2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/02054

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Х******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Х /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:  А******* ХХК /РД:*******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай  нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Х*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Нямгэрэл нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б******* нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Х******* нь хариуцагч А******* ХХК-д холбогду******* орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.1.Ц.Х******* би А******* ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 05-нд №200305/01 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах тус компанийн барьж буй 128 айлын 16 давхар орон сууцнаас т ******* тоот, 2 өрөө 53.37 м.кв орон сууцыг худалдан авахаар тохиролцож нийт 54 246 300 төгрөгөөр төлбөрөө бүрэн төлж худалдан авсан. Гэрээнд зааснаар орон сууц 2020 оны 2-р улиралд ашиглалтад орох байсан боловч хугацаандаа барилгын ажил дуусаагүй. Улмаар 2023 оны 5 сард Улсын комиссын дүгнэлт гарсан. Гэвч өнөөг хүртэл бид Орон сууц өмчлөх гэрчилгээгээ хариуцагчаас удаа дараа шаардсан боловч ямар нэг шалтаг хэлж өнөөг хүрлээ. Иймд Ц.Х******* намайг Хан-Уул дүүргийн *******, ы т байрлах ******* тоотод байрлах 53.37 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг А******* ХХК-тай байгуулж, 2 өрөө орон сууцыг захиалсан байгаа. Орон сууц 2020 оны 2 улиралд ашиглалтад орно гэсэн боловч одоо л дөнгөж орж байна. 2023 оны 7 дугаар сард хариуцагчаас орон сууцны түлхүүрийг өгч байрандаа орсон боловч өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Орон сууцны үнэд 54 246 300 төгрөгийг төлсөн. Орон сууцандаа 2023 оны 8 сард нүүн ороод амьдарч байгаа тул өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Орон сууц захиалгын гэрээ байгуулж үнийг 100 хувь төлснөөр гэрээний үүргээ биелүүлсэн байдаг. Гэтэл хариуцагч нь өмчлөх эрхийг нь шилжүүлэхгүй нэхэмжлэгчийг хохироож байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг үндэслэн шаардлага гаргаж байна гэв.

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа хаягийн лавлагаа, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №200305/01 тоот Орон сууц захиалгын гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 2-14-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хуулийн этгээдийн лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хэргийн 19-20-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Хан-Уул дүүргийн *******, , , ******* тоотод байрлах, 53.37 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны дэлгэрэнгүй лавлагаа /хэргийн 34-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч А******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, хоёр өрөө орон сууцыг худалдан авч, худалдан авсан орон сууцныхаа үнийг бүрэн төлж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн, орон сууцыг хүлээн авч, эзэмшиж ашиглаж байгаа боловч хариуцагч А******* ХХК нь өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй эрх зөрчиж байх тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ц.Х*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй болно.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Ц.Х******* нь хариуцагч А******* ХХК-тай 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр №200305/01 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр захиалагч Ц.Х******* нь Хан-Уул дүүргийн *******, , , ******* тоотод байрлах, 53.37 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 54 246 300 төгрөгөөр худалдан авахаар хөрөнгө оруулалт хийх, гүйцэтгэгч А******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцжээ.

 

5.Талуудын маргааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх, талаар байна, гэрээ байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ бүрэн төлөгдсөн, хүлээн авсан талаар маргаагүй.

6.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.Х******* нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр №200305/01 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу Хан-Уул дүүргийн *******, , , ******* тоотод байрлах, 53.37 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны төлбөр болох 54 246 300 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь А******* ХХК-ийн кассын орлогын ордер, Голомт банкны орлогын мэдүүлэг гэсэн баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

 

6.1.Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь ашиглалтад орсон болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

6.2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

6.3.Гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь ашиглалтад орж, хариуцагч нь нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн талаар маргаагүй тул хариуцагч А******* ХХК нь үнийг бүрэн төлсөн нэхэмжлэгчийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй болно.

6.4.Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад орсноос хойш шилжүүлэн авч, эзэмшиж ашиглаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.

6.5.Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний 3.1-т гүйцэтгэгч нь 1.1-д дурдсан барилгыг чанар сайтай барьж 2020 оны хоёрдугаар улирал дотор багтаан бүрэн ашиглалтад оруулснаар захиалагчид хүлээлгэн өгч, захиалагчид өмчлөх эрхийг бүрэн шилжүүлсэн байх үүрэгтэй, 3.4-т Энэхүү гэрээний 1.1-д заасан барилгыг зохих журмын дагуу ашиглалтад оруулж захиалагчийн өмчлөлд тухайн захиалсан орон сууцыг шилжүүлнэ. Ингэж шилжүүлэхдээ ямар нэгэн доголдолгүй орон сууцыг шилжүүлнэ гэж заасныг хариуцагч зөрчсөн болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 5/3331 тоот албан бичиг болон зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

6.6.Хэрэгт баримтаар авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 5/3331 тоот албан бичигт ...захирамжид дурдсан Хан-Уул дүүргийн *******, , ******* тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар улсын бүртгэлд бүртгэлгүй байна... гэжээ.

 

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гардан авч, эрх үүрэгтэйгээ танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэсэн үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна гэж үзэв.

7.1.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхээ хэрэгжүүлээгүй, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн үүргээ биелүүлээгүй болно

 

8.Иймд нэхэмжлэгч Ц.Х*******г Хан-Уул дүүргийн *******, , , ******* тоотод байрлах, 53.37 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоохоор шийдвэрлэв.

 

9.Хариуцагч А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б*******т 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг түүний 91109098 дугаарын утсаар нь зурвас бичиж мэдэгдсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, хэргийн материалтай танилцаж, эрх, үүрэг тайлбарласан баримтад гарын үсгээ зурсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг нээж ирцийг шалгахад хүсэлт санал ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Х*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429 182 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 429 182 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Х*******д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Х*******г Хан-Уул дүүргийн *******, , , ******* тоотод байрлах, 53.37 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Х*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429 182 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 429 182 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Х*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцу******* сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН