| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/03691/И |
| Дугаар | 192/ШШ2025/03361 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/03361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х******* ХК /РД:*******1/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Г*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х******* ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Г*******ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч Б.Г******* нь Х******* ХК-ийн Гэрэгэ тооцооны төвтэй 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/02-1153 тоот зээлийн гэрээ, БГХ02-1153 тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ тус тус 2,279,800 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Уг зээлийн гэрээнд 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ЗГ02-1153-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээний хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг тус тус өөрчилж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөх талаар зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх холбогдох арга хэмжээ авсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул банк гэрээ болон хуульд заасан арга хэмжээ авч зээлдэгчид холбогдуулан түүний оршин сууж буй хаягаар нэхэмжлэл гаргасан боловч Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 312/Ш32025/01053 дугаартай захирамжаар хариуцагч нар нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг болон түр оршин суух хаяг дээрээ оршин суудаггүй болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Г*******ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 312/ШЗ2025/01053 дугаар шүүгчийн захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээ, хуваарь, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, барьцаа хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, зээлийн бүртгэлийн карт, дансны хуулга, зээл хүсэгчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар, бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн акт гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Х******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Г*******ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Б.Г******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээ, хуваарь, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, барьцаа хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, зээлийн бүртгэлийн карт, дансны хуулга, зээл хүсэгчийн анкет зэргээр тус тус тогтоогдож байна.
Б.Г******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Орхон аймаг, Жаргалант сум, Дулаан-Уул багт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, шүүгчийн захирамжаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх нь зөрчигдөж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
4.Б.Г*******ийн бүртгэлтэй, оршин суудаг хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал:
- ..............болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Баттулгын Г******* /РД:ДЙ98040217/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Г*******ийг эрэн сурвалжилж, олох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН