| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2023/03098/И |
| Дугаар | 192/ШШ2025/03645 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/03645
2025 05 02 192/ШШ2025/03645
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байранд байрлах, Төрийн албаны зөвлөл /РД:9*****6/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хэсэг, Зайсан *** дугаар тоотод байрлах, Н-н Э /РД:УЕ********/-д холбогдох,
Төрд учирсан хохирол 31,788,477 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А,
Иргэдийн төлөөлөгч М.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Н.Э нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/84 дүгээр тушаалаар тус газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн М.Э-ыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Иргэн М.Э нь дээрх 2017 оны Б/84 дүгээр тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0196 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0300 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 305 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/01260 дугаар шийдвэр тус тус гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 3,600,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 1,078,656 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 2,761,451 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 6,207,186 төгрөг, нийт 13, 647,293 төгрөгийг М.Э-ын ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож олгожээ. Н.Э-ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 13,647,293 төгрөг болсон. Иргэн М.Э-ыг шүүхийн шийдвэрийн дагуу ажил албан тушаалд эгүүлэн томилох талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд эгүүлэн томилоогүй тул иргэн М.Э нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэхээр шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28 ны өдрийн 181/ШШ2019/01260 дугаар, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01162 дугаар, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/00955 дугаар, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/00518 дугаар шийдвэрүүдээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 6,357,386 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 3 600 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 1 078 656 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 2 761 451 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 6 207 186 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 6,658,663 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 5,125,135 төгрөг нийт 31,788,477 төгрөгийг М.Э-ын ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож олгосон байна, үүнийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/84 дүгээр тушаалаар тус газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн М.Э-ыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Иргэн М.Э нь дээрх 2017 оны Б/84 дүгээр тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 3,600,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 1,078,656 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 2,761,451 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 6,207,186 төгрөг, нийт 13, 647,293 төгрөгийг гаргуулахаар, мөн М.Э-ыг шүүхийн шийдвэрийн дагуу ажил албан тушаалд эгүүлэн томилох талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд эгүүлэн томилоогүй тул иргэн М.Э нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэхээр шүүхэд хандаад нийт 31,788,477 төгрөгийг бас гаргуулахаар шийдвэр гарсан, иймээс 45,435,770 төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэсний дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Н.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Н.Э миний бие Төрийн албаны зөвлөлийн надаас 13,647,293 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна. Миний бие СБД-ийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2017.04.05-ны өдрийн Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/84-р тушаалаар тус газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн М.Э-ыг албан тушаалаас нь чөлөөлсөн бөгөөд М.Э нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан. Шат шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг СБД-ийн Засаг даргын Тамгын газраас нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу СБД-ийн ЗДТГ-аас нийт 13,647,293 төгрөгийг М.Э-ын ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож олгосон. Төрийн албаны зөвлөл нь 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 50-р зүйлийн 50.1, 50.2 дахь хэсгийг шаардах эрхийн үндэслэлээ болгож 13,647,293 төгрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлийн үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийг Монгол Улсын их хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамласан тул энэ хуулийн 50-р зүйлд заасан зохицуулалт нь хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавихтай холбоотой үйл баримтад үйлчилнэ. Иймд миний 2017 оны 04 дүгээр сард ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэртэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг Төрийн албаны зөвлөлд үүсэхгүй юм. Мөн 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35-р зүйлийн 35.1.2-т Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллгийн үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39-р зүйлийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажилгаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Энэ зүйл нь Төрийн албаны эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт учир Н.Э албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан тул гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/-ын 4-р зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасан. Хариуцагч Н.Э-ын ажиллаж байсан байгууллага нь Иргэний хуулийн 498-р зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу түүний төрийн нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан алдааны улмаас ажилтан М.Э-т учруулсан хохирлыг хариуцан арилгасан нь дээрх хуульд заасан зарчимд нийцнэ. ИХ-ийн 498-р зүйлийн 489.5 дах хэсгийн зохицуулалт нь гэм буруутай этгээдийн өмнөөс хохирлыг хариуцан арилгасан тухайн байгууллагад хамаарах учир нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь уг заалтыг үндэслэн хариуцагчаас шаардах эрхгүй. Мөн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй. Учир нь:Нэхэмжлэгч 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 50-р зүйлийн 50.1, 50.2 дах хэсгийг шаардах эрхийн үндэслэлээ болгосон байна. УИХ 2017.12.07-ны өдөр шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийг баталж, 2019.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамласан тул энэ хуулийн 50-р зүйлд заасан зохицуулалт нь хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавихтай холбоотой үйл баримтад үйлчилнэ. Иймд 2017.04-р сард ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэртэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг Төрийн албаны зөвлөлд үүсэхгүй. Мөн 2022 оны Төрийн албаны тухай хуулийн 35-р-зүйлийн 35.1.2-т Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39-р зүйлийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Энэ зүйл нь Төрийн албаны эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт учир Н.Э албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусадад гэм хор учируулсан тул гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/-ын 4-р зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыгтөр хариуцна гэж заасан. Хариуцагч Н.Э-ын ажиллаж байсан байгууллага нь ИХ-ийн 498-р зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу түүний төрийн нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан алдааны улмаас ажилтан М.Э-т учруулсан хохирлыг хариуцан арилгасан нь дээрх хуульд заасан зарчимд нийцнэ. ИХ-ийн 498-р зүйлийн 498.5 дах хэсгийн зохицуулалт нь гэм буруутай этгээдийн өмнөөс хохирлыг хариуцан арилгасан тухайн байгууллагад хамаарах учир нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь уг заалтыг үндэслэн хариуцагчаас шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төрийн албаны зөвлөлийн нэхэмжилж байгаа 2017 оны төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсгийг шаардах хэсгээ болгосон байх ба нэхэмжлэгчийн хувьд. Улсын их хурал 2017 оны 10 сарын 07-ны өдөр шинэчлэн найруулсан төрийн албаны тухай хуулийг баталж 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэнэ дагаж мөрдөхөөр журамласан тул энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хуулийг дагаж мөрдөж эхлэх хугацаанаас хойш төрд учирсан хохирол нөхөн төлүүлэх хяналт тавихтай холбоотой үйл баримт дээр үйлчилнэ. 2017 оны 04 сард ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэртэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх Төрийн албаны зөвлөлд үүсэхгүй. Мөн 2002 оны Төрийн албаны тухай хуульд тухайн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т төрийн албаны зөвлөл нь төрийн албаны тухай хуульд тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчим хэрэгжүүлэх мэргэшил арга зүйн анхаарах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах зөрчлийг арилгах хугацаа үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалын буруутай үйл ажиллаганаас төрт учирсан хохирлыг арилгуулах аливаа төрийн нэрийн өмнөөс шүүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байсан. Энэ зүйл нь Төрийн албаны эрхээ хэрэгжүүлэх зохицуулт учир н.Э албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан тул гэр хорын хариуцлагыг хүлээх үндэслэл болохгүй. Төрийн албаны тухай хуулийн 2002 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-т хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасан. Хариуцагч н.Э-ын ажиллаж байсан байгууллага нь иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу түүнийг төрийн нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан алдааны улмаас ажилтан н.Э-т учруулсан хохирлыг хариуцана арилгасан нь дээрх хуульд заасан зарчимд нийцсэн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийн зохицуулалтад гэм буруутай этгээдийн өмнөөс хохирлыг хариуцан ажиласан тухайн байгууллагад хамаарах. Ийм учраас нэхэмжлэгч төрийн албаны зөвлөл нь уг заалтыг үндэслэнэ хариуцагчаас шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ тайлбараа дэмжиж оролцож байна гэв.
3. Иргэдийн төлөөлөгч М.Т дүгнэлтдээ:.. Н.Э нь СБД-ийн засаг даргыг түр орлон гүйцэтгэж байхдаа 2017.04 сард гаргасан төрийн албан хаагчийг ажлаас халах, чөлөөлөх тухай тогтоолыг дагуух шийдвэр нь хууль зөрчсөн гэж үзэж үүнээс үүдсэн хохирлыг Н.Э-оор төлүүлэх Төрийн албаны зөвлөлийн нэхэмжилсэн хурал болов. Миний саналын тухайд хариуцагч Н.Э нь гэм буруутай гэж үзэж байна. Үндэслэл нь хариуцагч талын гаргасан тайлбар үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч талын гаргасан талйбар үндэслэлүүдийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
4. Нэхэмжлэгч талаас, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төрийн албаны зөвлөлийн 2022.02.22-ний өдрийн 71 дугаартай, 2023.04.03-ны өдрийн 04/741 дугаартай тогтоолууд, 158, 244, 243, 077 дугаартай төлбөрийн хүсэлт, Шүүхийн шийдвэрийн дагуу нийгмийн даатгалын нөхөн төлөх албан хаагчийн тооцоо, Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газрын даргын 2017.04.05-ны өдрийн Б/84 дугаартай тушаал, 1, 2, 3-р хавсралт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.27-ны өдрийн 128/ШШ2018/0196 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.29-ний өдрийн 221/МА2018/0300 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018.09.05-ны өдрийн 305 дугаартай тогтоол, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.28-ны өдрийн 181/ШШ2019/01260 дугаартай шийдвэр зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.
5. Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулж гаргасан хариу тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
6. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 3,600,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1,078,656 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2,761,451 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 6,207,186 төгрөг, нийт 13,647,293 төгрөгийг М.Э-ын ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож олгосон талаарх санхүүгийн баримт, Сүхбаатар, Чингэлтэй, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/00955 дугаар дугаар шийдвэр, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/00518 дугаар шийдвэр зэрэг баримтыг гаргуулж нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Н.Э нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр мэргэжилтэн М.Э-ыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Иргэн М.Э нь дээрх 2017 оны Б/84 дүгээр тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 3,600,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 1,078,656 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 2,761,451 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 6,207,186 төгрөг, нийт 13, 647,293 төгрөгийг М.Э-ын ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож олгожээ. Мөн ажилд эгүүлэн авахгүй байсан тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28 ны өдрийн 181/ШШ2019/01260 дугаар, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01162 дугаар, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/00955 дугаар, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/00518 дугаар шийдвэрүүдээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 18,141,184 төгрөг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн байх тул нийт 31,788,477 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Э нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэлийн үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийг Монгол Улсын их хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамласан тул энэ хуулийн 50-р зүйлд заасан зохицуулалт нь хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавихтай холбоотой үйл баримтад үйлчилнэ. Иймд миний 2017 оны 04 дүгээр сард ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэртэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг Төрийн албаны зөвлөлд үүсэхгүй юм. Мөн 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35-р зүйлийн 35.1.2-т Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39-р зүйлийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Энэ зүйл нь Төрийн албаны эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт учир Н.Э албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан тул гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. ИХ-ийн 498-р зүйлийн 489.5 дах хэсгийн зохицуулалт нь гэм буруутай этгээдийн өмнөөс хохирлыг хариуцан арилгасан тухайн байгууллагад хамаарах учир нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь уг заалтыг үндэслэн хариуцагчаас шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2018 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 128/ШШ2018/0196 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчээр М.Э, хариуцагчаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар оролцсон байх ба уг шийдвэрээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017-04-05 ний өдрийн Б/84 дугаарын тушаалын 2 дугаар хавсралтаар ажилд томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, мэргэжилтний албан тушаалд М.Э, Б.Б нарыг хуульд зааснаар шалгаруулан томилохыг, мөн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны хохиролд 6,207,186 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэжээ. Тодруулбал хариуцагч байгууллагыг бүтэц орон тооны өөрчлөлтийг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн, адил нөхцөл байдалд байгаа төрийн албан хаагчдын хооронд сонгон шалгаруулах ажиллагааг зохих ёсоор явуулаагүй хууль бус үйлдэл гаргасан, энэхүү үйл ажиллагаанаас шалтгаалан нэхэмжлэгчид ажиллагаагүй хугацааных нь цалинг хохиролд тооцон гаргуулсан нь зөв талаар уг хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолд дурджээ.
Үүний дараа М.Э нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба тус шүүхээс 2019 оны 05 дугаар сарын 28 ний өдөр 181/ШШ2019/0126 дугаартай шийдвэр гарч, дээрх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь ... мэргэжилтний албан тушаалд М.Э, Б.Б нарыг хуульд зааснаар сонгон шалгаруулалт явуулаагүй учир 2018-03-27 ноос 2019-03-12 нийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,207,186 төгрөгийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэжээ.
2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2020/01162 дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 6,541,284 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн 2021 оны 05 дугаар сарын 14 ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2021/00955 дугаартай шийдвэрээр мөн л ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 6,401,825 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
2022 оны 03 дугаар сарын 16 ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2022/00518 дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 5,029,580 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн.
Улмаар дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу төрөөс буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2018-12-26 ний өдөр 6,357,386 төгрөг/хх 70 хуу/, 2021-02-08 ний өдөр 6,207,186 төгрөг /хх 72 хуу/ , 2021-10-14 ний өдөр 6,658,663 төгрөг/хх 73 хуу/, 2022-07-04 ний өдөр 5,125,135 төгрөг/ хх 74 хуу/, 2020-02-19 ний өдөр 3,600,000 төгрөг / хх 136 хуу/, 2020-03-10 ний өдөр 2,761,451 төгрөг / хх 137 хуу/ нийт 30,702,821 төгрөгийг М.Эрдэнэбаатарт шилжүүлжээ.
Хэргийн материалын 71 дүгээр талд авагдсан 8,542,884 төгрөг шилжүүлсэн баримтад гүйлгээний утгыг СБД ЗДТГ -ын 6 ажилтны НДШ ийн нөхөн төлбөр гэж шилжүүлэг хийсэн байх бөгөөд энэ шилжүүлсэн 8,542,884 төгрөгөөс М.Э-ын нийгмийн даатгалын шимтгэл 1,085,656 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй тогтоогдохгүй байна.
Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийн дагуу М.Э-т / 6,207,186 төгрөг, 6,207,186 төгрөг, 6,541,284 төгрөг, 6,401,825 төгрөг, 5,029,580 төгрөг/ нийт 30,387,061 төгрөг олгосон болох нь нотлогдож байна, харин 1,085,656 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
4. Шүүх хариуцагчаас шилжүүлсэн 30,702,821 төгрөгийг гаргуулж, үлдэх 1,085,656 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан зохицуулалт агуулгын хувьд 2017 онд шинэчлэн найруулсан хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь заалтад тусгалаа олсон байх тул 2002 оны хуульд нэхэмжлэгч нь төрд учирсан хохирлыг шаардах эрхгүй байсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэжээ. Хуулийн энэхүү заалтаас үзвэл нэхэмжлэгч нь төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Харин төрд хохирол учирсанд хариуцагч гэм буруутай тохиолдолд нэхэмжлэл хангагдах учиртай байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан шалтгаант холбоотой байж хариуцагч хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээх агуулгатай байна. Хариуцагч байгууллага буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргыг бүтэц орон тооны өөрчлөлтийг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн, адил нөхцөл байдалд байгаа төрийн албан хаагчдын хооронд сонгон шалгаруулах ажиллагааг зохих ёсоор явуулаагүй хууль бус үйлдэл гаргасан ... талаар 2018 оны 09 дүгээр сарын 05-ний 305 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолыг дурджээ.
Иймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг хариуцан арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй гэж зааснаар бодитойгоор төрөөс шилжүүлсэн 30,702,821 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйд нийцнэ. Харин үлдэх 1,085,656 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь нэгдүгээрт: бодитоор шилжүүлсэн 30,702,821 төгрөг , хоёрдугаарт: Хэргийн 71 дүгээр талд авагдсан 8,542,884 төгрөгийг гүйлгээний утгат СБД ЗДТГ -ын 6 ажилтны НДШ ийн нөхөн төлбөр гэх агуулга тусгагдсан ба шүүхийн шийдвэрүүдийн дагуу нийт шилжүүлэх үнийн дүн 30,904,071 төгрөг байх ба нэхэмжлэгч нь 31,788,477 төгрөг нэхэмжилсэн байна. Тодруулбал шүүхийн шийдвэрийн дагуу нийт 30,904,071 төгрөгийг М.Э-т олгохоос бодитойгоор 30,702,821 төгрөг шилжүүлсэн, хэргийн 71 дүгээр талд авагдсан баримт нь 6 хүний нийгмийн даатгалын шимтгэлийг нийлүүлэн шилжүүлсэн байх тул хэрэгт хамааралтай үнийн дүн ойлгомжгүй, тодорхойгүй болжээ.
5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн .. миний саналын тухайд хариуцагч Н.Э нь гэм буруутай гэж үзэж байна. Үндэслэл нь хариуцагч талын гаргасан тайлбар үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч талын гаргасан тайлбар үндэслэлүүдийг үндэслэлтэй гэж үзэж байна ... гэх дүгнэлт гаргасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан Н.Э-оос 30,702,82 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,085,656 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.Э-оос 311,464 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ
Э.ОЮУН-ЭРДЭНЭ