| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/01070/И |
| Дугаар | 192/ШШ2025/02544 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/02544
2025 04 02 192/ШШ2025/02544
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 хороо, 2 хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, Монгол овогт *******гийн ******* /рд:*******/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 хороо, туулын 5 гудамж, ******* тоот хаягт оршин суух, Боржигон овогт *******ийн ******* /рд: *******, иргэний бүртгэлийн дугаар: 434009200199/
Нэхэмжлэлийн шаардлага: Өөрийн өмчлөлийн байрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, 5,124,395 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Нямгэрэл нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.*******тай 2025.01.08-ны өдөр өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 хороо, 2 хороолол, ******* байр, 67 тоот 57.09 м.кв 3 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан 210,000,000 төгрөгөөр худалдах болсон. Д.******* нь 2025.01.20-ны өдөр гэхэд байрны үнийг 100 хувь төлнө, гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний торгууль 5,000,000 төгрөгийг үл маргах журмаар төлөх нөхцөлтэй байранд нүүж орсон. Гэтэл Д.******* нь өнөөдрийг хүртэл мөнгөө төлөхгүй миний байрнаас гарахгүй байна. Иймд миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 хороо, 2 хороолол, ******* байр, 67 тоот 57.09 м.кв 3 өрөө байрыг Д.*******ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, гэрээн цуцалсны төлбөрт 5,000,000 төгрөг, хэрэглээний зардал 124,395 төгрөг, нийт 5,124,395 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас Баянгол дүүрэг, 1 хороо, 2 хороолол, ******* байр, 67 тоот 57.09 м.кв 3 өрөө байрыг Д.*******ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, 3,124,395 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж, үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч Д.******* нь 2025.05.02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.02-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан өөрийн өмчлөлийн байрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, 5,124,395 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас Баянгол дүүрэг, 1 хороо, 2 хороолол, ******* байр, 67 тоот 57.09 м.кв 3 өрөө байрыг Д.*******ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, 3,124,395 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж, үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч Д.******* нь 2025.05.02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.02-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х.*******т төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
3. Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
4. Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох өөрийн өмчлөлийн байрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, 5,124,395 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас Баянгол дүүрэг, 1 хороо, 2 хороолол, ******* байр, 67 тоот 57.09 м.кв 3 өрөө байрыг Д.*******ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, 3,124,395 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж, үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч Д.******* нь 2025.05.02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.02-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х.*******т төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /96,940+70,200/ нийт 167,140 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 23,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН