| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2024/0893/З |
| Дугаар | 128/ШШ2025/0389 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2025/0389
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр би Д.*******ын нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанд холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* овогтой ******* /*******/ танай шүүхэд хянагдаж байгаа Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох тус албаны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанд холбогдуулан гаргасан Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжийн дагуу олгогдсон нэгж талбарын ******* дугаар бүхий 50.000 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэд 130.795.280 төгрөгийг шаардсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот мэдэгдлийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх; 66 дугаар зүйлийн 66.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******ын нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанд холбогдох Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжийн дагуу олгогдсон нэгж талбарын ******* дугаар бүхий 50.000 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэд 130.795.280 төгрөгийг шаардсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот мэдэгдлийг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслах Э.Мөнхзавъяад даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР