| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/01594/И |
| Дугаар | 192/ШШ2025/02981 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/02981
2025 04 16 192/ШШ2025/02981
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: **
Зээлийн гэрээний үүрэгт 21,378,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:*** ХК нь хариуцагч*** 2024 оны 4-р сарын 16-ны өдөр Flexi зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 2024 оны 4-р сарын 16 БОЛОН 17-ны өдөр гаргасан ээлийн хүсэлтээр 14,070,000 төгрөгийн зээлийг сарын 3.8 хувийн хүүтэй хариуцагчийн Хаан банкны 5090522195 тоот дансанд олгосон. Энэхүү зээл нь 120 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй. Гэвч зээлдэгч хуваарьт төлөлтийг хийхгүй бидний зүгээс хуваарьт төлөлтөө хийхийг удаа дараа шаардсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Тиймээс хариуцагч *** үндсэн зээлийн үлдэгдэл 14,070,000 төгрөг, хүү 7,308,225 төгрөг, нийт 21,378,225 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэлийн шаардлага 21,378,225 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 3-р сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04-р сараас 2025 оны 12-р сарыг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 2,000,000 төгрөгөөр, 2026 оны 01-р сарын 30-ны өдөр 2,378,225 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,378,225 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 21,378,225 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 3-р сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04-р сараас 2025 оны 12-р сарыг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 2,000,000 төгрөгөөр, 2026 оны 01-р сарын 30-ны өдөр 2,378,225 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Л***т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,378,225 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 21,378,225 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 3-р сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04-р сараас 2025 оны 12-р сарыг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 2,000,000 төгрөгөөр, 2026 оны 01-р сарын 30-ны өдөр 2,378,225 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 132,435 төгрөгийг хариуцагчаас, 132,435 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ