| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2210000000498 |
| Дугаар | 2023/ДШМ/108 |
| Огноо | 2024-01-18 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2023/ДШМ/108
2024 1 18 2023/ДШМ/108
Х.Гт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Батзориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Төгсжаргал,
шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/726 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Гт холбогдох эрүүгийн 2210000000498 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Жал овгийн Х.Г, 1997 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, эмэгтэй, 26 настай, дээд боловсролтой, гааль, татвар, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, хоёр дүү болон хүүхдийн хамт ..................... багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ..................... тоотод түр оршин суух,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 428 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 520.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүргийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 20/638 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 453 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 21/994 дүгээр тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,
Шүүгдэгч Х.Г нь үргэлжилсэн үйлдлээр:
2. 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц.Б“Toyota sai” маркийн тээврийн хэрэгслийг худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт Ухаа 1 дүгээр хороололд байхдаа 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 6.800.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны 1245122854 дугаарын дансаар авч, Ц.Б7.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр С.Б14.000.000 төгрөгөөр “toyoya prius 30” маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч, бусдад 18.000.000 төгрөгөөр худалдан борлуулж ашгаа хамт хуваан авъя гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Юнион Бюлдинг” ХХК-ийн оффист үйл ажиллагаагаа явуулах “Эм Эс Эс” ХХК-ийн ажлын байрнаас интернэт банк ашиглан шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг Голомт банкны өөрийн эзэмшлийн 1245122854 дугаарын дансаар авч, С.Б7.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Л.А фейсбүүк цахим хэрэгслээр харилцаж өөрт байхгүй тээврийн хэрэгслийн зургийг үзүүлж, өөрийн ажиллаж байгаа “Эм Эл Жи банк бус санхүүгийн байгууллагаас хямдхан тээврийн хэрэгсэл гарах гэж байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Л.Атээврийн хэрэгсэл худалдан авах хэрэгцээ шаардлагыг далимдуулан “toyoya prius 30” маркийн тээврийн хэрэгслийг зарна, урьдчилгаа төлбөр төл гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 14.500.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Хаан банкны мобайл банк ашиглан Х.Уянгын эзэмшлийн 5276088203 дугаарын дансанд шилжүүлснийг Голомт банкны өөрийн 1245122854 дугаарын данс уруу шилжүүлэн авч, Л.А14.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Т.Г фейсбүүк цахим хэрэгслээр харилцаж, өөрт байхгүй тээврийн хэрэгслийн зургийг үзүүлж банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан тээврийн хэрэгслийг худалдах гэж байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Т.Гтээврийн хэрэгсэл худалдан авах хэрэгцээ шаардлагыг далимдуулан “toyoya prius 41” маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дотор авахгүй бол дуудлага худалдаанд орох гээд байна гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 20.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар“ үйлчилгээний төвөөс мобайл банк ашиглан шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг Төрийн банкны 108801124054 дугаарын дансаар шилжүүлэн авч Т.Г20.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Д.Д“банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан toyoya prius 30 маркийн тээврийн хэрэгсэл зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Д.Д Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 19-83 тоотод байхдаа шилжүүлсэн 4.500.000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн Төрийн банкны 108801124054 дугаарын дансаар, 10 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 23,780,000 төгрөгийг, 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Голомт банкны 1245122854 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, Д.Д 28.280.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Д.З“банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан toyoya prius 41 маркийн тээврийн хэрэгслийг хямд үнээр авч зараад ашгаа хувааж авъя” гэж хуурч 12.200.000 төгрөгийг,
8. Д.З12.200.000 төгрөг дээрээ мөнгө нэмээд өгвөл оронд нь хямд үнээр хураагдсан toyota camry 50 маркийн тээврийн хэрэгслийг өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Д.Здамжуулан найз Д.Бнь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 11.000.000 төгрөгийг Д.Ээзэмшлийн Хаан банкны 5076136039 дугаарын дансаар шилжүүлэн авч, Д.Золжаргал, Д.Оюунбилэг нарт нийт 23.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Д.Э“мөнгө зээлээч, банк бусын зээл чөлөөлөөд хүүтэй мөнгө өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Д.ЭСонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 56-35 тоот гэрээсээ интернэт банкны апп ашиглаж 8 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 20.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны 1245122854 дугаарын дансаар шилжүүлэн авч, Д.Э20.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Г.Батмагнайгаар дамжуулан Ж.Идэрзаяагаас “авто ломбардаас 2 ширхэг toyota prius 30 маркийн тээврийн хэрэгслийг зээлээс чөлөөлж, хямд үнээр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Ж.ИБаянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 27.000.000 төгрөгийг, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “зээл чөлөөлөөд, хүүтэй өгье” гэж хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 5.850.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа Хөгжлийн банкны 2612242724 дугаарын дансаар авч Ж.И32.850.000 төгрөгийн хохирол учруулж, нийт нэр бүхий 10 хохирогчид 155.830.000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Гт 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 29, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 151 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Гаас 131.325.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Э2.500.000 төгрөг, Ц.Б6.000.000 төгрөг, С.Б3.100.000 төгрөг, Л.А11.700.000 төгрөг, Т.Г14.800.000 төгрөг, Д.Д18.280.000 төгрөг, Д.З12.200.000 төгрөг, Д.О11.000.000 төгрөг Д.Э18.895.000 төгрөг, Ж.И32.850.000 төгрөгийг тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гийн 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр төрүүлсэн хүү Д.Н, 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрүүлсэн охин Г.Дөлгөөн нарын асран хамгаалагчийг томилох асуудлыг шийдвэрлэхийг Булган аймгийн Дашинчилэн сумын засаг даргад даалгаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.Гт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж ямар их хор уршиг хохирол хүргэснээ ойлгож гэм буруугаа хүлээж байна. Хохирогч нараас авсан мөнгөө өөрийн болон гэр бүл, ах, эгч, үр хүүхэд өдөр тутмын амьдрал, амьжиргаа залгуулах гол эх сурвалж эсхүл бусад худалдаа үйлчилгээ явуулж ашиг олох зорилготой эх үүсвэр болгож ашиглаагүй. Тухайн мөнгөөр өмнө зээлж авсан хүмүүсийн мөнгийг хүү, үндсэн мөнгөний хамт төлж барагдуулж үлдэгдэл мөнгийг мөрийтэй тоглоом тоглосон. Мөрийтэй тоглоомын данс эзэмшигч Чинзориг, Баярмагнай, Халиун, Лхагвасүрэн гэх данснууд өгсөн боловч ганцхан Чинзориг гэх хүний мэдүүлэг болон дансанд нь үзлэг хийсэн байдаг. Чинзориг нь мэдүүлэгтээ зөвхөн ковидын үеэр үйл ажиллагааг хэдэн найз нөхдийнхөө хооронд явуулж байсан гэх мэдүүлэг байдаг. Гэвч энэхүү тоглоом нь өргөжин тэлж үйл ажиллагаа явуулж байгааг судлан тогтоосон 91484878 дугаартай адил дугаартай “Lion” гэх клуб нэртэй. 2000-н идэвхитэй тоглогчтой, тоглогч нарынхаа дунд автомашины бооцоотой тоглоомын бооцоот уралдаан явуулсан байсан өдөр бүр өөр өөр хариуцсан ажилтан гардаг, хариуцаж байгаа ажилтнаасаа хамааран дансны дугаар солигдож явдаг. Үүнийг байцаагч, прокурор шалгаж өгөөгүй Чинзоригийн дансанд үзлэг хийхэд 11 удаа гүйлгээ байсан гэх боловч 54 удаа гүйлгээ байсан дансны хуулгад бүрэн үзлэг хийгээгүй. Энэхүү тоглоомын дансны үйл ажиллагааг, миний хийсэн гүйлгээг Чинзоригтой хамааралтай тоглоомын данснуудыг шалгаж өгнө үү.
“Эм Эл Жи Финанс” ХХК-д ажиллаж байсан гэж зохиомол байдлыг бий болгосон гэж үздэг. Гэвч Нийгмийн даатгалын шимтгэл болон хохирогч Ц.Эмэдүүлэгт ажиллаж байсанг дурдсан байдаг. 2022 оны 1 дүгээр сард ажлаа хүлээлгэн өгснөөс хойш “Эм Эл Жи Финанс” ХХК-д нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй ажиллаж байсанг тогтоогоогүй, өөрийн өдөр тутмын амьдралд зарцуулсан гэж үзэн зүйл ангийг хүндрүүлэн “Эм Эл Жи Финанс” ХХК-д 2022 оны 1 дүгээр сараас хойш оффис менежерээр ажиллаж байсанг хамт ажилладаг байсан хохирогч С.Болортунгалагийн мэдүүлэгт дурдагдсан байдаг. Энэхүү байгууллагад ажиллаж байхад хохирогч Ц.Бнь өөрийн ажлын тэмдэг болох цагдаагийн тэмдгээр хүч хэрэглэн 2022 оны 4 дүгээр сард ажлын албан өрөөнд дайрч орж ирсэн. Мөн Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байхад байцаагч ахлах дэслэгч Г.Эрдэнэбаяр нь өдөр бүр өглөө 9 цагаас орой 17 цаг хүртэл өөрийн албаны өрөөнд дуудаж суулгадаг байсан. Би ажлаа хийж хохирогч нарынхаа хохирлыг барагдуулъя гэхэд өдөр бүр ирэх ёстой гэж ажил дээрээ өнжүүлж утас хураан авдаг байсан. Ажлаа хийгээд дуудсан цагт нь ирж байна гэж хэлсэн боловч хүлээж аваагүй. Ажил хийх нөхцөл байдлыг минь хаасан.
Анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтүүдийг хүлээн аваагүй, татгалзсан. Мөн би хохирол барагдуулах 5 хоногийн завсарлага авъя гэж гуйсан. Би өөрөө одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа ч эцэг, эх, ах, эгчээсээ тусламж авч хохирлоо барагдуулах хүсэлтэй байсан. Мөн хэрэг нэгтгүүлэх хүсэлтэй байна. Яллагдагчаар татсан тогтоолоо гаргаж өгсөн боловч хүлээн аваагүй. Энэхүү хэргийг минь нэгтгэж шалгаж өгөхийг хүсч байна.
Урдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж хүүтэй мөнгө зээлж итгэл төрүүлэн хохирол учруулсан гэж үздэг. Урьд зээлж авч буцаан хүүтэй өгсөн мөнгө минь энэхүү хэрэгтэй холбоотой тул хүүнд бодож өгсөн мөнгөө үндсэн хохирол болох мөнгөн дүнгээсээ хасуулах хүсэлтэй байна.
Өөрийн гэм буруугаас ийм нөхцөл байдал үүссэн боловч шүүх энэрэнгүй хандсан. 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 8 сартай жирэмсэн байхдаа хоригдсон. 8 дугаар сарын 11-ний өдөр олон хоног илүү тээлттэй савны амсар нь сайн нээгдэж өгөхгүйн улмаас сэтээлт хийлгэн төрсөн. Миний хүүхдийн эрх төрсөн цагаасаа эхлэн зөрчигдөж ээжтэйгээ хорих ангид 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хоригдсон. Хоригдож байх хугацаандаа эмнэлгийн тусламж, агаар салхи гэх олон зүйлийг чөлөөтэй авч чадаагүйн улмаас биеийн байдлаа хүндрүүлсэн. Нарийн мэргэжлийн эмчид тухай бүрд нь үзүүлж чадаагүй. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр батлан даалтад гарсан боловч 7 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаан зарласан. Тухайн үед иргэдийн төлөөлөгч ирээгүйн улмаас хойшилсон. Дараагийн хурлыг 11 дүгээр сарын 2-ны өдөр зарласан боловч прокурор ирээгүйн улмаас хойшилсон. 11 дүгээр сарын 9-ний өдөр дараагийн шүүх хуралдаан товлогдож шүүх хурал үргэлжлэн миний болон өмгөөлөгчийн минь өгсөн хүсэлтүүдийг бүгдийг нь татгалзан хорьсон. Шүүхэд хүүхдийн биеийн байдал эмнэлгээр явуулж үзүүлсэн эмнэлгийн бичгийг гарган өгсөн. 11 дүгээр сарын 9-ний өдөр хүүхдийн сэргээн засах төв эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэх ёстой байсан боловч шүүх хуралдаан давхцсан тул шүүхийг хүндэтгэн шүүх хуралдаа очсон. 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Эх хүүхдийн Эрүүл мэндийн төв-1 үзүүлж оношийг нь тодорхой болгосон, төрөлтийн зам нь буруугаас үүдэн дөрвөн мөч нь чангаралтай, толгойгоо даахгүй байнга бөөлжиж биеийн байдлыг хүндрүүлсэн байна. Өөрөө биш хийсвэрээр төрх ёстой байсан гэсэн. Би тухайн үед хоригдож байхдаа би яаж төрхөө сайн үзүүлэх ёстой гэж 461 дүгээр ангийн эмнэлгийн дарга, эмч нарт хандсан ч авч хэлэлцээгүй өвдөж эхлэхэд шууд авч гарсан. Миний хүүхдийн болон миний эрүүл мэндэд ингэж хайхрамжгүй хандсанд гомдолтой байна. Шүүх энэрэнгүй хандаж 2 сар 28 хоногтой охины минь эрүүл мэндийг харгалзан үзээгүй. 461 дүгээр хорих ангид төрсний дараа хоригдож байхад өмгөөлөгч 108 төвд хандсан, 108 төвийн ажилтан хорих анги дээр ирж уулзах гэсэн боловч шүүхээс бичиг өгөөгүйн улмаас ирж уулзаж чадаагүй.
Мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэж хэргээ нэгтгүүлэн шалгуулах хүсэлтэй байна. Мөн амьдралын эх үүсвэр болгон хүндрүүлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй санал нийлэхгүй байна. Өөрийн гэм бурууг үнэхээр ухаарч харамсаж байна. Миний хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарах нөхцөл байдлыг минь харгалзан үзэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг минь өөрчилж өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Х.Гийн өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэхүү эрүүгийн хэргийг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн боловч шийтгэх тогтоолтой танилцахад өмнө нь энэ хэргийг шийдвэрлээд гаргасан 2023/ШЦТ/434 дүгээр шийтгэх тогтоолыг үндсэндээ хуулбарласан, шүүх хуралдаан дээр оролцсон оролцогчдын байр суурийг товч дурдсан төдий, хуулбар шийтгэх тогтоол гарсан байна. Энэ нь шүүх бүрэлдэхүүн хэргийг аль болох түргэн дуусгаж өөрөөсөө холдуулах байдлаар шийдвэрлэж, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой авч хэлэлцээгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчлөө. Шүүх хуралдаанд хохирогч талаас ганцхан Д.Долгорсүрэн оролцсон бөгөөд бусад шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан оролцогч нарыг оролцуулсангүй. Гэвч нотлох баримт шинжлэн судалсан болон цугларсан нотлох баримт гэж өмнөх тогтоолыг хуулж, нотлох баримт шинжлэн судалсан гэж үзсэн нь учир дутагдалтай болсон. Энэ нь хохирогч нар хохирол төлбөртэй холбоотой асуудлаар санал, хүсэлт болон шүүгдэгчтэй төлбөрийг барагдуулах талаар харилцан тохиролцох боломжийг олгосонгүй. Шүүгдэгчийн зүгээс нэмж гэмт хэрэг үйлдсэн, энэ талаарх холбогдох баримтыг өгч нэгтгэж шалгуулахыг хүссэн боловч хүлээн аваагүй. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, шүүхийн харъяалал зөрчих нөхцөл бүрдүүлсэн. Эрүүгийн хариуцлагын шатанд завсарлага авахыг өмгөөлөгч миний зүгээс гаргасан боловч хүлээн авалгүй шууд шийдвэрлэсэн зэрэг нь энэ хэргийг яаравчлан шийдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл боломжийг олголгүй, шүүгдэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Бусад нотлох баримтын талаар” гээд гэрч П.Чинзоригийн мэдүүлэг /3хх 80/, Хаан банкны 5027026829 дугаарын дансны хуулга /3хх 100/ гэсэн маш товчхон баримт дурдсан байгаа бөгөөд энэ этгээд мөрийтэй тоглоом зохион байгуулж шүүгдэгчийг татан оролцуулахдаа нийт 54 удаагийн гүйлгээгээр /1хх 112-121/ Х.Гийн залилсан гэх мөнгөний дийлэнх мөнгийг оруулуулж авсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүн хангагдсаныг шалгалгүй орхигдуулсныг огт дүгнээгүй нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шалгахгүй давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасан хуулийг хэрэглэлгүй, хохирогч нарт хохирол төлбөрөө бодитой олж авах боломжийг хангасангүй.
Хохирогч нар нь Х.Гад мөнгө өгсөн баримтаа зээл гэж тодорхойлсон байгааг дүгнэлгүй орхигдуулсан. /3хх 45, 53/, Энэ нь иргэний хэрэг маргаан уу, гэрээгээр халхавчилсан гэмт хэрэг үү гэдгийг ялгаж, үүнээс үүдэлтэй үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан асуудлыг шийдвэрлэх эсэхийг огт дүгнэлгүй орхигдуулсан.
“Залилах гэмт хэрэгт амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд буюу гурав ба түүнээс удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож, тогтвортой ашигласан байхыг хамааруулан ойлгоно” гэж дүгнэжээ. Шүүгдэгч Х.Г нь залилан хийж олсон мөнгөөрөө мөрийтэй тоглосон үйл баримт хэрэгт авагдсан байгаа ба шүүхийн хийсэн дээрх дүгнэлттэй энэ үйлдэл таарч байгаа эсэхийг дүгнэсэнгүй. Мөрийтэй тоглох гэдэг нь амьжиргаагаа залгуулж байгаа хэрэг биш бөгөөд мөрийтэй тоглоом нь хэн нэгнийг хоосруулж мөнгөтэй болох зарчмаар явагддаг гэмт хэрэг бөгөөд үүнийг цагдаагийн байгууллагаас байнга анхааруулж шалгаж байгаа боловч энэ хэрэг дээр орхигдуулсан нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаагүйг нотолжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг шүүх зөрчсөн байна. Х.Г нь энэ гэмт хэргийг байнга үйлдсэнтэй маргахгүй боловч амьдралын эх үүсвэр болгосон гэж нотлогдвол зохих байдал тогтоогдоогүйн дээр зүйлчлэл буруу хийж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болсон байгааг шүүх анхаараагүй нь буруу ба хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгасангүй. Өмгөөлөгч миний зүгээс хууль хэрэгжихгүй байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан бөгөөд гэмт хэрэг үйлдээгүй гэж, мөн ял завших асуудал тавиагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь заалт хэрэгжихгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд залилах гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Урьд ял шийтгэл эдэлж байсан нь дараагийн эрүүгийн хариуцлага оногдуулахад хамааралгүй боловч шүүгдэгч Х.Гийн хувийн байдал буюу залилах гэмт хэрэг үйлдэж байгаа нь амьдралын хэв маяг, хэвшил болсон гэж үзэж байна. Цахим мөрийтэй тоглоом нь аз туршиж, ашиг орлого олох зорилготой байдаг. Шүүгдэгч Х.Г мөрийтэй тоглоом тоглож, ашиг орлого олж байсан гэж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Ашиг орлого олсон мөнгийг амьжиргаандаа зарцуулдаг. Ажлаас халагдсан баримт хэрэгт авагдсан. “Эм Эл Жи финанс” ХХК-д ажиллаж байсан. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанаас болж ажлаасаа гарсан гэж мэдүүлдэг. 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Эм Эл Жи финанс” ХХК-д ажилд орж, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халагдсан баримт хавтаст хэрэгт авагдсан. 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 6 дугаар сарын 29-ний өдрийн хооронд гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Ажлаас халагдсаны дараа “Эм Эл Жи финанс” ХХК-д зээлийн мэргэжилтэн хийдэг, хураагдсан автомашинуудыг зарж дундаас нь ашиг олох уу, эсвэл хямд үнээр худалдаж авах уу гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч нарыг залилсан. Иймд шүүгдэгч Х.Гийн үйлдлийг залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Прокуророос Х.Гийг 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 155.830.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Х.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, түүнд 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Харин анхан шатны шүүх хуралдаанаас өмнө Х.Г нь 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс 4 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд “шүүхийн шийдвэрт хураагдсан машин хямдхан авч өгнө” гэж Н.Ганпүрэвээс 53.087.684 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт Говьсүмбэр аймгийн прокурорын газар 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 231700080098 дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх бөгөөд уг тогтоолыг /4хх 236-327/ өмгөөлөгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн байна. Шүүх өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтыг үндэслэн хэргийг нэгтгэн шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгох захирамж гарган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь нэг төрлийн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу бөгөөд хэргийг нэгтгэж, нэг мөр хянан шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Х.Гийн “хэргийг нэгтгүүлэх” талаар гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шүүгдэгч Х.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/726 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Х.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ