/м ф324-ф200мм-ийн гадна дулааны шугамыг 2018 онд эхний блок барилгуудыг ашиглалтад оруулахдаа дулааны шугамд тусгайлан комисс ажиллуулаагүй байна.
2.4. Эрчим хүчний зохицуулах хороо-ны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 348 дугаар тогтоол гарч, түүнд заасны дагуу Дундын өмчлөлийн болон хувийн хэвшлийн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эзэмшилд байгаа 200мм ба түүнээс дээш голчтой дулаан дамжуулах сүлжээг төрийн өмчид шилжүүлэн авах, ашиглалт үйлчилгээг хариуцах болсонтой холбогдуулан ТӨХК-иас Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах тухай 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/1659 дүгээр албан бичгийг М******* ХХК-д хүргүүлжээ.
2.5. Дээрх тогтоолыг биелүүлэхээр М******* ХХК-иас 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 170/24 дүгээр албан бичгээр Хотын стандарт, хяналтын газарт хандан дулааны шугамын ажилд Барилга байгууламж ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлт гаргасан.
2.6. Хотын стандарт, хяналтын газраас ...Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтын 10.3. (Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна)...-т заасныг үндэслэн татгалзсан хариуг М******* ХХК-д утсаар мэдэгдсэн гэжээ.
2.7. Нэхэмжлэгчээс дээрх хариуг эс зөвшөөрөн Нийслэлийн Засаг даргад хандан 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 195/24 дүгээр албан бичгээр гомдол гаргасан байна.
2.8. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01/2094 дүгээр албан бичгээр ...Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтын 10.3-т ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулах... талаар хариу мэдэгджээ.
2.9. ******* ХХК-иас тус шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани дүүргийн ны нутагт / худалдааны төвийн замын урд талд/ хотхоныг 2018-2023 онд барьж ашиглалтад оруулсан билээ.
Тус хотхоны 520 у/м ф325-ф200мм-ийн гадна дулааны шугамыг 2018 онд эхний блок барилгуудаа ашиглалтад оруулахдаа барилгатай хамт комисс ажиллуулж, хүлээлгэн өгсөн бөгөөд дулааны шугамд тусгайлан комисс ажиллаагүй юм. Тиймээс уг шугамын ашиглалтыг тус шугамаас дулаанаар . VIР геsеdеncе, *******, , ******* хотхонууд зэрэг олон хэрэглэгчдийн дундын шугам болж, тус тусын ашиглалт хариуцагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дундын эзэмшилд тооцогдон явж ирсэн.
Эрчим хүчний зохицуулах хороо-ны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 348 дугаар тогтоол гарч, түүнд заасны дагуу Дундын өмчлөлийн болон хувийн хэвшлийн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эзэмшилд байгаа 200мм ба түүнээс дээш голчтой дулаан дамжуулах сүлжээг төрийн өмчид шилжүүлэн авах, ашиглалт үйлчилгээг хариуцах болсонтой холбогдуулан төрийн өмчид шилжүүлэн өгөхөд комиссын актыг нөхөн бүрдүүлэх шаардлага гарсан юм.
Энэхүү тогтоолыг биелүүлэхээр Хотын стандарт, хяналтын газар-т бүх материалыг нөхөн бүрдүүлж комисс ажиллуулахаар хандсан боловч Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтын 10.3. (Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна)-т заасны үндэслэн татгалзсан хариуг утсаар мэдэгдсэн юм.
Биднийг 2018 онд тус дулааны шугамыг ашиглалтад оруулж байхад уг 2 тогтоолын аль нь ч гараагүй байсан хэдий ч нийтийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлж, Эрчим хүчний зохицуулах хороо-ны 348 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахаар 2023 оны 10 дугаар сараас эхлэн хөөцөлдөж, дутуу баримт материалыг нөхөн бүрдүүлж, багагүй хэмжээний мөнгөн хөрөнгө, цаг хугацааг зарцуулан хөөцөлдсөн боловч дээрх тогтоолуудын зөрчилтэй байдлаас болж мухардмал байдалд ороод байна.
Энэ талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.*******т 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 195/24 тоот албан бичгээр хандан шийдвэрлэж өгөхийн хүссэн боловч, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01/2094 тоот албан бичгээр ирүүлсэн хариудаа уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг зөвлөсөн байна.
Одоо тус дулаан хангамжийн шугамд гэмтэл гарсан тохиолдолд тодорхой хариуцах эзэнгүй байгаагаас холбогдож байгаа олон тооны иргэд, Аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг хохирохоор байгаа тул эрхэм шүүгчид нийтийн эрх ашгийн үүднээс Хотын стандарт, хяналтын газар-т Барилга байгууламж ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлдээ: ... Тухайн шугам сүлжээг эзэнгүй орхих юм бол гэмтэл гарахад хариуцах хүнгүй болно. Хохирох хүмүүс нь өмнө дурдсан оршин суугчид л байна. Миний өнөөдрийг хүртэл шүүхээр шийдвэрлүүлэхээр явж байгаа шалтгаан нь үүсэх эрсдэлээс сэргийлж, ухамсарлаж байгаа явдал юм. Хэрэв шийдвэрлэгдэхгүй бол хэлэх үгтэй л үлдэнэ. Төрийн байгууллага иргэдийнхээ төлөө ажилладаг учир энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна... гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...М******* ХХК нь дүүрэг, , худалдааны төвийн замын урд байрлах хотхоны гаднах ф300мм-169, ф250мм-372 хүчин чадал бүхий дулааны шугамын барилгын ажил дууссан тул ашиглалтад оруулахаар 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Барилга байгууламж ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг хүсэх тухай албан бичгийг тус газарт ирүүлсэн. Хүсэлтийн хүрээнд судлан үзэхэд, дээрх барилга байгууламжийг комисс ажиллахаас өмнө ашигласан нь тогтоогдсон тул шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдсэн.
Тухайлбал, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм-ийн 10.3-т заасан Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна гэх зохицуулалтыг дээрх компани нь зөрчсөн байх тул тус газраас хууль тогтоомжийн дагуу татгалзсан.
М******* ХХК нь Биднийг 2018 онд тус дулааны шугамыг ашиглалтад оруулж байхад дээрх тогтоол нь гараагүй байсан гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан байх бөгөөд хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн Барилгын ажлын зөвшөөрөлд зааснаар барилга угсралтын ажлыг 2024 оны 09 дүгээр 10-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл гүйцэтгэхээр тогтоосон байх тул тус тайлбар нь үндэслэлгүй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" гэж заасны дагуу даалгах нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл нь хууль бус захиргааны байгууллагын татгалзал, эс үйлдэхүй байхыг шаарддаг бөгөөд захиргааны байгууллагын татгалзал нь хууль тогтоомжийг зөрчөөгүй, эрх зүйн үндэслэлтэй шийдвэр байдаг. Иймд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
4.2.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар заасан бол, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т зааснаар захиргааны акт хууль бус, захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх захиргааны актыг хүчингүй болгох, захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
4.3.Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд М******* ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 170/24 тоот дүүргийн ны / худалдааны төвийн замын урд талд/ хотхоны 520 у/м ф325-200мм-ийн гадна дулааны шугамыг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтэд хариуцагч Хотын стандарт, хяналтын газраас эс үйлдэхүй гаргаж, хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулжээ.
4.4.Харин энэ тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 212 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламж ашиглалтад оруулах дүрэм-ын 10.3-т Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна зохицуулсан байх бөгөөд дээрх захиргааны хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн гаргуулахыг хүсэж буй захиргааны актыг Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна, 48.6-д Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна гэж тус тус заасны дагуу шийдвэрлэж болохоор байна.
4.5.Учир нь ТӨХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 01/1659 албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 348 дугаар тогтоолоор батлагдсан дундын болон хувийн хэвшлийн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл сүлжээг төрийн өмчид шилжүүлэн авах, ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах болсонтой холбогдуулан дүүргийн ны / худалдааны төвийн замын урд талд/ хотхоны 520 у/м ф325-200мм-ийн гадна дулааны шугамыг ашиглалтад оруулах комиссын актыг яаралтай баталгаажуулах, шугам тоноглолын өмчлөлийг хангагч байгууллагад шилжүүлэх асуудлыг 2024 оны 08 сард багтаан ажиллахыг мэдэгдсэн тул нэхэмжлэгчээс эрх бүхий байгууллагын албан шаардлагаар маргаан бүхий шугам сүлжээ бүхий барилга байгууламжид улсын комисс ажиллуулах хүсэлтийг гаргасан.
4.6.Гэтэл нэхэмжлэгчийн хүсэлтийг хариуцагч төрийн захиргааны байгууллага Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Ардчилсан ёс, шударга ёс,...тэгш байдал, ..., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-5 дахь хэсэгт заасан аль нэг шийдвэрийг гаргах, мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.24.2.Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ хуулиар үүрэгжүүлсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэлгүй эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус байна.
4.7.Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж зохицуулалт болон дүүргийн ны нутаг дэвсгэрт буй Шинэ Монгол сургууль, *******, *******, , ******* зэрэг хотхонууд хэрэглэгчдийн эрх ашгийг бодолцон, хууль ба тэгш байдлын зарчмыг үндэслэн ф300мм-169, ф250мм-372 хүчин чадал бүхий дулааны шугам бүхий барилга байгууламж ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг хүссэн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлүүлэхийг даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
4.8.Эцэст нь дээрх барилга байгууламж нь бичиг баримт бусад шаардлагаараа ашиглалтад оруулах шаардлагыг хангасан эсхүл хангаагүй гэж комиссын бүх гишүүд хянан үзэн, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 212 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламж ашиглалтад оруулах дүрэм-ын 8.2.1, 8.2.2-т заасан дүгнэлтийг гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй, уг шийдвэр нь тэдгээрийн бүрэн эрхэнд шууд халдаж ямарваа нэг чиглэл өгөөгүй болохыг анхаарна уу.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.6-т заасныг баримтлан нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дүүргийн ны / худалдааны төвийн замын урд талд/ хотхоны 520 у/м ф325-200мм-ийн гадна дулааны шугамыг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, комисс ажиллуулахыг Хотын стандарт, хяналтын газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Хотын стандарт, хяналтын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР