2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/02080

 

2025 03 ******* *******2/ШШ2025/02080

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 хороо, ******* хороолол, Чингисийн өргөн чөлөө-26, ******* хуралдай оффисын ******* тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /рд:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Нямгэрэлийг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь тус компаниас 2023.09.13-ны өдөр №1235130101000058 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан булган дээл худалдан авах нөхцөлөөр 1,800,000 төгрөгийг 1 сарын 4.4 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай буюу 2024.09.12-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээл авсан. Уг зээлийг манай компанийн зүгээс зээлдэгчийн хүсэлтийн дагуу бараа борлуулагч руу шилжүүлсэн. Уг зээлийн барьцаанд 90/110 хэмжээтэй 10692 кодтой гоёлын булган дээл худалдан авах нөхцөлтэй дээрх зээлийг авсан. Зээлдэгч нь гэрээний үүргээ зөрчиж төлөлт хийх хугацааг 455 хоног хэтрүүлж, үндсэн зээл 1,670,303.56 төгрөг, хүү 1,118,709.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128,740.82 төгрөг, нийт 2,917,754 төгрөгийн өр төлбөртэй. Б.******* нь зээл авах үедээ Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-23-44 тоотод оршин суудаг гэсэн боловч 2024.05.17-ны өдрийн 3038 тоот Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хаяг тодорхойгүй гэсэн тул Б.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин байх газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.17-ны өдрийн 142/ШЗ2024/03038 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. /хэргийн 4 дүгээр тал/

Иймд нэхэмжлэгчийн гаргасан Б.*******ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасантай нийцсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Баасанжавын ******* /рд:ЧМ83051302/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дашдондов /утас:99043641/-т мэдэгдэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН