2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/03948

 

 

 

 

 

2025 05 10 192/ШШ2025/03948

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,

Нэхэмжлэгч: ***

 

Хариуцагч: ***

Зээлийн гэрээний үүрэгт 59,158,310 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ***2024 оны 6-р сарын 7-ны өдөр ЗГ2420036 тоот зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээгээр 50,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар манай компанийн зүгээс олгосон. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 12-р сарын 25-ны өдөр дуусаж 2024 оны 6-р сарын 21-ний өдөр гэрээний нэмэлтээр зээлийн гэрээний хугацаа 2025 оны 6-р сарын 25-ны өдөр хүртэл сунгасан. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *** улсын бүртгэлийн дугаартай, 001237523 гэрчилгээний дугаартай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, **, *** дугаартай, гэрчилгээний 000805278 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, *** байршилтай 18м.кв талбайн хэмжээтэй, Ү-2206118987 улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний *** гэрчилгээний дугаартай, авто зогсоолын зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр төлөхөөр талууд харилцан тохиролцсон.*** нь зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 47,067,839 төгрөг, үндсэн хүү 11,720,125 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 358,346 төгрөг, нийт 59,146,310 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 59,158,310 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5-р сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 6-р сарын 30-ны өдөр 17,052,770 төгрөг, 2025 оны 7-р сарын 30-ны өдөр 17,052,770 төгрөг, 2025 оны 8-р сарын 30-ны өдөр 17,052,770 төгрөгөөр тус тус төлж барагдуулах, хариуцагч нь хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн** талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 59,158,310 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5-р сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 6-р сарын 30-ны өдөр 17,052,770 төгрөг, 2025 оны 7-р сарын 30-ны өдөр 17,052,770 төгрөг, 2025 оны 8-р сарын 30-ны өдөр 17,052,770 төгрөгөөр тус тус төлж барагдуулах, хариуцагч нь хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн **** байршилтай 18м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 59,158,310 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5-р сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 6-р сарын 30-ны өдөр 17,052,770 төгрөг, 2025 оны 7-р сарын 30-ны өдөр 17,052,770 төгрөг, 2025 оны 8-р сарын 30-ны өдөр 17,052,770 төгрөгөөр тус тус төлж барагдуулах, хариуцагч нь хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн **** талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 734,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 367,400 төгрөгийг хариуцагчаас, 367,400 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ