2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/03100

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Е ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 24,688,880.80 төгрөгийг хариуцагч Т.Б- нь хүлээн зөвшөөрч, эхний сар буюу 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны  өдрийн дотор 3,000,000 төгрөг, үлдсэн 4 сарыг сар бүрийн 15-ны өдрийн дотор сард 4,922,220.02 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрснийг нэхэмжлэгч “Е ББСБ” ХХК зөвшөөрсөн тул зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,395 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-аас 140,697.5 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 140,697.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Е ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.     

  

 

 

 

ШҮҮГЧ                                    Ч.БАЯРСҮРЭН