2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/03269

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шавийн хошуу ургийн овогт Ц-ийн М, Г ургийн овогт Д-ын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-, хариуцагч Ц.М- нар “...2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү М.Х-г эх Д.Б-ийн асрамжид үлдээхээр, эцэг Ц.М- нь хүү М.Х-д Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг төлөхөөр, эрхийн улсын Ү-************ дугаарт бүртгэлтэй, ******** дүүрэг, ** дугаар хороо, **  дугаар хороолол, ** байрны *** тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны өөрийн өмчлөх хэсгээс Д.Б- татгалзаж, тухайн орон сууцны өмчлөгч Ц.М- болон хүү М.Х-нар болохыг харилцан зөвшөөрч, тус орон сууцны өмчлөгчөөр Ц.М-, хүү М.Х-нарыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, гэрчилгээ авахыг Д.Б- хүлээн зөвшөөрсөн, Ц.М- нь хүү М.Х-г 16 насанд хүртэл хугацаанд тухайн орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлж, худалдан борлуулахыг хориглож, хүү М.Х 16 насанд хүрмэгц, зөвхөн хүү М.Х-н өмчлөлд нь шилжүүлэх үүргийг хүлээсэн, Д.Б- нь ***** улсын дугаартай, Приус 30 маркийн автомашины талаарх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан” гэж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгосугай.  

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.   

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ч.БАЯРСҮРЭН