2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/03905

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ө-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 161,182,166 төгрөгийн 10,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 151,182,166 төгрөгийг хариуцагч Ч  ББСБ ХХК хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 дугаар сараас эхлэн сар бүрийн 30-ны өдрийн дотор 20,000,000 төгрөгөөр төлж 7 сарын хугацаанд 140,000,000 төгрөг, үлдэх 11,182,166 төгрөгийг 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963,861 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч ББСБ ХХК-иас 456,930.5 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 456,930.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Ө-д олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ч.БАЯРСҮРЭН