| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00498/И |
| Дугаар | 320/ШШ2025/00487 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 320/ШШ2025/00487
| 2025 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 320/ШШ2025/00487 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Я.О-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 943,348 ( есөн зуун дөчин гурван мянга гурван зуун дөчин найм) төгрөг гаргуулах тухай, 320/2025/00498/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я.О*** нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 220511-291404 дугаартай 850,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 4,5% хүүтэй, 30 хоногийн хутацаатай зээлсэн. Зээлдэгч Я.О*** нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 257 хоног хутацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 943,348 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч Я.О***ээс мөнгөн хөрөнгө гаргуулж, Т*** ББСБ ХХК-д олгон, компанийгхохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.О*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Я.О*** би Т*** ББСБ ХХК аас нэхэмжилж буй үндсэн зээлийн төлбөр 689,078 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 229,670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,600 төгрөг, нийт 943,348 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Я.О***т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 943,348 ( есөн зуун дөчин гурван мянга гурван зуун дөчин найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.О*** нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 943,348 (есөн зуун дөчин гурван мянга гурван зуун дөчин найм) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,190 (хорин долоон мянга нэг зуун ер) төгрөгөөс 13,595 (арван гурван мянга таван зуун ерэн тав) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 13,595 (арван гурван мянга таван зуун ерэн тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Я.О***ээс 13,595 (арван гурван мянга таван зуун ерэн тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Я.О***т холбогдох холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 943,348 ( есөн зуун дөчин гурван мянга гурван зуун дөчин найм) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Я.О*** нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,190 (хорин долоон мянга нэг зуун ер) төгрөгөөс 13,595 (арван гурван мянга таван зуун ерэн тав) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 13,595 (арван гурван мянга таван зуун ерэн тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Я.О***ээс 13,595 (арван гурван мянга таван зуун ерэн тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА