| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/03190/И |
| Дугаар | 192/ШШ2025/02234 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/02234
2025 03 24 192/ШШ2025/02234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***,
Нэхэмжлэгч: ***нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох,
Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, *** тоот орон сууцны хууль ёсны дундын өмчлөгчөөр тогтоолгож, ***т ногдох үл хөдлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ****нар нь***д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай Нэхэмжлэлийн агуулга: *** нар нь тус орон сууцны хууль ёсны өмчлөгч болох ***ийн эхнэр, охин хоёр бөгөөд ***тоот хаягт байршилтэй 59.76 м.кв 2 өрее орон сууцыг ***ийг 2020 оны 8-р сарын 6-ний өдөр нас барсны дараа өв залгамжлах эрхийнхээ дагуу өвлөн авсан болно. Энэ үед талийгаачтай хамтран амьдарч байсан *** нь өнөөдрийг хүртэл тус орон сууцанд амьдарч байгаа бөгөөд *** нарын хууль ёсны дагуу өвлөн авсан эд хөрөнгөө чөлөөтэй, эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхэд саад учруулсаар байна. Иймд ***г *** тоот хаягт байршилтэй 59.76 м.кв 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү. гэв.
Хариуцагч талаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Иргэн *** нар нь ***тоот орон сууцнаас Иргэн ***-г албадан гаргуулж, тухайн орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлагатай нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч *** миний бие тухайн нэхэмжлэлийг хулээн авч танилцлаа. Нэхэмжлэгч нарын гаргасан тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт тус, тус заасны дагуу дараах хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна. Үүнд: 1. Маргаан бүхий орон сууцны өмчлөгч байсан талийгч ***бид хоёр 2006 оны 10 сараас хойш 2020 оны 08 сарын 06-ны өдөр хүртэл 14 жилийн хугацаанд гэр бүл байж, хамтран амьдарч байсан юм. Энэ хугацаанд талийгч*** бид хоёр гэрлэлтээ батлуулах гэсэн боловч өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй тул гэрлэлтээ батлуулах боломжгүй байсан юм. Талийгч *** бид хоёр хамтдаа амьдарч эхэлсэн өдрөөс хойш 9 жилийн дараа *** тоот 59,76 м.кв 2 өрөө орон сууцыг худалдаж авсан. Харамсалтай нь миний хань ***нь 2020 оны 08 сарын 06-ний өдөр зуурдаар нас барсан юм. 2. Нэхэмжлэгч *** нар нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч буюу миний нөхөр ****ийн /талийгчийн/ хууль ёсны эхнэр, хүүхэд тул өв залгамжлах эрхийн дагуу өвлөн авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Нэхэмжлэгч ***, Талийгч *** нар нь 2004 оны 10 сард гэрлэлтээ батлуулсан бөгөөд *** нар нь 2005 оны хавраас тусдаа амьдарч ***, Талийгч *** нар нь хоёр тийшээ болсон. Улмаар талийгч бид хоёр 2005 оны хавар танилцаж, 2006 оны 10 сараар эхлэн гэр бүлийн харилцаатай болж хамтдаа амьдарч эхэлсэн энэ өдрөөс хойш талийгч ***бид хоёр 2014 оны 12 сарын 07-ны өдөр 89 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г ***ХХК-тай байгуулж ***тоот хаягтай 59,76 м.кв 2 өрөө орон сууцыг захиалж, орон сууцны төлбөрөө хамтдаа төлж дуусгасан. Захиалсан орон сууц маань 2015 оны 1 сард ашиглалтад орж бид байрандаа 2015 оны 01 сарын 13-ны өдрөөс эхлэн амьдарч эхэлсэн юм. Нэхэмжлэгч **** нь хэдийгээр талийгч ***эй гэр бүлийн батлах, гэрчилгээтэй боловч тэдний гэр бүлийн харилцаа, хамтран амьдрал нь 2005 онд дуусгавар болсон бөгөөд маргаан бүхий орон сууц худалдаж авахад ***ын ямар ч оролцоо байгаагүй, ***д тухайн орон сууц ямар ч хамааралгүй тул Нэхэмжлэгч ***нь маргаан бүхий орон сууцыг өвлөх, өмчлөх эрхгүй юм. Талийгч *** нь ***тай 2005 оноос хойш хамт амьдраагүй зөвхөн гэр бүлийн батлах, гэрчилгээгээ цуцлуулж чадаагүй юм. 3. Нэхэмжлэгч нар нь өөрсдийгөө ***тоот хаягт оршин суух 59.76 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээрээ гаргуулан авч тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч, шударга эзэмшигч мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч ****миний талийгч *** 2005 оны хавар танилцаж, 2006 оны 10 сараас эхлэн гэр бүлийн харилцаатай болж хамтдаа амьдарч эхэлсэн энэ өдрөөс хойш талийгч *** бид хоёр 2014 оны 12 сарын 07-ны өдөр 89 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г ***ХХК-тай байгуулж *тоот хаягтай 59,76 м.кв 2 өрөө орон сууцыг захиалж, орон сууцны төлбөрөө хамтдаа төлж дуусгасан. Тухайн орон сууц нь 2**015 оны 1 сард ашиглалтад орж бид байрандаа 2015 оны 01 сарын 13-ны өдрөөс эхлэн хамтдаа амьдарч эхэлсэн тул Иргэн *** миний бие Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн орон сууцны өмчлөгч бөгөөд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасны дагуу шударга эзэмшигч тул маргаан бүхий орон сууцыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй юм. Иймд нэхэмжлэгч нар нь тухайн орон сууцыг чөлөөлүүлэхийг шаардах эрхгүй тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч талаас нэхэмжлэгч нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэлдээ: ... Үндсэн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын үндэслэл хэвээр, нэмээд ... Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасны дагуу талийгчийн хууль ёсны *** намайг *ийн Хууль ёсны овлөгчөөр тогтоож, маргаан бүхийн орон сууцны талийгч ***ээс оногдох хэсгээс ***"-д ноогдох хэсгийг Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хууль ёсны өвлөгч ***г үл хөдлөх хөрөнгийн ов залгамжлагчаар тогтоож өгнө үү. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж *** тоот орон сууцны хууль ёсны хамтран өмчлөгчөөр ***г тогтоож, ***-ийн хууль ёсны өв залгамжлагчаар ***г тогтоолгож үл хөдлөх эд хөрөнгөөс ноогдох хувийг тогтоож ***ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч тул ***нарын нэхэмжлэлтэй ***д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй болно. гэжээ.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ү-***дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн **** дугаартай хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, итгэмжлэл зэрэг баримтыг гаргаж өгөв.
Хариуцагч талаас иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хариу тайлбар, итгэмжлэл, 2014 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 89 дугаар Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ, хавсралтын хамт, Ү-***дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/***дугаар шийдвэрийн хуулбар, ***-ийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн кассын орлогын ордер, ***-ийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн кассын орлогын ордер, ***ийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн кассын орлогын ордер, ***-ийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн кассын орлогын ордер, ***-ийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн кассын орлогын ордер, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гар бичвэр, *** засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт, ***-ийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байр хүлээлцэх акт, ****дугаартай хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, ***ы 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шилжүүлгийн баримт,***ы 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн гүйлгээний баримт, ***ны 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт, ***ы 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт, ****ны 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт, ***ны 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт, ****ны 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн орлогын мэдүүлгийн баримт, ***-ийн төлбөрийн баримт, 1201023000292 дугаартай төлбөрийн нэхэмжлэл, орон сууцны ашиглалтын зардал нэхэмжилсэн хангагч байгууллагын нэхэмжлэлүүд, төлбөр төлсөн баримтууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтыг гарган өгөв.
Шүүгчийн захирамжаар ***засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар албан бичиг, ****дугаартай өрхийн бүртгэлийн дэвтэр, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст гаргасан ***ийн хүсэлтийн хуулбар, ***ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ***ийн 2016 оны 04-р сарын 06-ны өдрийн 16/201 дугаар албан бичиг, 2014 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 89 дугаар Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээний хуулбар, Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн албан бичгийн хуулбар, фото зураг, Ү-***дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, ***ны 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шилжүүлгийн баримтын хуулбар, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ***дугаартай зээлийн гэрээний хуулбар, хавсралтын хамт, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ***дугаартай зээлийн барьцааны гэрээний хуулбар, хавсралтын хамт, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ***ийн албан бичгийн хуулбар, 11-819790 дугаартай барьцаалбарын хуулбар, ***хорооны засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгийн хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ***бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ***дугаартай гарын үсэг гэрчилсэн үйлдлийн хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ***дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийн хуулбар, Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 35 дугаар тогтоолын хуулбар, хавсралтын хуулбарын хамт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ***дугаар дүгнэлтийн хуулбар, Ү-***дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монголын нотариатчдын танхимын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 651 дугаар албан бичиг зэрэг баримтыг бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****д холбогдуулан ***тоот хаягт байршилтай 59.76 м2 орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагч **** тоот хаягт байршилтай 59.76 м2 орон сууцны хууль ёсны хамтран өмчлөгчөөр ***г тогтоож, талийгч ***ийн хууль ёсны өв залгамжлагчаар "***-г тогтоолгож үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хувийг тогтоож***ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.
3. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Иргэний хуулийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Уг шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөгч байх, хөрөнгө бусдын эзэмшилд байх, тухайн эзэмшил нь хууль бус байх шаардлага тавигддаг.
5. Зохигчид*** тоот хаягт байршилтай 59.76 м2 хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн асуудал дээр маргаантай байна.
6. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
7. Хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн ***дугаартай гэрчилгээгээр нэхэмжлэгч *** болон *** нар нь ***ы өдөр гэрлэлтээ батлуулсан байх ба гэрлэгчдийн дундаас 2004 оны 09 сарын 29-ний өдөр ***ийн *** мэндэлсэн байна (хэргийн 5-р хуудас). *** нь ****өдөр нас барсан (зохигчдын тайлбар, хэргийн 89 дэхь тал). Нэхэмжлэгч **** нар нь 2022 оны 08 сарын 12-ны өдөр ****д хандан талийгаач ****йн өмчлөлийн * тоот хаягт байршилтай 59.76 м2 орон сууцыг өвлөх хүсэлтээ гарган, мөн өдөр ***дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ авчээ (хэргийн 69 дэхь тал). Улмаар ***тоот хаягт байршилтай 59.76 м2 хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд ***нар өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь 2022 оны 09 сарын 06-ны өдрийн Ү-****дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна (хэргийн 3 дахь тал). Эдгээр үйл баримтуудаар нэхэмжлэгч нар нь өвийн журмаар маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгджээ.
8. Гэвч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүргэгдэхээс өмнө үл хөдлөх эд хөрөнгийг анх бий болоход орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй этгээдийн хувьд өмчлөх эрх мөн адил хамгаалагдана.
9. Хариуцагч **** нь талийгаач ***тэй хамтын амьдралтай байх хугацаанд маргаан бүхий орон сууцыг худалдан авсан, орон сууцыг худалдан авахад 14,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн болох нь дараах үйл баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
9.1. Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/***дугаартай шийдвэрээр 2006 оны 10 дугаар сараас эхлэн *** нас барсан өдөр болох ****өдрийг хүртэл *** нь талийгаач ***эй хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэсэн (хэргийн 89 дэхь тал).
9.2. 2014 оны 12 сарын 07-ны өдрийн 89 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээг ***, захиалагчаар ***, түүнийг төлөөлж **** нар гарын үсэг зуран ***тоот хаягт байршилтай 59.76 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг нийт 122,508,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан (хэргийн 29-31 дэхь тал).
9.3. ***-ийн Кассын орлогын ордероор 2015 оны 09 сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 11 сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 02 сарын 04-ний өдөр 4,000,000 төгрөгийг тус тус байрны урьдчилгаа ***тоот 59.76 м2 утгаар хариуцагч ***гарын үсгээ зуран тушаасан болох нь тогтоогдож байна (хэргийн 91-93 дахь тал). Хэргийн 90,95 дахь талд авагдсан 2015 оны 10 сарын 26-ны өдрийн 4,000,000 төгрөгийн кассын орлогын ордер, санхүүгийн тамгатай 5,000,000 төгрөг хүлээн авсан баримтын хувьд мөнгө тушаасан хүний гарын үсэг, нэргүй тул хариуцагч *** төлбөр төлснийг нотлох баримт гэж үзэхгүй.
9.4. 2016 оны 04 сарын 06-ны өдрийн ***-ийн албан бичгээр *** нь худалдан авсан орон сууцны төлбөрөө 100 хувь төлсөн болохыг тодорхойлж, ***нь 2016 оны 04 сарын 07-ны өдөр үл эд хөрөнгийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлж, Ү**-*дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байна (хэргийн 4, 49 дэхь тал). Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ ***ийн нэр дээр дангаар гарсан нь хамтын амьдралын хугацаанд орон сууцны төлбөрийг төлсөн хариуцагч ****ийн өмчлөх эрхийг үгүйсгэхгүй.
9.5. Иймд хариуцагч *** нь орон сууцны төлбөрт *** төгрөг төлсөн нь нотлогдож байх ба уг төлсөн хэмжээгээр орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй. Харин зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр орон сууцны үнийг 122,508,000 төгрөг гэж тодорхойлж байх ба ийм үнэлгээ бүхий орон сууцыг бүхэлд нь өмчлөх эрх хариуцагч талд үүсээгүй.
10. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, өөрт ногдох хэсгээ гаргуулах шаардлага гаргасан тул сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч нараас 14,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шүүх шийдвэрлэлээ.
11. Орон сууцыг нэхэмжлэгч өвийн журмаар олж авсан, хариуцагчтай хамтран өмчлөх эрхтэй, шүүх орон сууцнаас хариуцагчид ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулснаар нэхэмжлэгч тус орон сууцыг дангаар өмчлөх эрхтэй болж байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй этгээд болно.
12. Маргаан бүхий ***тоот хаягт байршилтай 59.76 м2 орон сууцыг хариуцагч эзэмшиж, байранд амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан *угаар хорооны засаг **даргын тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтэр, 2015 оны 01 сарын 13-ны өдрийн Байр хүлээлцэх акт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна (хэргийн 6, 7, 96-98 дахь тал). Иймд орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэв.
13. Хариуцагчийн маргаан бүхий орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, өөрт ногдох хэсгээ гаргуулах сөрөг шаардлагын тухайд шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч нар нь нас барагч ***ийн эхнэр, төрсөн хүүхэд нь байх тул тэд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэхь заалтын дагуу тэргүүн зэргийн хууль ёсны өвлөгчид хамаарна. Харин нас барагч ***тэй хамтын амьдралтай байсан хариуцагч *** нь орон сууцыг өвлөх эрхгүй.
14. Нэгтгэн дүгнэвэл, шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч ***ийн эзэмшлээс **** тоот хаягт байршилтай 59.76 м2 орон сууцыг чөлөөлж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч нараас 14,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч ***д олгохоор, сөрөг нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
15. Үндсэн нэхэмжлэл хангагдаж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, хариуцагчийн төлсөн 534,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгчээс 227,950 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэхь хэсгийг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ***ийн эзэмшлээс ***тоот хаягт байршилтай 59.76 м2 орон сууцыг чөлөөлж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч ***нараас 14,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч ***д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, хариуцагчийн төлсөн 534,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгчээс 227,950 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Даргалагч, шүүгч Б.Ганцэцэг