| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00403/И |
| Дугаар | 320/ШШ2025/00480 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 320/ШШ2025/00480
| 2025 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 320/ШШ2025/00480 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: В.Г-ы хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 320/2025/00403/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: В.Г***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Г*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: В.Г*** миний бие Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд *** онд төрсөн.Бага насаа эцэг, эхийн асрамжинд өсөж, бойжин бүрэн дунд боловсрол эзэмшин, 1986-1992 онд Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд саальчнаар ажиллаж ирсэн. Аймгийн архивын лавлагаагаар миний ажиллаж байсан үеийн ажилд томилсон, чөлөөлсөн тушаал гарч ирээгүй /гал түймрийн улмаас устсан/ бусад ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон зэрэг шалтгааны улмаас миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна. Улсаас ажилласан хугацаагаа нөхөн тооцуулж авч чадаагүй.
Иймд В.Г*** миний 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч В.Г*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1968 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн. 10 дугаар ангийг 1986 онд төгсөж 1986 оны 7 дугаар сард илгээлтээр гарч 15 үнээ сааж эхэлсэн. Тэгээд нэгдэл тартал саальчнаар ажиллаж байсан. Нэгдэл тарснаас хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр сургуульд ажилд орсон. Одоо хувь тэнцүүлснээр өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил маань тогтоогдохгүй байгаа. Иймд ажилласан жилийг минь тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын засаг даргын Тамгын газраас лавлагаагаар ирүүлсэн цалингийн хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбар 9 хуудас, охин Х.Б***, хүү Х.Б*** нарын төрсний бүртгэлийн лавлагаа 2 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас зэргийг тус тус ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Ц***гаас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс В.Г*** Иргэний хаягийн хуудас №7, ХААТР-1 (А), ХААТР-21 (А) лавлагаа бүрдүүлсэн.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба үүнийг тогтоолгосноор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авахад улсад ажилласан жил минь нэмэгдэж тооцогдох эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм гэжээ.
3.Хэрэгт:
В.Г*** Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1986 оны 7 дугаар сараас 11 дүгээр сар, 1987 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 1988 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 1989 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар, 1990 оны 5 дугаар сар, 1991 оны 10 дугаар саруудад ажиллан авсан цалин хөлсний баримтын түүвэр болон цалин хөлсний баримтад Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, түүвэр зэрэг 8 хуудас (хх-ийн 4-11 дүгээр хуудас),
Хөвсгөл аймгийн Ардын Хурлын Гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дугаартай Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийг Энх-Амьдрал бүрэн бус хариуцлагатай компани ... болгон хувьчлахаар нэгдлийн бүх гишүүдийн хурлаас боловсруулсан төслийг баталж ....тогтоосугай. гэх Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийг хувьчлах тухай тогтоолд Хөвсгөл аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас (хх-ийн 29 дүгээр хуудас),
Хурмас овогт В.Г*** Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: Энх-Амьдрал, ажилд орсон: 1986, цех, тасаг бригад: мал аж ахуй, эрхэлдэг ажил: саальчин, эрхэлж эхлэсэн он: 1986, оршдог сум, район: Цэцэрлэг ... гэж 1988 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 23 дугаар хуудас),
Х*** овогт В.Г*** Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ... хаана, ямар ажилтай: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 8 жилд сурагч ... гэж 1984 оны 5 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдсэн ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 27 дугаар хуудас),
Х*** овогт В.Г*** Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар баримт 1 хуудас (хх-ийн 28 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 11/238 дугаартай Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн боловсон хүчинтэй холбоотой тушаал буюу Б тушаал болон цалин хөлсний баримтууд тус тус манай архивд шилжиж ирээгүй тул В.Г***д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх албан бичиг 1 хуудас (хх-ийн 28 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ***-ний өдөр төрсөн *** овогт Х***ын Б***ийн бүртгэлийн *** дугаар бүхий төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 12 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ***ний өдөр төрсөн Х*** овогт Х***ын Б***ийн бүртгэлийн *** дугаар бүхий төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 13 дугаар хуудас)
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Г.Ц***гийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр өгсөн: Бид хоёр нэг нутгийн хүмүүс бөгөөд 1-10 дугаар анги төгсөх хүртэл нэг ангид хамт сурсан учир хүүхэд байхаасаа бие биенээ сайн мэднэ. Бид хоёр 1986 оны 6 сард Цагаан-Уул сумын 10-н жидийн дунд сургуулийн 10в ангийн хамт төгссөн. Би Улаанбаатар хотын Санхүү эдийн засгийн техникумд элсэн суралцаж, В.Г***ы хувьд эвлэлийн илгээлт авч Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Энх-Амьдрал нэгдэлд саальчнаар ажиллах болсон. Миний В.Г*** тус нэгдлийг тартал саальчнаар тасралтгүй ажилласан. Нэгдэлд ажиллах хугандаа дундуур нь том охин Б***ийг 1990 онд, хүү Б***г 1991 онд төрүүлсэн. Би Санхүү эдийн засгийн техникумыг 1988 оны 6 сард төгсөж ирээд 7 сараас нь Г***ы ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Энх-Амьдрал нэгдлийн Согоот бригадад тоо бүртгэгчээр анх ажилд ороод тус нэгдлийг хувьчлагдан тартал ажилласан. Дундуур нь 1990, 1991 онуудад 2 хүүхэд төрүүлсэн. ... гэх мэдүүлэг, гэрч Г.Ц***гийн тухайн байгууллагад ажиллаж байсан хугацаагаа шүүхээр сэргээн тогтоолгож байсан талаарх Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийдвэрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар 9 хуудас (хх-ийн 31-39 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ,
133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,
135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч В.Г*** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.
5. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч В.Г***ы Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгч нь хүндэтгэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хангаж шийдвэрлэн, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар В.Г***-ы Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.