| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/09638/И |
| Дугаар | 192/ШШ2025/03850 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/03850
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 33,555,794.93 төгрөгийг хариуцагч Г.Э, Г.Т нар хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 25 хүртэл хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр, 10 дугаар сарын 25-ны өдөр 31,055,795 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,729 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э, Г.Т нараас 325,729 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН