Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2025/0358

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ГХОХХК

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нарын хоорондын маргааныг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10/935 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, "*******" ХХК-ийн XV-021197 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах;

1.2. "*******" ХХК-ийн XV-021197 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 922 дугаар Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрээр[1] ******* ХХК-д аймгийн сумын сумын нутагт орших ******* нэртэй 7625.06 га бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.

2.2. "*******" ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 225 дугаар шийдвэрээр аймгийн сумын нутагт орших ******* нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-021197 дугаартай 7625.06 гектар бүхий тусгай зөвшөөрлийг "" ХХК-иас шилжүүлэн авсан.

2.3. аймгийн сумын ******* нэртэй 7625.06 гектар талбайг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 922 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-021197 дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөр тооцож "" ХХК-д олгосон байна.

2.4. аймгийн сумын ******* нэртэй 7625.06 гектар талбай бүхий ХВ-021197 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг[2] ЕХ-009148 дугаарт бүртгэн хянаж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 42 дугаар шийдвэр[3]-ээр ашигт малтмалын хайгуулын ХВ-021197 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс тооцон, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийжээ.

2.5. "" ХХК-иас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдөл[4]-ийг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 225 дугаар шийдвэр[5]-ээр ашигт малтмалын хайгуулын ХB-021197 тоот тусгай зөвшөөрлийг "*******" ХХК-д шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

2.6. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараах тохиолдолд дуусгавар болно:" гэж, 53.1.1-д "тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;" гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ХВ-021197 тоот тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болгосныг АМГТГ-ын Кадастрын бүртгэлийн систем /CMCS/-д 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэжээ.

2.7. ******* ХХК-иас 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/04 дугаар албан бичгээр[6] Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст хандан сонсох ажиллагаа явуулж, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүлээн авч холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан.

2.8. Ашигт малтмал, газрын тосны газраас ******* ХХК-д 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10/935 дугаар албан бичгээр[7] ...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ...Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж... заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргаагүй тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйгээ мэдэгдсэн байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: "*******" ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 225 дугаар шийдвэрээр аймгийн сумын нутагт орших ******* нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-021197 дугаартай 7625.06 гектар бүхий тусгай зөвшөөрлийг "" ХХК-иас шилжүүлэн авсан.

Тусгай зөвшөөрлөө авснаас хойш хайгуулын ажлыг төлөвлөгөөний дагуу хийж, тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг төлсөн. Манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дуусах байсан бөгөөд хугацаа сунгуулах өргөдлийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө гаргах байсан боловч гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хөлөө хугалсны улмаас эмчилгээ хийлгэн, хэвтрийн дэглэм сахиж, Монгол Улсад ирэх боломжгүй байсан.

Тиймээс "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 24/02 дугаар тушаалаар Н.О*******ыг тус компанийн хуульч, менежерийн албан тушаалд томилж, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 24/03 дугаар тушаалаар Н.О*******од .. Ашигт малтмал, газрын тосны газар болон төрийн захиргааны байгууллагад компанийг төлөөлөн хүсэлт гаргах, гарын үсэг зурах, уулзалт хийх" бүрэн эрхтэй итгэмжлэлийг олгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг компанийг төлөөлөн төрийн захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлэхээр болсон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О******* миний бие 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газарт хугацаа сунгуулах өргөдлийг өгөхөөр очсон боловч Тусгай зөвшөөрлийн сунгалт хариуцсан мэргэжилтэн А. нь "... хугацаа сунгуулах өргөдөлд компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бус заавал итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, тамга дарах ёстой" гэх шалтгаанаар өргөдлийг хүлээн авалгүй буцаасан.

Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авалгүй буцаасан талаар компанийн гүйцэтгэх захиралд мэдэгдэн дахин өргөдлөө гаргах гэж байтал 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр миний эцэг П. нь гэнэт нас барж, ажил явдал болж дуусах хүртэлх 2 сар орчим хугацаанд ажил хийх боломжгүй сэтгэл санааны хүнд нөхцөл байдалтай буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болно.

Үүний дараа "*******" ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025104 дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг дахин гаргахад Ашигт малтмал газрын тосны газрын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10/935 дугаар албан бичгээр "... хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмал газрын тосны газрын даргын тушаалаар батлагдсан Маягт К-02-ын дагуу гаргах ба хуулийн этгээдийг төлөөлж өргөдөл гаргах эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулан ирүүлэх тухай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргаагүй тул танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй" гэж татгалзсан хариу өгсөн.

Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан, нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл тохиолдсон байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал нь эрүүл мэндийн шалтгааны улмаас БНХАУ-д эмчлүүлсэн эмнэлгийн тодорхойлолт болон гадаад паспортад дарагдсан улсын хилээр орж, гарсан дардас 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсаас БНХАУ руу буцаад, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсад ирсэн, миний эцэг П.ийн нас барсны гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогдож байхад үндэслэлгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан.

"*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн нь Монгол Улсад ирэх боломжгүй байсан тул компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******оор дамжуулан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг удаа дараа гаргахад хүлээн авалгүй буцаасан хариуцагч захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх эдэлнэ:", 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах" гэж заасан тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь удаагаа сунгуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрээд байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд багтаан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргахад Тусгай зөвшөөрлийн сунгалт хариуцсан мэргэжилтэн А. нь "... хугацаа сунгуулах өргөдөлд компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бус заавал итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, тамга дарах ёстой" гэх шалтгаанаар өргөдлийг хүлээн авалгүй буцаасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.2-т "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зорчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энמ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ", 22.4-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ" гэж тус тус заасныг зөрчсөн.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байх, буцаах эрх төрийн захиргааны байгууллагад огт байхгүй буюу ямар ч тохиолдолд өргөдлийг хүлээн авч 10 өдөрт багтаан судлан үзсэний үндсэн дээр хугацаа сунгах эсхүл хугацаа сунгахаас татгалзсан шийдвэрүүдийн аль нэгийг гаргаж, энэ талаараа өргөдөл гаргагчид мэдэгдэх ёстой юм. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10/935 дугаар шийдвэрийг дараах 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Хугацаа сунгуулах хүсэлт гаргах тэр хуулийн хугацаанд бол монгол улсад байгаагүй учраас компанийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд яг хуульд хуульд а хо шинэчлэлийн тухай хуулийн хорин хоёрын нэгд зааснаар нэг сарын өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ өгөх бол зайлшгүй шалтгаантай байсан гэдгээ мэдэж байсан учраас тухайн асуудлаар болбол яг захиргааны байгууллагад нөлөөлж хүсэлт гаргах түүнтэй холбоотой хариу авах гэх мэт бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг болбол уг нь компанийн зүгээс хорин дөрвөн оны найман сарын арван есний өдөр олгосон байгаа тухайн яг итгэмжлэлийн үндэслэлээр а хайгуулын тусгай зөвшөөрөл хангах хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан болов чиг яг компанийн итгэмжгүйгээр төлөөлөх эрхтэй эдгээр буюу гүйцэтгэх захирал нь одоо к хоёр маягт дээр гарын үсэг зураагүй байна аа гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь болбол хууль бус гэж үзэж байгаа за мөн өмнөх шүүх хуралдаан дээр гэрчээр асуугдсан байгаа тусгай зөвшөөрлийн сонголт хариуцсан мэргэжилтэн н. нь бол яг хорин дөрвөн оны арван нэгэн сарын хорин найман буюу одоо тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд явчхаад хуулийн хугацааны өмнө хүсэлтээ бол өгсөн гэж бол хүлээн зөвшөөрсөн байгаа энэ дээр нөгөө өмнөх шүүх хурал дээр дурдаагүй зүйл нь болбол а компанийн гүйцэтгэх захирал нь хорин дөрвөн оны есөн сарын хорин зургааны өдрөөс хорин таван оны нэг сарын арван хоёрны өдрийг хүртэлх а бүгд найрамдах хятад ард улсад байгаад яагаад монгол улсад ирээгүй вэ гэх эмчийн тодорхойлолт байгаа хөлийг өвдсөнтэй холбоотой гурван сарын хугацаанд хэвтрийн дэглэм сахиж бүгд найрамдах хятад ард улсад эмчлүүлсэн тэгээд тухайн эмнэлгийн тодорхойлолтыг болбол яг орчуулгын тамга тэмдэгтэй баримтын шаардлага хангуулж өгсөн байгаа за хоёрт болохоор а тухайн тусгай зөвшөөрлийг нь хугацаа сунгуулах хүсэлтийг ер нь хүлээж авахгүй байх эрх бол төрийн захиргааны байгууллагад аль ч хуулиар олгогдоогүй ээ ашигт малтмалын тухай хуулийн хорин хоёрын хоёр болон хорин хоёрын дөрөвд зааснаар тухайн хүсэлтийг хүлээж аваад нэг бол сунгана нэг бол сунгахаас татгалзах энэ хоёр шийдвэрийн аль нэгийг л харах ёстой гэтэл энэ дээр болбол зөвхөн а компанийн гүйцэтгэх захирал нь гарын үсэг зураагүй байна аа гэдэг үндэслэлээр болбол буцааж байгаа нь бол хууль бус за үүнтэй холбоотой а улсын дээд шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон хэд хэдэн тогтоолууд байгаа а арван зургаан оны нэг сарын арван наймны хорин нэг арван зургаан оны дөрвөн сарын дөрвөний зуун арван нэг хорин оны зургаан сарын гурваны өдрийн хоёр зуун найм хорин хорин гурван оны хоёр сарын зургааны өдрийн ес дугаартай тогтоолууд тухайн тогтоолуудаа юу гэж дүгнэсэн байдаг вэ гэхээр хэдийгээр ашигт малтмалын тухай хуулийн хорин хоёрын нэгд зааснаар хугацаа сунгуулах хүсэлтийг гуч хоногийн өмнө гаргах ёстой болов чиг за энэ нь болбол тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд болбол а аль ч хугацаанд болбол тусгай зөвшөөрлийн эзэмшигч нь хүсэлтээ гаргах эрхтэй хүсэлт гаргах эрхийг болбол хязгаарласан тогтоол биш ээ за ингээд тухайн хүсэлтийг болбол ямар ч тохиолдолд хүлээж аваад ямар ч тохиолдолд хүлээж аваад шийдвэрлэх ёстой гэж дүгнэсэн улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолууд байгаа тэгэхээр дээрх шаардлагуудаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

3.3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...*******" ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дүгээр сарын 21-ний өдрийн 10/935 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, "*******" ХХК-ийн ХВ-021197 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах, "*******" ХХК-ийн ХВ-021197 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

аймгийн сумын ******* нэртэй 7625.06 гектар талбайг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 922 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-021197 дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөр тооцож "" ХХК-д олгосон байна.

аймгийн сумын ******* нэртэй 7625.06 гектар талбай бүхий ХВ-021197 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг ЕХ-009148 дугаарт бүртгэн хянаж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 42 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-021197 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс тооцон, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

"" ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны "" ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийг дагуу Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 225 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХB-021197 тоот тусгай зөвшөөрлийг "*******" ХХК-д шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана", 22.1.1-д "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар", 22.1.2-д "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт", 22.1.3-д "байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт", 22.1.4-д "хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт." зэргийг тус тус хавсаргахаар хуульчилсан.

Хуулийн дээрх шаардлагын дагуу ашигт малтмалын хайгуулын ХВ-021197 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1 сарын өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө төрийн захиргааны байгууллагаас батлагдсан К-2 маягтын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараах тохиолдолд дуусгавар болно:" гэж, 53.1.1-д "тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;" гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ХВ-021197 тоот тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болгосныг АМГТГ-ын Кадастрын бүртгэлийн систем /CMCS/-д 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бүртгүүлсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дүгээр сарын 21-ний өдрийн 10/935 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, "*******" ХХК-ийн ХВ-021197 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах, "*******" ХХК-ийн ХВ-021197 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.1.Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах; гэж, 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргана:, 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ, 22.4-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж тус тус заажээ.

4.2.Харин Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган ирүүлээгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болохоор хуульчилжээ.

4.3.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хувийн хэргээс үзвэл тус компаниас өөрийн эзэмшилд буй хайгуулын XV-0211197 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө сунгуулахаар эрх бүхий байгууллагад хандахаар байжээ.

4.4.Гэтэл Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна, 83.8-т Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасны дагуу нэхэмжлэгч "*******" ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал ******* / / тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хуулийн дээрх шаардлагын дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө төрийн захиргааны байгууллагад гаргасан хэдий ч уг өргөдөлдөө гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулаагүй, бүрдүүлбэр дутуу болох нь гэрч Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын хэлтсийн Цахимжуулалт, тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг, хугацаа сунгах барьцааны бүртгэл хариуцсан мэргэжилтэн А.ийн ...Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын тушаалаар батлагдсан өргөдлийн маягтууд байдаг. Тус маягтад компанийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарна гэж заасан байдаг. Компанийн захирал биш Н.О******* гарын үсэг зурсан байсан тул буцаасан...,[8] Ашигт малтмал, Газрын тосны газрын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10/935 дугаар албан бичигт ...хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар батлагдсан Маягт К-2-ын дагуу гаргах ба хуулийн этгээдийг төлөөлж өргөдөл гаргах эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулан ирүүлэх тухай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн... зэргээр тогтоогдож байна.

4.5.Харин нэхэмжлэгч компаниас дахин хугацаа сунгах өргөдлөө холбогдох баримтын бүрдүүлбэрийг хангуулан хандсан боловч хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн.

4.6.Үүнийгээ нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гүйцэтгэх захирал ******* // хөлөө хугалж хэвтрийн дэглэм сахих болсон учраас Монгол Улсад ирж чадаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******оос ... тусгай зөвшөөрөл сунгуулах хугацаа дуусахтай зэрэгцэн аав маань нас барсан... зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай болох талаар тайлбарлаж буй нь холбогдох баримтуудаар[9] нотлогдсон.

4.7.Энэ тохиолдолд хөл хугарсан, гэр бүлийн гишүүн нас барсан үйл явдал нь хувь хүний тухайд хүндэтгэн үзэх шалтгаан мөн боловч хүн болон хуулийн этгээд нь эрх зүйн байдлын хувьд ялгамжтай тодорхойлсон учраас гүйцэтгэх захирал ******* //, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О******* нарт тулгарсан дээрх нөхцөл байдлыг тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хэрэгжүүлж буй "*******" ГХОХХК-д хамаатуулан хуулиар тогтоосон хугацаанд өргөдөл бүхий хүсэлтээ гаргах боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

4.8.Иймд дээрхээс үзэхэд хариуцагчийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10/935 дугаар шийдвэр үндэслэл бүхий болсон байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг үндэслэн ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "*******" ГХОХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10/935 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, "*******" ХХК-ийн XV-021197 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах, "*******" ХХК-ийн XV-021197 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР