| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/04998/И |
| Дугаар | 192/ШШ2025/02218 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/02218
2025 03 24 192/ШШ2025/0221*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүх аймаг, ******* сум, 5 дугаар баг, *******, ******* ******* гудамж хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/
Хариуцагч: Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, 4 дүгээр хороолол, ******* дүгээр байр, тоот хаягт оршин суух, овогт /рд:ШБ7707161*******/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, ************** дугаар байр, ************** тоот хаягт оршин суух, Боржигон овогт ийн /рд:ЧР*******5052370/,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц чөлөөлүүлж, 1,500,000 төгрөг гаргуулах тухай
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2022.12.05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2023.06.05-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай
Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амартүвшин /цахимаар/ нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагч Д., хариуцагч Д.ийн өмгөөлөгч Б.Баттөмөр, гэрч О.Гантөгс,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Нямгэрэл нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан т*******бартаа: Манай төрсөн ахтай хамт ажилдаг Б. нь манай найз Д.т яаралтай мөнгө хэрэг болсон тул хямд орон сууц байна худалдан авах уу гэж хэлсний дагуу Д.той холбогдож Улаан хот, 4 хорооллын Өргөө кино театрын урд байрлах 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Ийнхүү Э.******* миний бие 2022.12.05-ны өдөр Улаан хотод очиж Баянгол дүүрэг, ******* хороо, 4 хороолол, ******* байрны тоот 29 м.кв орон сууцыг Д., Б. нараас 60 төгрөгөөр худалдан авч, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж талууд гарын үсэг зурсан. 2022.12.06-ны өдөр Э.******* миний нэр дээр дээрх орон сууцны 00 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч, тус байрны хууль ёсны өмчлөгч болсон билээ. 60 сая төгрөгийг миний бие төрсөн ахаараа дамжуулж 2022.12.06-ны өдөр 20 сая төгрөгөөр 2 удаа, 15 сая төгрөгөөр нэг удаа, 5 сая төгрөгөөр нэг удаа Д.ийн хэлсэн данс руу шилжүүлсэн. Миний бие Худалдах, худалдан авах гэрээний 3.4-д заасны дагуу 2022.12.0*******-ны өдөр тус орон сууцандаа орох гэтэл Д. нь өвлийн улирал байна, дулаан ортол байранд түр амьдруулаач гэж гуйж байсан тул миний зөвшөөрч түүнийг амьдруулсан. Э.******* миний бие өнөөдөр БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа бөгөөд төрсөн ах Э.Амартүвшинд 2023.01.24-ний өдөр дээрх орон сууцыг миний нэрийн өмнөөс хүлээн авах, гэрээ байгуулах, төлбөр тооцоо хийх, байрыг барьцаалах, худалдах, бусдад хөлслүүлэх зэрэг бүх эрхийг итгэмжлэлээр шилжүүлсэн. Ийнхүү 2023 оны 6 сард байрандаа нүүж орох гэтэл Д. нь мөн дахин 2 сар амьдрахаар гуйж, байрыг түрээслэх хүсэлтэй байсан тул миний бие Д.той 2023.06.05-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулж, дээрх тоот орон сууцыг 2 сарын хугацаанд сарын 500,000 төгрөгөөр түрээсэлж, гэрээний хугацаа дуусаж 2023 оны ******* сарын эхээр байрандаа орох гэтэл Д., Б. нар байрыг чөлөөлж өгөхгүй, худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчиж намайг хохироож байна. Иргэний хуулийн 243.1-д заасны дагуу миний бие гэрээний үүргээ бүрэн биелүүлж, байрны үнэ 60 сая төгрөгийг хариуцагч нарт төлсөн, хариуцагч нар гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг миний өмчлөлд хүлээлгэн өгч шилжүүлэх үүрэгтэй боловч энэхүү үүргээ зөрчиж байна. Мөн Д. нь орон сууц хөлслөх гэрээний үүргээ зөрчиж 1 сая төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, дахин 1 сар болж хохирч байна. Иймд миний бие 1,500,000 төгрөгийг хариуцагч Д.оос шаардаж байна. Иргэний хуулийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасны дагуу миний бие дээрх үл хөдлөх эд хөрөнгөө эрх зөрчигч нараас шаардаж, чөлөөлүүлэх эрхтэй билээ. Хариуцагч нар өнөөдөр орон сууцыг чөлөөлж өгөөгүйгээс болж миний бие дахин зардал гаргаж хохирч байгаад гомдолтой байгаа тул арга буюу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу шүүхэд хандаж байна. Иймд Баянгол дүүрэг, ******* хороо, 4 хороолол, ******* байрны тоот 29 м.кв орон сууцыг чөлөөлүүлж, Э.*******т хүлээлгэн өгөхийг Д., Б. нарт даалгаж, 1,500,000 төгрөгийг Д.оос гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу т*******бартаа: Баянгол дүүрэг, ******* хороо, 4 хороолол, ******* байр, тоотод Д. миний бие Э.*******аас 2022.12.05-ны өдөр өөрийн эзэмшлийн 2 өрөө байрыг барьцаа болгон 60 сая төгрөгөөр зээлсэн. Тухайн хүн маань мөнгөний барьцаа болох 2 өрөө байрыг минь худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэсэн шаардлага тавьсны дагуу нотариатаар орж шилжүүлээд мөнгийг зээлж авсан. Гэтэл мөнгө зээлсэн хүн маань байрны нэр шилжүүлэн аваад хэдэн сарын хугацаа өнгөрсний хойно миний байрыг үнэ тохирч худалдан авсан, өөрийн байр гэж үзээд суллаж өгөхийг шаардан намайг шүүхэд өгсөн байна. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн барьцаа болгон байрыг шилжүүлэн өгсөн болохоос биш 60 сая төгрөгөөр байраа зарахгүй. Миний бие мөнгө зээлсэн нь үнэн тул тухайн 60 сая төгрөгийг буцаан өгч орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтэй байна. Орон сууц шилжүүлэн худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул юм гэв.
3. Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу т*******бартаа: Нэхэмжлэгч Э.******* нь Баянгол дүүрэг, ******* хороо, 4 хороолол, ******* байрны тоот орон сууцыг худалдан авсан мэтээр т*******барлан нэхэмжлэл гаргажээ. Миний хувьд Э.*******ыг огт танихгүй. Уулзаж ч байгаагүй. Худалдах, худалдан авах талаар огт ярилцаагүй бас санал солилцоогүй. Хэрвээ орон сууцыг худалдан авч байгаа бол надтай ярилцаж л таарна. Харин нь 2022 оны 12 сарын эхээр над руу ярьж, байраа барьцаанд тавих хэрэгтэй байна. Миний хуурай ах Батт мөнгө хэрэгтэй тул би байраа барьцаалах хэрэгтэй байна. Гэтэл мөнгө өгөх хүн нь байраа нэр дээр шилжүүл гэсэн гэнэ. Чи ирээд гарын үсгээ зурчих уу гэхээр нь би нотариат дээр очоод гарын үсэг зурсан. Би байраа барьцаалж, түр шилжүүлж байгаа юм байна гэж л ойлгосон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч Д. сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 2022.12.05-ны өдөр иргэн Э.*******тай худалдах худалдан авах гэрээ байгуулан 60 сая төгрөгийн барьцаанд байраа барьцаалж Л.Бат ахад зээл авч өгсөн. Энэхүү үйл явдал 2022.12.05-ны өдөр Э.*******аас мөнгө зээл авахаар Л.Бат ахтай тохиролцсон байдаг ба Л.Бат ах миний байрыг барьцаалж зээл авах хүсэлтийг надад тавьсан. Би хүлээн зөвшөөрч барьцаанд байраа тавих болоход Э.******* байр барьцаалах нь хангалтгүй байрны нэр шилжүүлж өгөх юм бол мөнгө зээлэх шаардлага тавьсан юм. Би Л.Бат ахад итгэж байсан учир Э.*******ын хүсэлт, шаардлагын дагуу өөрийн орон сууцны нэрийг Э.*******т шилжүүлэн өгсөн. Миний хувьд энэхүү Э.Амгалан гэж хүнийг огт танихгүй бөгөөд байраа барьцаанд тавих асуудлыг анх Л.Бат ахын гуйсан хүсэлтийн дагуу байраа барьцаалж зээл авч Л.Бат ахад өгсөн ба энэхүү мөнгө нь миний дансанд огт ороогүй шууд цаагуураа хоорондоо шилжүүлэн авч өгсөн юм. Э.******* нь өөрийн энэхүү үйл явдлыг сайн мэдэж байгаа Л.Бат ах хугацаандаа мөнгөө төлөөгүй удсанаас болж нөхцөл байдал хүндрэн миний үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүргийн ******* хороо, 4 хороолол, ******* байр, тоот 2 өрөө орон сууцыг суллаж өгөхийг удаа дараа шаардан *******ган сүрдүүлж арга буюу 2023.06.05-ны өдрийн 0450 тоот орон сууц хөлслөх түрээсийн гэрээ хийж өөрөө байрнаасаа хөөгдөхгүй үлдсэн юм. Баянгол дүүргийн 4 хороололд байрлах 2 өрөө байр зах зээлийн ханш 60 сая төгрөг байх боломжгүй, зөвхөн Э.******* зээлсэн мөнгөө буцааж авах, манай талаас зээлсэн мөнгөө буцааж өгөөд байраа авах ийм л тохиролцоо байсан. Миний хувьд анхнаасаа байраа зараагүй учраас байрнаасаа гарахгүй. Иймд 2022.12.05-н өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах дугаар 2670 дугаартай гэрээ, 2023.06.05-ны өдрийн 0450 тоот орон сууц хөлслөх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амартүвшин сөрөг нэхэмжлэлийн хариу т*******бартаа: 2022.12.04-ний өдөр хамт ажилдаг гэх хүн над руу залгаад мөнгө зээлэх үү гэхэд нь Үгүй ээ гэхэд хэсэг байж байгаад эргэж залгаад Улаан хотод хямд хоёр өрөө байр авах уу гэсэн. Тэр үед манай хүүхэд 2024 онд оюутан болох байсан тул би Улаан хотод хямд байр хайж байсан. Үүнийг мэдэж байсан байх гэж бодож байна. Тэгээд би ямар учиртай байр вэ гэхэд уулзъя гээд манай гэрийн гадаа Л.Бат гэх хүнтэй ирээд манай ах байгаа юм гэж танилцуулаад, бид эртнээс нэг бизнес эхлүүлээд гадны хөрөнгө оруулалт авах гээд хөөцөлдөж байгаа гэсэн утгатай асуудал ярьсан. Би та нарын юу хийдэг надад хамаагүй ээ, ямар учиртай байр, хямддаа хэдэд зарах гээд байна гэхэд манай бизнес хамтрагчийн байр байгаа, хороололд хуучны хоёр өрөө байр 60 саяд гэсэн, тэгэхэд нь би сонирхъё, амралтын өдрөөр очиж үзье гэхэд мөнгө нь яаралтай хэрэгтэй байна одоо мөнгөө өгчих гэхэд нь үгүй ээ гэсэн. Хотод нэр дээрээ шилжүүлээд авчих хүн байна уу гээд яаруулаад байсан учир би дүү Э.*******тай холбогдоод тэгээд Д., Б. бас 1 эмэгтэй гурвуулаа манай дүү Э.*******тай уулзаад шууд худалдах, худалдан авах гэрээ хийгээд за одоо мөнгө гэхэд нь би гэрчилгээ гарсны дараа өгнө гэсэн. Тэгээд 12 сарын 05-ны өдөр гэрчилгээ гарахаар Д.ийн хэлсэн ын данс руу 60 сая төгрөг шилжүүлсэн. Харин Л.Бат гэх хүн нь хямд байр авч байгаа юм чинь өвлийн хүйтэнд битгий гаргаарай, дулаарахаар суллаад өгнө гэсэн. Тэгээд дахиж холбогдохгүй байж байгаад 6 сар гаргаад байраа чөлөөлж авъя, түрээслэх хэрэгтэй байна гэхэд түрээслэх юм бол би түрээсэлье гэж Д. хэлээд 6 сарын 5-нд түрээсийн гэрээ ахин сунгахгүй нөхцөлтэй нотариат орж гэрээ хийсэн. Харин энэ хүмүүс түрээсийн мөнгөө өгөхгүй байр суллахгүй болохоор шүүхэд хандсан. Миний бие Д.той нэг л удаа уулзсан бөгөөд ямар нэгэн байдлаар муудаж маргалдсан зүйл байхгүй харилцан тохироод гэрээ хийгээд салсан. Д.ийн хэлснээр бид биеэ танихгүй учир мөнгө зээлэх ямар ч үндэс байхгүй гэв.
6. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.12.05-ны өдрийн 2670 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2023.06.05-ны өдрийн 0450 дугаар орон сууц хөлслөх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Э.Амартүвшин хаан банкны дансны хуулга, 2023.01.24-ний өдрийн 0032 дугаар итгэмжлэл, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ,
7. Хариуцагч Д.оос хариу т*******бар, Д.ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024.04.16-ны өдрийн 0277 дугаар итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эмчийн үзлэгийн тэмдэглэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Скайтел ХХК-ийн 2024.*******.04-ний өдрийн №1 дугаар албан бичиг,
*******. Шүүхийн журмаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.30-ны өдрийн 102/ШШ2024/02*******45 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.09.26-ны өдрийн 6*******5 дугаар албан бичиг, Баянгол дүүрэг, ******* хороо, 4 хороолол, ******* байр, тоот хаягт байрлах орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, Хаан банкны 2024.09.30-ны өдрийн 29/105*******4 дугаар албан бичиг, Б.ын дансны хуулга, хариуцагч Д. 919135*******4 дугаараас Л.Батын **************919269 дугаар луу бичсэн гар утасны зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Б.аас авсан гэрчийн тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Д., Б. нарт холбогдуулан орон сууцнаас чөлөөлүүлж, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулахаар шаардан, үндэслэлийг хариуцагч нартай 2022.12.05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр Баянгол дүүрэг, ******* хороо, 4 хороолол, ******* байрны тоот 29 м.кв орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, үнийг бүрэн төлсөн боловч орон сууцыг чөлөөлж өгөөгүй, мөн 2023.06.05-ны өдөр орон сууц хөлсөх гэрээгээр тухайн орон сууцыг нэг сарын 500,000 төгрөгөөр хөлслөхөөр тохирсон боловч хөлсийг төлөөгүй гэжээ.
3. Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, улмаар сөрөг нэхэмжлэлээр 2022.12.05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 2023.06.05-ны өдрийн орон сууц хөлсөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гарган, үндэслэлийг Л.Батын хүсэлтийн дагуу мөнгө зээлж, орон сууцаа барьцаанд тавих гэтэл зээлдүүлэгч орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өг гэсэн тул шилжүүлсэн, нэг ч төгрөг аваагүй, ийм хямд үнээр орон сууцаа худалдах боломжгүй гэжээ.
4. Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ Д. нь миний хуурай ах Л.Батт мөнгө хэрэгтэй тул би байраа барьцаалах хэрэгтэй байна, мөнгө өгөх хүн нь байраа нэр дээр шилжүүл гэсэн гэнэ, чи ирээд гарын үсгээ зурчих уу гэхээр нь би нотариат дээр очоод гарын үсэг зурсан гэжээ.
5. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын т*******бараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Э.******* болон Д., Б. нар 2022.12.05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр Д., Б. нарын өмчлөлийн 533 дугаар бүхий Улаан хот, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, 4 дүгээр хороолол, *******-р байр тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц /цаашид орон сууц гэх/-ыг 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохирчээ. Гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулжээ. /1 дүгээр хавтаст хэрэг 7-******* дугаар тал/
5.2. Тухайн орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгч Э.*******ын нэр дээр бүртгэгдэн, 2022.12.06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гарчээ. /1-р хавтаст хэргийн 10 дугаар тал/
5.3. Э.******* болон Д. нар 2023.06.05-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, гэрээгээр маргаан бүхий орон сууцыг Э.******* нь Д.т 2023.06.05-ны өдрөөс 2023.0*******.05-ны өдрийг хүртэл хугацаанд сарын 500,000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохирчээ. Гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулжээ. /1-р хавтаст хэргийн 9 дүгээр тал/
5.4. Э.******* нь Э.Амартүвшинд 2023.01.24-ний өдрийн итгэмжлэлээр маргаан бүхий орон сууцыг худалдах, бэлэглэх, арилжих, хөлслүүлэх гэрээ байгуулах зэрэг эрхийг олгожээ. /1-р хавтаст хэргийн 16 дугаар тал/
5.5. Б. нь Л.Бат гэгчийг таньдаг ба тэрээр Улаан хотод хямд зарах байр байгаа, санал болгох хүн байна уу хэмээн асуухад хамт ажилладаг Э.Амартүвшинд санал болгосон, мөн Э.Амартүвшингийн Хаан банк дахь 502741*******705 данснаас 2022.12.06-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр буюу 20,000,000 төгрөгөөр 2 удаа, 5,000,000 төгрөг, 15,000,000 төгрөгөөр нийт 60,000,000 төгрөгийг Б.ын дансанд шилжүүлсэн болох нь гэрч Б.ын мэдүүлэг, түүний Хаан банк дахь харилцах дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 1*******, 74-76 дугаар тал/
5.6. Талуудын байгуулсан гэрээнд орон сууцны үнийг 50,000,000 гэх боловч 60,000,000 шилжүүлсэн талаар маргаагүй, мөн дансны хуулгаар тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 74-76 дугаар тал/
5.7. Хариуцагч Д., Б. нарт бэлнээр болон бэлэн бусаар мөнгө өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, Д. нь . . . Л.Бат ахад зээл авч өгсөн, энэхүү мөнгө миний дансанд огт ороогүй гэх т*******бараас үзэхэд орон сууцны үнийг хариуцагч нар хүлээн аваагүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 62, 63 дугаар тал/
5.*******. Маргаан бүхий орон сууцыг хариуцагч Д. эзэмшиж, амьдарч байгаа нь талуудын т*******бараар тогтоогдож, уг үйл баримтад маргаагүй. /2 дугаар хавтаст хэргийн 96-102 дугаар тал/
6. Талуудын т*******бар, тогтоогдсон үйл баримтаас үзэхэд 2022.12.05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл эсэх буюу гэрээний оролцогчид өөртөө эрх олж, бусдын өмнө үүрэг хүлээх хүсэл зориг байсан эсэх, илэрхийлэл нь бодит хүсэл зоригт нийцсэн эсэх нь маргааны гол зүйл болжээ.
7. Нэхэмжлэгч Э.******* болон хариуцагч Д., Б. нар 2022.12.05-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан, нотариатаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн, орон сууцны өмчлөгч Э.******* гэх үйл баримтад маргаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулах, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх нь гэрээг хүчин төгөлдөр болгодог урьдчилсан нөхцөл мөн боловч түүнээс өмнө талууд тухайн хэлцэл байгуулах хүсэл зориг бодитой эсэх талаар маргаан үүссэн тохиолдолд уг асуудлаар шүүх з*******шгүй хууль зүйн дүгнэлт өгөх учиртай.
*******. Хариуцагч ...орон сууцны зах зээлийн үнэ 60,000,000 төгрөг биш, зарах хүсэл зориг байгаагүй, Л.Бат гэгчид зээл авахын тулд нэрийг шилжүүлсэн гэсэн т*******бар нь түүний хувьд дүр үзүүлсэн үйлдлийг илэрхийлсэн гэх боловч хариуцагч нар нь худалдах, худалдах авах гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан, мөнгийг бусдад шилжүүлэхийг мэдсэн, улмаар орон сууц хөлслөх гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаагүй. Худалдагчийн энэхүү хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал худалдан авагч хүлээн авснаар Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3-т зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй, мөн түүнтэй ойролцоо хэлцэл болох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хэлцлийн оролцогч талууд гадаад орчинд чиглэж хийсэн хэлцлийн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, халхавчлагдсан хэлцлээс эрх зүйн үр дагаврыг хүлээхээр санал нэгдэж зөвшилцсөн байдаг. Эдгээр хүчин төгөлдөр бус байх хэлцлийн онцлог бол талуудын аль аль нь энэ талаар санал нэгдэж, адил хүсэл зорилготой байдаг ба энэ хэргийн тохиолдолд талууд ийнхүү санал нэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
9. Хариуцагч Д.ийн шүүх хуралдаан дээрх . . . Л.Бат ах мөнгө зээлдүүлбэл намайг 10 сая төгрөгийн цалинтай ажилд оруулж өгнө гэж хэлсэн. . . гэх т*******бар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.30-ны өдрийн 102/ШШ2024/02*******45 дугаар захирамжийг хүчингүй болгохоор 2024.06.20-ны өдөр гаргасан хүсэлтэд . . . Л.Бат би өмгөөлөгч олсон, төлбөрийг нь төлнө, санаа зоволтгүй гэсэн . . . Л.Бат намайг тохир гээд байсан учир ямартай ч би байраа алдахгүй юм байна гэж ойлгоод эвлэрлийг зөвшөөрсөн. . . гэснээс үзэхэд хариуцагч Д. болон Л.Бат гэгч нарын хооронд өөр тохиролцоо байсан ба энэ нь 2022.12.05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
Бичгээр хийх хэлцлийг хийгдсэн гэж үзэх суурь нөхцөл нь хэлцлийн талууд гарын үсэг зурах үйлдэл бөгөөд хариуцагч нар гэрээнд гарын үсэг зурж, хүсэл зоригийн илэрхийллээ хэлбэржүүлснээр талуудад хуульд заасан эрх, үүрэг үүсдэг. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай аливаа этгээд өөрийн үйлдлийн учир холбогдол, үр дагаврыг өөрөө биечлэн хариуцах үүрэгтэй бөгөөд хуулийг мэдэхгүй, буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул хариуцагч нар өөртөө бус бусдад зээл авч өгөх зорилгоор худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан-аар гэрээний нөгөө тал болж, хууль зүйн хувьд эрх, үүрэг үүсэх тул хариуцагч Д.ийн гаргасан 2022.12.05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг тогтоолгох сөрөг шаардлага үндэслэлгүй.
10. Худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл тул түүний үндсэн дээр байгуулагдсан 2023.06.05-ны өдрийн орон сууц хөлсөх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх мөн үндэслэлгүй.
*******. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба уг шаардах эрх нь нэгдүгээрт, нэхэмжлэгч орон сууцны өмчлөгч байх, хоёрдугаарт хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ б*******гаж байгаа нөхцөлд хэрэгжинэ.
Талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр ба хүчин төгөлдөр бус байх аливаа нөхцөл тогтоогдоогүй гэж өмнө дүгнэсэн, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Э.******* бүртгэгдсэн, худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй боловч орон сууцыг бодитоор Д. эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй байна.
12. Э.******* болон Д. нарын 2023.06.05-ны өдөр байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т тодорхойлсон орон сууц хөлслөх гэрээ байна. Уг гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Талууд гэрээний хугацааг 2 сарын хугацаатай байгуулсан боловч хариуцагч Д. одоог хүртэл орон сууцыг эзэмшиж байгаа, хөлсийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч 3 сарын хугацааны хөлсөнд 1,500,000 төгрөг шаардах эрхтэй.
13. Хамтран хариуцагч Б. орон сууц эзэмшээгүй, орон сууц хөлслөх гэрээний үүрэг хүлээгээгүй тул түүнд холбогдох шаардлага үндэслэлгүй.
14. Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Д.оос улсын бүртгэлийн 533 дугаар бүхий Улаан хот, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, 4 дүгээр хороолол, *******-р байр тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, орон сууц хөлслөх гэрээний хөлсөнд нийт 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгож, хариуцагч Б.д холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон 2022.12.05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2023.06.05-ны өдрийн орон сууц хөлсөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
15. Энэхүү шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д зааснаас бусад баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлээгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******5.2.3, *******6, ************** дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 302 дугаар зүйлийн 302.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Д.оос улсын бүртгэлийн 533 дугаар бүхий Улаан хот, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, 4 дүгээр хороолол, *******-р байр тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, орон сууц хөлслөх гэрээний хөлсөнд нийт 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгож, хариуцагч Б.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т заасныг баримтлан Э.*******, Д. нарын 2022.12.05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2023.06.05-ны өдрийн орон сууц хөлсөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Д.ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1, 56 дугаар зүйлийн 56.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 496,900 төгрөг, хариуцагчаас төлсөн 465,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.оос 496,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг т*******барласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН