2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/03834

 

 

 

 

 

 

 

 

2025 оны дөр

05 сар 07 р 192/ШШ2025/03834

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: **

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ***, нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сар хүртэл *** сумын хүн эмнэлэгт асрагч, 1992 оны 1 дүгээр сараас 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Чандмань сумын захиргаанд бичээчээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед байгууллагаас олгосон хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн, *** сумын архивын баримт шатаж устсан тул улсад ажиллаж байсан жил хасагдахад хүрээд байна. Иймд 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сар хүртэл *** сумын захиргаанд бичээчээр ажиллаж болохыг тогтоож өгнө үү.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч *** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.6 дахь хэсгүүдэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэх, хүний ажиллаж байсан байдал нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болохоор заажээ.

Хүсэлт гаргагч *** нь 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Чандмань сумын хүн эмнэлэгт асрагч, 1992 оны 1 дүгээр сараас 1997 оны 12 дугаар сар хүртэл Чандмань сумын захиргаанд бичээчээр ажиллаж байсан нь цалингийн тооцооны хүснэгт, Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын тодорхойлолт, Үндэсний төв архивын лавлагаа, гэрч**** тодорхойлолт, фото зураг, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэрч *** нь хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан тухай мэдүүлсэн, гэрчлэх баримтыг хуульд заасан шаардлага ханган ирүүлснийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн *** 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сар хүртэл Ховд аймгийн ***ь сумын захиргаанд бичээчээр ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ****1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Чандмань сумын хүн эмнэлэгт асрагч, 1992 оны 1 дүгээр сараас 1997 оны 12 дугаар сар хүртэл Чандмань сумын захиргаанд бичээчээр ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ