Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/00462

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С-н талбай-5, Г банкны төв байр, Г банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сум, ..-р баг, ...-р гудамжны ... тоотод оршин суух, М. Х-н С (Р....)-т холбогдох,

Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 8,240,577.75 төгрөг, зээлийн хүү 690,780.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,778.76 төгрөг, нийт 8,941,136.70 (найман сая есөн зуун дөчин нэгэн мянга нэг зуун гучин зургаа) төгрөг 70 (дал) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 320/2025/00401/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х овогтой С нь Г банктай цахимаар ЗГ-R001452533 тоот Дижитал зээлийн гэрээ байгуулж, 2024 оны 5 сарын 10-ны өдөр 2105204760 тоот зээлийн данс үүсгэн 10,000,000 (арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Х овогтой С нь ЗГ-R001452533 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 3 сарын 10-ны өдрийн байдлаар 115 хоног хугацаа хэтрүүлсэн, нийт 8,941,136.70 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна.

Иймд зээлдэгч Х овогтой С-с Г банктай байгуулсан ЗГ-R001452533 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 8,941,136.70 (найман сая есөн зуун дөчин нэгэн мянга нэг зуун гучин зургаа) төгрөг 70 (дал) мөнгийг гаргуулж Г банкинд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Х.С нь Г банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр болох 8,941,136.70 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк хувьцаат компани нь хариуцагч Х.С-т холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 8,240,577.75 төгрөг, зээлийн хүү 690,780.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,778.76 төгрөг, нийт 8,941,136.70 (найман сая есөн зуун дөчин нэгэн мянга нэг зуун гучин зургаа) төгрөг 70 (дал) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.С нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8,941,136.70 (найман сая есөн зуун дөчин нэгэн мянга нэг зуун гучин зургаа) төгрөг 70 (дал) мөнгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,010 (нэг зуун тавин найман мянга арав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.С-с 79,005 (далан есөн мянга тав) төгрөгийг, улсын орлогоос 79,005 (далан есөн мянга тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк хувьцаат компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.С-т холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 8,240,577.75 төгрөг, зээлийн хүү 690,780.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,778.76 төгрөг, нийт 8,941,136.70 (найман сая есөн зуун дөчин нэгэн мянга нэг зуун гучин зургаа) төгрөг 70 (дал) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох 8,941,136.70 (найман сая есөн зуун дөчин нэгэн мянга нэг зуун гучин зургаа) төгрөг 70 (дал) мөнгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,010 (нэг зуун тавин найман мянга арав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.С-с 79,005 (далан есөн мянга тав) төгрөгийг, улсын орлогоос 79,005 (далан есөн мянга тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банк хувьцаат компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН