2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/03936

 

 

 

 

 

2025 05 09

192/ШШ2025/03936

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: ***

Нэхэмжлэгч: ***

Зээлийн гэрээний үүрэгт 297,112,296 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4-р сарын 8-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4-р сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч***ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч ****Б ХХК-тай 2023 оны 01-р сарын 30-ны өдрийн ЗГ/4000006127 тоот бизнесийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулан 250,000,000 төгрөгийн зээлийг жилийн 31.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалттайгаар зээлсэн. Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Стадион 121 байр, 110 тоотод байрлах 141м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Мөн 2024 оны 01-р сарын 23-ны өдрийн ЗГ/7108855370 тоот зээлийн гэрээ, фидуцийн гэрээ тус тус байгуулж 160,000,000 төгрөгийг 31.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай автомашин худалдах авахаар зээлсэн. Зээлийн гэрээний хуваарьт заасан төлбөрийг төлж барагдуулаагүй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 297,112,296 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгч *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч *** нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэг***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 297,112,296 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,783,912 төгрөгөөс 891,956 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 891,956 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 297,112,296 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,783,912 төгрөгөөс 891,956 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 891,956 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ