| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 183/2023/05764/И |
| Дугаар | 192/ШШ2025/03234 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/03234
| 2025 оны өдөр | 04сар 23 р 192/ШШ2025/03234 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: **
Хариуцагч: **
Хариуцагч: **
25,570,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч***т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөг***, хариуцагч нарын өмгөөлөгч ***д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж манай талын зүгээс үзэж байна. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Талууд худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр бус гэдэгт маргаагүй учраас хүчин төгөлдөр гэж үзэж байна. Уг гэрээний дагуу 2020 оны 04 дүгээр улиралд багтан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар эдийн болон эрхийн доголдолгүй гэрээний зүйлийг захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл хариуцагч байгууллага нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Эрхийн болон биет байдлын доголдолтой, хугацаандаа хүлээлгэж өгөөгүй тул барилгын үндсэн гүйцэтгэгч болон захиалагч нарын хооронд шүүхийн маргаан явагдаж байгаа юм. Энэ талаар холбогдох баримтууд нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Хариуцагч байгууллага нь гэрээний үүргээ нэгэнт биелүүлэх нь тодорхойгүй, мөн гэрээний хугацаа өнгөрсөн учир захиалагч талаас Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрээнээс татгалзсан. Талуудын байгуулсан гэрээний 25.3-т заасны дагуу үүргээ зөрчсөн торгууль урьдчилгаа төлбөрийн 5 хувьтай тэнцэх, хэрвээ гэрээ цуцлагдсан бол гэм буруутай тал нь урьдчилгаа төлбөрийн 5 хувьтай тэнцэх торгуулийг нь нөгөө талдаа буцаан төлнө гэж заасан байдаг. Энэ 5 хувь нь 2,750,000 төгрөг, алданги нь 22,820,000 төгрөг байгаа. Захиалагч талаас гэрээний төлбөрийг *** хувийн дансанд шилжүүлсэн байгаа. Компанийн тухай хуульд хэрэв хувьцаа эзэмшигч болон компанийн хөрөнгө хоорондоо зарагдах боломжгүй тохиолдолд хамтран хариуцлага хүлээнэ гэсний дагуу ***г нарыг хамтран хариуцагчаар татсан байгаа. Иргэний хуульд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нарын эрх үүрэг тодорхойгүй бол адил тэнцүү хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэсний дагуу талуудаас нийт 25,570,000 төгрөг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс хариу тайлбараа шүүхийн албан ёсны мэйл хаягаар явуулсан. Үүнд маргаад байх зүйл байхгүй байх. Талууд 2020 оны 4-р сарын 10-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Тус гэрээгээ***метр квадрат орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцоод 70,000,000 төгрөгийг *** дансанд шилжүүлсэн. Талуудын хооронд гэрээний харилцаа явагдаад 2021 оны 11 дүгээр сард **т гуай өөрөө компани дээр ирж уулзаад гэрээний асуудлаа хойшлуулъя, захиалагчтай тодорхой хэмжээнд маргаан байгаа юм байна энэ асуудлыг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар энэ асуудлаа хойш нь тавья, эсхүл гэрээг цуцлах асуудал яригдаж 2 тал хоорондоо ярилцаж зөвшилцөөд 2021 оны 11 дүгээр сард гэрээгээ цуцалчихсан. Б**ент ХХК-аас гаргаж өгсөн баримтад энэ талаар тодорхой харагдана. Тухайн баримтад гэрээг цуцлаад төлсөн мөнгө банкны тоот дансаар авна, цаашдаа энэ байрны асуудлыг *** ХХК-тай холбоотой иргэний хэргийн маргаан шийдэгдэж дууссаны дараа ярилцъя гэж байгаа юм. Энэ гэрээг буюу орон сууц захиалгын гэрээг 2020 оны 4 дүгээр сард байгуулсан, талууд харилцан тохиролцоод цуцалчихсан, дуусгавар болчихсон гэрээ. Үүнтэй холбоотой аливаа эрх үүрэг, үр дагаврыг хэн аль нь шаардах эрхгүй болчихсон.
Өөрөөр хэлбэл орон сууц захиалгын гэрээг цуцлаад нэхэмжлэгч ***70,000,000 төгрөгөө буцаагаад авчихсан. ***ХХК-тай холбоотой хэрэг маргааныг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 14106 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгоно гэдэг нь энэ хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэж дууслаа гэсэн ойлголт биш. Тухайн шүүгчийн захирамжаар эрүүгийн журмаар шалгагдаж байгаа үйл баримт хэрэгт тогтоогдсон учраас хэрэгсэхгүй болголоо, асуудлаа дахиж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэх агуулгатай байгаа. Үүнээс үзэхэд *** гуай өөрөө хэлсэн ярьснаасаа буцаад байгаа юм биш үү гэдэг асуудал гарч байна. Гэрээгээ цуцалчхаад байхад алданги шаардаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд алдангийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээний хариуцлага буюу анз алданги, торгуулийг тооцно гэж байгаа юм. Үүнээс үзэхэд энэхүү гэрээнд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл байдал хэрэгт байх баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бол бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн орон сууц захиалгын гэрээг ***ХХК-ийн хэрэгжүүлж байсан төсөл дээр манайх хамтарч ажиллаж байсан. Хамтарч ажиллаад төлбөр тооцоондоо авах байсан метр квадрат дээрээ гэрээ хийчихсэн байсан. Тэрийг бүрэн дүүрэн ойлголцоод зөвхөн манай компанитай чиний авах метр квадратаас авъя гэдгээр 57.6 метр квадратаас 47 метр квадрат 2 өрөө орон сууцанд гэрээ хийе гэж тохиролцоод гэрээгээ байгуулсан. Энэ явцад 57.6 метр квадрат авах талбай дээр иргэний шүүх дээр маргаан үүсэж энэ асуудал үүсээд эхлэнгүүт *** гуайн зүгээс гэрээгээ цуцалъя гэдэг нөхцөл тавиад түүнийг бид хүлээн зөвшөөрөөд 2 талын харилцан тохиролцооны үндсэн дээр гэрээгээ цуцалсан. Гэрээг цуцлаад 5 хоногийн дотор мөнгөө шилжүүл гэдэг шаардлагыг хүлээж аваад 5 хоногийн дотор мөнгийг бүрэн нэг удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн. Бид 2021 оны 11 дүгээр сард гэрээг цуцалсан байхад **** нь 2023 онд гомдол гаргаад байгаа юм. Нэгэнт дууссан харилцаанд гомдолд гаргаад байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2004/201/13 дугаар орон сууц захиалгын гэрээний хуулбар,
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн гар бичмэл зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтын тухайд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 5/4733 дугаар албан бичиг, Шүүхийн тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/342 дугаар албан бичиг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 265 дугаар албан бичиг,
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нарт холбогдуулан 25,570,000 төгрөг гаруулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ орон сууц захиалгын гэрээ цуцалсны торгууль, алдангийг гаргуулна гэж, хариуцагч нар татгалзлын үндэслэлээ байгуулсан гэрээгээ харилцан тохиролцож цуцалсан, нэхэмжлэгчид мөнгийг буцаан өгсөн гэж тайлбарлаж байна.
Талууд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 2004/201/13 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулан нэхэмжлэгч нь хариуцагч ****ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй П**** өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдан авах, хариуцагч нь орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. /хх-ийн 8/
Гэрээ байгуулсан, гэрээний төлбөрт 70,000,000 төгрөгийг **** дансаар хүлээн авсан тухайд хариуцагч маргахгүй байна.
Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч *** ХХК-д гэрээ цуцлах, гэрээний төлбөрт төлсөн 70,000,000 төгрөгөө буцаан авах хүсэлт бичгээр гаргажээ. /хх-ийн 111/
Хариуцагч Бадрах менежмент ХХК нь хүсэлтийг хүлээн авч 70,000,000 төгрөгийг нь нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5071048251 тоот дансанд буцаан төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдоно.
Нэхэмжлэгч шаардлагаа гэрээний үүргээ зөрчсөний торгууль 2,750,000 төгрөг, алданги 22,820,000 төгрөг, нийт 25,570,000 төгрөгийг хариуцагч *** ХХК болон хариуцагч *** /мөнгийг дансаараа хүлээн авсан/ нараас адил хэмжээгээр гаргуулах гэж тодорхойлсон бөгөөд гэрээний 5.2, 5.3 дахь хэсэгт алданги болон торгуулийн талаар тохиролцсон байна. /хх-ийн 74/
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4 дэх хэсгүүдэд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх, анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байх бөгөөд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан.
****т төсөлтэй холбоотой хамтран ажиллах гэрээнээс үүссэн маргаантай байсан, энэхүү маргааны улмаас нэхэмжлэгч гэрээгээ цуцлах болсон нь талуудын тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 14106 дугаар захирамж, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт зэргээр нотлогдсон. /хх-ийн 93/
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1,204.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтоох, хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байхаар зохицуулжээ.
Талууд харилцан тохиролцож, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 2004/201/13 дугаартай орон сууц захиалгын гэрээг цуцалсан, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу төлбөрийг буцаан төлсөн байхад гэрээний үүрэг буюу анз шаардсан нь үндэслэл муутай бөгөөд гэрээ цуцалснаас учирсан хохирол шаардаагүй болно.
Иймд хариуцагч*** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
115 115.1, 115.2.3, 116, 118 :
1. 205 дугаар зүйлийн 205.1 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг баримтлан **** нараас 25,570,000 төгрөгийг адил тэнцүү хэмжээгээг гаргуулах тухай нэхэмжлэгч *** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. 7 7.1.1, 56 56.1 дэх чийн ул төгрөгийг 285,800 төгрөгийг сүгэй.
3. 120 120.2 , 뺺, 㺺 наас хойш 14 Нийслэлийн болохыг .
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ