| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/03259/И |
| Дугаар | 192/ШШ2025/02581 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/02581
2025 04 02 1*******2/ШШ2025/02581
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, Дархан ******* баг, 4 хороолол, ******* байр, 1 тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:ТЗ7*******120*******7*******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* байр, 2 тоот хаягт оршин суух, овогт гийн /рд:/
Нэхэмжлэлийн шаардлага: 75,2*******8,420 төгрөг гаргуулах
Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дөлгөөн, хариуцагчийн өмгөөлөгч Х.Билгүүн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Нямгэрэл нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.******* болон хариуцагч О. нар нь 2012 оны 10 сард Англи Улсаас BMW маркийн машин авхуулж ******* Улс руу ачуулах талаар харилцан тохиролцож С.******* нь О.д түүний хэлснээр 15,000 фунт стерлинг буюу түүнтэй тэнцэх хэмжээний еврог Франц Улсаас Англи Улс руу шилжүүлэн өгсөн байдаг. Энэхүү тохиролцооны дагуу О. нь 2012.12.31-ний дотор дээрх маркийн тээврийн хэрэгслийг Англи Улсаас худалдан авч ******* Улс руу ачуулж өгөхөөр байсан боловч тохиролцсон хугацаандаа ачуулаагүйгээр үл барам өнөөдөр ачуулна маргааш ачуулна гэсээр сүүлдээ утсаа авахаа байж, ор сураггүй алга болсон. Үүнээс хойш О.тулгатай бүх талаар холбогдохоор хичээж байсны дүнд 201******* оны 10 сард ******* Улсад уулзаж авсан мөнгөө буцаан өгөхөөр болж салсан. Гэвч мөн л хэсэг хугацааны дараа утсаа авахаа байж алга болсон бөгөөд өнөөдрийг хүртэл зугтаасаар байна. С.Ням-Эрдэнийн зүгээс хариуцагч О.д холбогдуулан 201*******.10.13-нд Улсын Мөрдөн байцаах газарт залилан мэхэлсэн байх үндэслэлтэй хэмээн гомдол гаргасан боловч Нийслэлийн Прокурорын газраас шалгаад 201*******.11.17-ны өдөр №324 тоот тогтоолоор иргэд хоорондын аман хэлцлээс үүдэлтэй иргэний журмаар шийдвэрлүүлбэл зохих асуудал байна гэж хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Үүний дараа хариуцагчийн оршин суугаа хаягийн дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн боловч О. нь оршин суугаа хаягаа өөрчлөн алга болсон бөгөөд шүүхээс хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхой бус гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Дээрх цаг хугацаанаас хойш удаа дараа шүүхэд хандаж хариуцагчийн оршин суугаа хаягийг тодруулахад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс О.ий бүртгэлтэй хаягийг тодруулж өгсөн. Иймд хариуцагч О.ээс 15,000 фунт стерлинг буюу өнөөдрийн ******* банкны төгрөгтэй харьцах ханшаар /1 фунт 42*******8.************** төгрөг/ тул *******4,47*******,*******00 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. О.д авто машины төлбөр шилжүүлснээс хойш машинаа авч чадаагүй учраас шилжүүлсэн мөнгөө буцаан авахаар хэд хэдэн удаа холбогдсон. Энэ үед машиныг чинь ачуулсан байгаа гэдэг байсан бол сүүлдээ мөнгийг чинь өгнө гээд өгөхгүй байж байгаад холбоогүй алга болсон. Ингээд О.ээс төлбөрөө авах зорилгоор анх ******* Улсад 2015 онд ирээд хайж үзэхэд Да хүрээ зах дээр машин зардаг бөгөөд тухайн үед тухайн үед Орос Улс руу явсан байсан тул уулзаж чадалгүй буцсан. 201******* онд дахиж *******д ирээд Да хүрээ зах дээр Л.ын хамтаар очиж О.тэй уулзахад би бусад хүмүүсийн мөнгийг төлөөд дуусгасан, одоо чиний мөнгийг төлж дуусгана гэхээр нь би О.д хандаж тэгвэл чи мөнгө өгнө гэдгээ батлаад гарын үсэг зураад өг гэсний дагуу О. би мөнгө авсан нь үнэн, төлж барагдуулна гэсэн бичигт гарын үсэг зурж өгсөн. Үүний дараагаар О.ээс хохирлоо барагдуулах зорилгоор 2023, 2025 онуудад тус бүр нэг удаа *******д ирсэн. Тухайн үед О. бид хоёр хоорондоо худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулсан бөгөөд О. нь гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл О. нь гэрээний үүргээ зөрчсөн учраас хохирлоо барагдуулах зорилгоор нийт дөрвөн удаа *******д ирсэн зардлаа хохиролд тооцсон. 2015 оны тийз 700 Евро, өнөөдрийн ханшаар 2,*******24,300 төгрөг, 201******* оны тийз 1,**************8,100 төгрөг, 2023 оны тийз 880 Евро, өнөөдрийн ханшаар 3,2**************,120 төгрөг, 2025 оны тийз 3,1*******7,000 төгрөг болно. Иймд 2015, 201*******, 2023, 2025 онуудад ирж буцсан онгоцны нислэгийн тийзэд төлсөн 10,788,520 төгрөгийг нэмж, нийт 75,2*******8,420 төгрөгийг О.ээс гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ням-Эрдэнийн нэхэмжлэлтэй О.д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч С.******* нь хариуцагчийн ах болох О.баатартай холбогдон машин авах хүсэлтэйгээ илэрхийлсэн байдаг. Харин хариуцагчийн ах н.баатар нь хариуцагч О.тэй холбогдон ажлыг нь бүтээж өгөхөөр гуйсан байдаг. Хариуцагч О. нь Англи улсад амьдардаг гэх н.тулгатай холбогдон түүнээр дамжуулан машин худалдан авахад нь холбож өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь О.ийг машин худалдсан мэтээр гүтгэсэн байгааг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн түүнчлэн Англи улсад амьдардаг гэх н.тулга нь тухайн үедээ ОХУ-аас хулгайн машиныг авч худалддаг гэдгийг нэхэмжлэгч С.******* өөрөө сайн мэдэж байсан. Иймдээ ч тухайн үедээ тансаг зэрэглэлийн BMW Х******* маркийн автомашиныг нэг ширхгийг нь 8000 фунт стерлингээр буюу маш хямд үнээр уг автомашиныг н.тулгаас худалдан авахаар захисан байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хулгайн машиныг маш хямд үнээр худалдан авахдаа машинаа авч чадахгүй болох, автомашин хураагдах, ******* улс руу тээвэрлэгдэхгүй болох гэх мэт бүх эрсдэлээ өөрөө мэдэж байсан. Нэхэмжлэгчийн шаардаад байгаа 15,000 фунт стерлинг түүнд автомашин худалдсан н.тулгатай холбогдон түүнээс BMW Х-******* загварын машинаас 2 ширхгийн үнийг н.тулгын дүү гэх Д.батын данс руу шилжүүлсэн. Уг нөхцөл байдлыг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа хэрнэ тулгаас эсхүл Д.батаас нэхэмжлэх ёстой гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл худалдагч худалдан авагчийг хооронд нь холбож өгсөн төдий О.гээс машин худалдан авахаар шилжүүлсэн төлбөрөө нэхэмжилж байгаа нь огт ор үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч н.тулгатай уулзаж мөнгөө авахаар болсон тухайгаа ч нэхэмжлэлд дурдсан байна. Мөн нэхэмжлэгчийн хавсаргасан материалд 201*******.11.17 өдрийн №324 тоот Нийслэлийн Прокурорын тогтоолд Д.бат түүний ах болох н.тулга ******* руу машин ачуулдаг байсан талаар ч тодорхой дурдсан байдаг. Тухайн үедээ BMW Х-******* загварын 2 ширхэг автомашин нь ******* улс руу тээвэрлэгдэхгүй болсныг мэдээд контейнерт байгаа 2 машинаа очиж хүртэл авъя гэж н.тулгатай холбогдоод явж байсан байдаг. Автомашин худалдаан дээр нь эрсдэл гарсан гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан нэхэмжлэгч н.тулгыг олдохоо болингуут холбож өгсөн гэдгээр нь хариуцагч О.ээс төлбөрөө нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч О. нь нэхэмжлэгчийн автомашин захиалсан мөнгөний эрсдэлийг хариуцах, машин худалдсан гэх н.тулгын өмнөөс төлбөрийг нь буцаан төлөх тухай ямар нэгэн баталгаа батлан даалтын гэрээ байхгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөр нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч С.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.Нямсайхан, Н.Борхүү, Б. гэсэн 3 итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй атлаа ******* Улсад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан ирсэн гэх тайлбар нь үндэслэлгүй, тухайн ирсэн зардлыг хохирол хэмээн нэхэмжилж байгаа нь огт ор үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцсон нь өмнөх хуралд ганц удаа оролцсон байхад ямар учраас онгоцны тийзийг бид хариуцагч нь ойлгомжгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, С.*******, О. нарын гар бичмэл, Нийслэлийн прокурорын газрын 201*******.11.17-ны өдрийн 324 тоот тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Улсын ерөнхий прокурорын хариу мэдэгдэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.07-ны өдрийн 184/ШЗ2018/0 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 477 дугаар шийдвэр, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хариу хүргүүлэх тухай мэдэгдэх хуудас, ******* аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын хариу хүргүүлэх тухай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг, О.ий иргэний үнэмлэхийн хуулбар, 01*******3 дугаар итгэмжлэл, 0751 дугаар итгэмжлэл, шилжүүлгийн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Эйр экспресс трэйвэл ХХК-ийн тодорхойлолт,
4. Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
5. Шүүхийн журмаар Эрүүгийн хэргийн тусгай архивын 2024.05.14-ний өдрийн албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын 2024.0*******.04-ний өдрийн 1/3225 дугаар албан бичиг, Б.туяа, Д.бат нарын мэдүүлэг, Нийслэлийн Прокурорын газрын 2024.0*******.13-ны өдрийн 2/4*******51 дугаар албан бичиг, С.*******, О. нарын мэдүүлэг, Л., Д.бат нараас авсан гэрчийн тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч О.ээс 75,2*******8,420 гаргуулахаар шаардаж, үндэслэлийг 2012 оны 10 дугаар сард О. нь Англи улсаас БиЭмДаблю /BMW/ маркийн автомашиныг худалдан авч өгөхөөр тохирч 15,000 фунт стерлинг шилжүүлэн авсан боловч автомашиныг хүлээн аваагүй тул *******4,47*******,*******00 төгрөгөө буцаан авна, түүнчлэн үүнтэй холбоотой учирсан хохиролд ******* улсад 4 удаа ирсэн замын зардалд 10,788,520 төгрөг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ О. автомашин худалдах талаар С.*******тэй тохироогүй ба ******* улсад автомашин оруулдаг гэх н.тулгатай холбож өгсөн төдий, автомашины үнийг хүлээн аваагүй гэжээ.
3. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нийслэлийн прокурорын газрын 201*******.11.17-ны өдрийн 324 дугаар тогтоолоор С.*******эс О.д 15,000 фунт стерлинг залилуулсан гэмт хэргийн талаарх гомдлыг шалган эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. /хэргийн *******-7 дугаар тал/
3.2. Нийслэлийн прокурорын газрын 2017.01.12-ны өдрийн 5/72 тоот хариу мэдэгдэх хуудас, Ерөнхий прокурорын газрын 2017.02.10-ны өдрийн 5/253 тоот хариу мэдэгдэх хуудсаар Нийслэлийн прокурорын газрын 201*******.11.17-ны өдрийн 324 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авахаас татгалзжээ. /хэргийн 8-******* дүгээр тал/
3.3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.02.07-ны өдрийн 184/ШЗ2018/0 дугаар захирамжаар хариуцагч О. нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хэргийн 10 дугаар тал/
3.4. ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.10-ны өдрийн 412 дугаар шийдвэрээр О.ийг эрэн сурвалжилж, хаягийг олсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023.12.12-ны өдрийн 458******* тоот албан бичгээр мэдэгджээ. /хэргийн 11-15 дугаар тал/
3.5. С.******* болон О. нар нь 201*******.10.07-ны өдөр уулзсан тухайд талууд маргахгүй, мөн Миний бие ******* ******* нь 2012.10.01-нд О.д 15,000 фунт өгсөн болно. нь буцааж өгөх болно. Удахгүй төлж барагдуулах болно. . . гэх бичиг үйлдэж, талууд гарын үсэг зурсан болохыг гэрч Л.ын мэдүүлгээр тогтоогдож байна. /хэргийн 117 дугаар тал/
3.*******. 2012.0*******.24-ний өдөр Ням Сүхээс Даваажав батад 32*******0 евро буюу 2500 фунт стерлинг, 2012.0*******.21-ний өдөр 3250 евро буюу 2501 фунт стерлинг 2012.0*******.2*******-ны өдөр Цолмон Дашзэвэгээс Гомбосүрэн Очирбатад 3255 евро буюу 24*******1 фунт стерлинг, нийт 7500 фунт стерлинг, Д.Наранцэцэгээр дамжуулан 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь олон улсын мөнгөн шилжүүлгийн Мониграм /MoneyGram/-ийн баримт болон Д.Наранцэцэгээс цагдаагийн газарт өгсөн мэдүүлгийг Нийслэлийн прокурорын газрын 201*******.11.17-ны өдрийн 324 дугаар тогтоолд тусгаснаар тогтоогдоно гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. С.*******эс мөнгө шилжүүлсэн боловч О. хүлээн авсан гэх үйл баримт гэрч Д.батын мэдүүлэг, олон улсын мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдоогүй. /хэргийн 7, 3*******-42, 82-83 дугаар тал/
3.7. Нямын Сүх нь 1,**************8,100 төгрөгөөр 201*******.0*******.02, 201*******.10.31-ний өдөр Парис Улаанбаатар чиглэлд ирж буцсан, 3,720,000 төгрөгөөр 2025.02.2*******, 2025.04.12-ны өдөр Франкфурт Улаанбаатар чиглэлд ирж буцсан тухай Эйр экспресс трейвэл ХХК баримт хэрэгт авагджээ. Гэвч тодорхойлолтод Нямын Сүх гэсэн нь нэхэмжлэгч С.******* мөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хамааруулан нэхэмжлэгчээс гаргасан бусад баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичгийн баримтын шаардлага хангаагүй тул хохирол гарсан гэж үзэх үндэслэлгүй. /хэргийн 138-145, 148 дугаар тал/
4. Талуудын тайлбар, тогтоогдсон үйл баримтаар С.******* болон О. нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, мөнгө шилжүүлсэн эсэх, О. нь С.Ням-Эрдэнийн өмнө аливаа үүрэг хүлээсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
5. Нэхэмжлэгч нь . . . О.ээс БиЭмДаблю /BMW/ маркийн автомашиныг 15,000 фунт стерлингээр худалдан авч, Англи Улсаас ******* Улс руу ачуулахаар тохирсон гэсэн бол хариуцагч . . . Англи улсад амьдардаг н.тулга нь хулгайн машиныг хямд авч Англи улсаас ******* улс руу ачуулдаг байсан бөгөөд С.Ням-Эрдэнийг автомашин худалдан авах хүсэлтэй гэхээр нь н.тулгатай холбож өгсөн. С.******* нь тансаг зэрэглэлийн BMW Х******* маркийн автомашиныг нэг ширхгийг 8000 фунт стерлингээр 2 автомашин авахаар захисан гэсэн. Хулгайн автомашин байсан тул Английн цагдаа автомашиныг авч үлдсэн гэсэн. С.******* бүх эрсдэлийг мэдэж байсан. . . гэж харилцан адилгүй өөр өөр тайлбар гаргасан ба зохигчдын хэн алины тайлбар үнэн зөв болох нь хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй.
Иргэний хуулийн 243 дугаар 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болох гэрээний зүйл буюу юуг, хэдэн төгрөгөөр зарах талаар харилцан тохиролцож, нэгдмэл санаа зорилгод хүрсэн байхыг шаарддаг ба ийнхүү тохирсон нь хэргээс тогтоогдохгүй байна. Тиймээс талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т заасан хэлцэл, улмаар 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.
*******. Харин хариуцагч О.ий тайлбар, мөнгө шилжүүлсэн баримт, Нийслэлийн прокурорын газрын 201*******.11.17-ны өдрийн 324 дүгээр тогтоол зэргээс С.******* Англи улсаас автомашин авахаар 15,000 фунт стерлинг шилжүүлсэн, тэрээр автомашинаа хүлээн аваагүй ба энэ тухай О. мэдэж байжээ.
Хариуцагч О. нь 201*******.10.07-ны өдөр С.*******д 15,000 фунт стерлинг боломжоороо буцаан өгөх болно гэх агуулгатай бичиг үйлдсэн болохоо зөвшөөрсөн боловч бусдын дарамт шахалтад автсан гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан баримтаар тус бичгийг хүч хэрэглэх, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлэл дор хүчлэн дарамталж, шахалт үзүүлж хийсэн болохоо ямар нэг баримтаар нотлоогүй тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болно гэж зааснаар хариуцагч О. нь уг бичгээр нэхэмжлэгч С.*******д төлбөл зохих өрийг шилжүүлэн авсан хэлцэл байна. Уг заалтаар бусдын өрийг шилжүүлж авч буй этгээд үүрэг гүйцэтгүүлэгчээс заавал зөвшөөрөл авсан байхыг шаардах буюу үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгчийн хооронд гэрээ байгуулагдсан байх шаардлагатай. Тодруулбал, өр шилжихэд өмнөх үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөл шаардлагагүй бөгөөд тэрээр гэрээнд мөн оролцох шаардлагагүй. Шалтгаан нь ийнхүү өр шилжсэнээр анхны үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлж байгаа явдал юм. Иймээс талуудын үйлдсэн 201*******.10.07-ны өдрийн бичиг нь С.Ням-Эрдэнийн 15,000 фунт стерлинг төлөхөөр О. өрийг хүлээн авсан гэж үзнэ.
Насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай аливаа этгээд өөрийн үйлдлийн учир холбогдол, үр дагаврыг өөрөө биечлэн хариуцах үүрэгтэй тул хариуцагч О. хүлээн авсан үүргээ нэхэмжлэгч С.Ням-Эрдэнийн өмнө биелүүлэх учиртай.
7. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д Мөнгөн төлбөрийн үүргийг ******* Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ., 218 дугаар зүйлийн 218.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө. гэж зааснаар гадаад валютаар шилжүүлсэн мөнгийг ******* Улсын мөнгөн тэмдэгтээр, 2012 оны 10 дугаар сарын гадаад валютын төгрөгтэй харьцах ханш өөрчлөгдсөн тул үүрэг үүсэх үе буюу мөнгө шилжүүлсэн өдрийн ханшаар тооцно.
Төгрөгийн фунт стерлингтэй харилцах ханш 2012.0*******.21, 2012.0*******.24-ний өдөр 2277 төгрөг, 2012.0*******.2*******-ны өдөр 22*******4 төгрөгөөр бодоход 17,02*******,*******01 төгрөг болох ба үүн дээр бэлнээр шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг нэмж тооцоход 37,032*******,*******01 төгрөгийг хариуцагч О.ээс гаргуулан, нэхэмжлэгч С.*******д олгох нь зүйтэй.
8. Иргэний хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2, 7*******.7-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.01.17-ны өдөр нэхэмжлэл гаргаж, ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.10-ны өдрийн 412 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023.12.12-ны өдрийн 458******* тоот албан бичгээр хаягийг олсныг мэдэгдэх хүртэл хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үргэлжлэх ба түүнээс хойш өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолоход хөөн хэлэлцэх хагацаа өнгөрөөгүй байна.
*******. Иргэний хуулийн 21******* дүгээр зүйлийн 21*******.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн гэж үзэж, үүний улмаас учирсан хохирлоо шаардах эрхтэй. Энэхүү шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл бол нэгд, үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн байх, хоёрт, үүрэг гүйцэтгүүлэгчид хохирол учирсан байх, гуравт, үүргийн зөрчил болоод учирсан хохирол нь шалтгаант холбоотой байх явдал юм.
Нэхэмжлэгч нь Франц улсад оршин суудаг бөгөөд хариуцагч О.ээс шаардах эрхээ хэрэгжүүлэхээр ******* Улсад удаа дараа 2015, 201*******, 2023, 2025 онуудад ирсэн учир замын зардлыг хариуцуулна гэжээ. Замын зардалд хамааруулан гаргасан баримт нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн нэхэмжлэгчийн нэрнээс өөр нэр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй нотлогдсон гэж үзэн хохирлыг гаргуулах боломжгүй юм.
10. Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч О.ээс 37,02*******,*******01 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, үлдэх 38,241,51******* төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11*******, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан хариуцагч О.ээс 37,02*******,*******01 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, үлдэх 38,241,51******* төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************7,*******15 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 343,084 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН