Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 320/ШШ2025/00485

 

 

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 320/ШШ2025/00485

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: И*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Т-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 24,245,975.54 ( хорин дөрвөн сая хоёр зуун дөчин таван мянга есөн зуун далан таван төгрөг тавин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй, 320/2025/00355 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Т*** нь манай компанитай 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өдөр L*** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах авах эрх нээлгэсэн.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныгзээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Б.Т-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:

2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 720,000.00 ( долоон зуун хорин мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ***банкны тоот дансанд,

2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 2,880,000.00 ( хоёр сая найман зуун наян мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ***банкны тоот дансанд,

2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр *** зээлийн дансны дугаартай, 1,670,000.00 (нэг сая зургаан зуун далан мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ***оанкны тоот дансанд;

2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 780,000.00 (долоон зуун наян мянга) төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ***банкны тоот дансанд;

2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 7800174077 зээлийн дансны дугаартай, 982,000.00 (есөн зуун наян хоёр мянга) төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ***банкны тоот дансанд;

2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 730,000.00 (долоон зуун гучин мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ***банкны тоот дансанд;

2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 3,090,000.00 (гурван сая ерөн мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ***банкны тоот дансанд;

2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 4,080,000.00 (дөрвөн сая наян мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ***банкны тоот дансанд;

2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр *** зээлийн дансны дугаартай, 3,630,000.00 (гурван сая зургаан зуун гучин мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ***банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 02 сарын 17-ний өдөр өдрийн байдпаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна.

 

Иймд зээлдэгч Б.Т***ас зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 24,245,975.54 ( хорин дөрвөн сая хоёр зуун дөчин таван мянга есөн зуун далан таван төгрөг тавин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т***а шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Т*** нь И*** ББСБаас цахимаар нийт 9 удаа гэрээ байгуулж зээл авсан нь үнэн бөгөөд зээлээ гэрээнд заасны дагуу төлөлт хийгээгүй нь үнэн болно. Иймд нэхэмжилж буй 24,245,975.54 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Т***д холбогдуулан цахим зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 24,245,975.54 ( хорин дөрвөн сая хоёр зуун дөчин таван мянга есөн зуун далан таван төгрөг тавин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Т*** нь нэхэмжлэлийн шаардлага болох цахим зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 24,245,975.54 (хорин дөрвөн сая хоёр зуун дөчин таван мянга есөн зуун далан таван төгрөг тавин дөрвөн мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

 

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч И*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,180 (хоёр зуун далан есөн мянга нэг зуун ная) төгрөгөөс 139,590 ( нэг зуун гучин есөн мянга таван зуун ер) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 139,590 ( нэг зуун гучин есөн мянга таван зуун ер) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Т***ас 279,180 (хоёр зуун далан есөн мянга нэг зуун ная) төгрөгийн тал хувь болох 139,590 ( нэг зуун гучин есөн мянга таван зуун ер) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар И*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т***д холбогдох цахим зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 24,245,975.54 ( хорин дөрвөн сая хоёр зуун дөчин таван мянга есөн зуун далан таван төгрөг тавин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Т*** нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,245,975.54 ( хорин дөрвөн сая хоёр зуун дөчин таван мянга есөн зуун далан таван төгрөг тавин дөрвөн мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч И*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,180 (хоёр зуун далан есөн мянга нэг зуун ная) төгрөгөөс 139,590 ( нэг зуун гучин есөн мянга таван зуун ер) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 139,590 ( нэг зуун гучин есөн мянга таван зуун ер) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Т***ас 279,180 (хоёр зуун далан есөн мянга нэг зуун ная) төгрөгийн тал хувь болох 139,590 ( нэг зуун гучин есөн мянга таван зуун ер) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА