| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00518/И |
| Дугаар | 320/ШШ2025/00488 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 320/ШШ2025/00488
| 2025 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 320/ШШ2025/00488 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Е*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Д-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт болон хариуцагчийг эрэн сурвалжлуулсан ажиллагааны зардалд нийт 1,483,360 ( нэг сая дөрвөн зуун наян гурван мянга гурван зуун жар) төгрөг гаргуулах тухай, 320/2025/00518/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Е*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Д*** нь манай Е*** ББСБ ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдан авахтай холбогдуулан 1,099,900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч М.Д*** нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч М.Д***гээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, хаана оршин сууж байгаа нь тогтоогдохгүй байсан тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг олж тогтоосон.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч М.Д***гээс 1,483,360 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Д*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч М.Д*** би Е*** ББСБ ХХК аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,483,360 төгрөгийг Е*** ББСБ ХХК-д бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч М.Д***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон хариуцагчийг эрэн сурвалжлуулсан ажиллагааны зардалд нийт 1,483,360 ( нэг сая дөрвөн зуун наян гурван мянга гурван зуун жар) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Д*** нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт болон хариуцагчийг эрэн сурвалжлуулсан ажиллагааны зардалд нийт 1,483,360 (нэг сая дөрвөн зуун наян гурван мянга гурван зуун жар) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Е*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,684 (гучин найман мянга зургаан зуун наян дөрөв) төгрөгөөс 19,342 (арван есөн мянга гурван зуун дөчин хоёр) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 19,342 (арван есөн мянга гурван зуун дөчин хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Д***гээс 19,342 (арван есөн мянга гурван зуун дөчин хоёр) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Е*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Д***д холбогдох холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон хариуцагчийг эрэн сурвалжлуулсан ажиллагааны зардалд нийт 1,483,360 ( нэг сая дөрвөн зуун наян гурван мянга гурван зуун жар) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч М.Д*** нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Е*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,684 (гучин найман мянга зургаан зуун наян дөрөв) төгрөгөөс 19,342 (арван есөн мянга гурван зуун дөчин хоёр) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 19,342 (арван есөн мянга гурван зуун дөчин хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Д***гээс 19,342 (арван есөн мянга гурван зуун дөчин хоёр)төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА