Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2025/0329

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би ******* ******* ХХК-иас ************** ХК, ************** ХК-ийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...******* ******* ХХК нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ******* ******* ******* ХК, түүний үнэлгээний хороонд тус тус холбогдуулан акт хүчингүй болгох, тендер хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирүүлсэн нотлох баримт, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд өгч буй хариу тайлбар, хэлэлцүүлэгт мэдүүлэгт буй албан ёсны тайлбаруудтай тус тус танилцаад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Надад нэхэмжлэлээс татгалзах эрх олгогдоогүй тул нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлаар даруй хүсэлтийг баталгаажуулан ирүүлье гэжээ.

******* ******* ХХК-иас 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн АБ-25/0290 дүгээр Хариу хүргүүлэх тухай албан бичигтээ: Танаас ирүүлсэн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 01/3053 дугаартай "Тодруулга гаргуулах тухай" албан бичгийг хүлээн авч танилцлаа.

Манай компани 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр АБ-24/0824 дугаартай нэхэмжлэлээр "******* ******* *******" ХК болон түүний Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан нэхэмжлэл гаргасан байсан юм.

Гэтэл шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, давж заалдах шатны шүүх гомдлыг хянан хэлэлцэх процесс, гуравдагч этгээд татан оролцуулах, ач холбогдол нотлох баримт бүрдүүлэх процесс удаан хугацаанд явагдсан тул нэхэмжлэгчийн тендерийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэгдэх боломж хязгаарлагдсан буюу тус хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх нь ач холбогдолгүй болсон.

Иймд, Манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзсан бөгөөд тус татгалзлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт "Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно." гэж, мөн зүйлийн 66.2 дах хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана." гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг албан ёсоор баталгаажуулж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас ************** ХК, ************** ХК-ийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ************** Хувьцаат компанийн ЭТТХК/20240102227 дугаартай Хүнд даацын болон дунд оврын техник, тоног төхөөрөмжийн бүх төрлийн тос, шингэн, шил арчигчийн шингэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт /шийдвэр/ болон түүнийг үндэслэн гарсан ************** ХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01/1370 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах;

Тос, тослох материал-ыг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТХК/20240102227 дугаартай тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, Тендерийн баримт бичгийг хуульд нийцүүлэн дахин боловсруулж, тендер зарлахыг ************** Хувьцаат компанид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ХХК-иас ************** ХК, ************** ХК-ийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ************** Хувьцаат компанийн ЭТТХК/20240102227 дугаартай Хүнд даацын болон дунд оврын техник, тоног төхөөрөмжийн бүх төрлийн тос, шингэн, шил арчигчийн шингэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт /шийдвэр/ болон түүнийг үндэслэн гарсан ************** ХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01/1370 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах;

Тос, тослох материал-ыг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТХК/20240102227 дугаартай тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, Тендерийн баримт бичгийг хуульд нийцүүлэн дахин боловсруулж, тендер зарлахыг ************** Хувьцаат компанид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Золжаргалд даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.

 

 

  

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР