2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/03808

 

 

 

 

 

2025 05 07 192/ШШ2025/03808

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын газар /РД: 9091831/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, Үйлдвэрчний эвлэл гудамж

 

Хариуцагч: З*** тоот

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 25,870,552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч ***К нь 2024 оны 6-р сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хийгдээгүй. Үүний улмаас тус компани нь 2025 оны 01-р сарын байдлаар шимтгэл төлөлтийн 19,697,539 төгрөг, алданги 6,173,012 төгрөгийн өр үүсээд байна. Тиймээс хариуц***К-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт нийт 25,870,552 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 5,338,448 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 2025 оны 5-р сарын 25-ны өдрөөс 2025 оны 12-р сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,794,886.38 төгрөгийг төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч алданги 6,173,012.36 төгрөгийг шаардахгүй байх, хугацаандаа үндсэн төлбөрийг төлөөгүй тохиолдолд 6,173,012.36 төгрөгийг хариуцагч төлөх-өөр харилцан тохиролцсон байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын газар нь З***-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 25,870,552 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 5,338,448 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 2025 оны 5-р сарын 25-ны өдрөөс 2025 оны 12-р сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,794,886.38 төгрөгийг төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч алданги 6,173,012.36 төгрөгийг шаардахгүй байх, хугацаандаа үндсэн төлбөрийг төлөөгүй тохиолдолд 6,173,012.36 төгрөгийг хариуцагч төлөх-өөр харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй,****ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 25,870,552 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 5,338,448 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 2025 оны 5-р сарын 25-ны өдрөөс 2025 оны 12-р сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,794,886.38 төгрөгийг төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч алданги 6,173,012.36 төгрөгийг шаардахгүй байх, хугацаандаа үндсэн төлбөрийг төлөөгүй тохиолдолд 6,173,012.36 төгрөгийг хариуцагч төлөх-өөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 229,745 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ