| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/05835/И |
| Дугаар | 192/ШШ2025/02241 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/02241
| 2025 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 192/ШШ2025/02241 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л
Хариуцагч:Н
Түрээсийн нөхөн төлбөр болон гэрээнээс учирсан хохиролд 1 241 721 910 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.,
хариуцагчийн төлөөлөгч Ц.Ө
хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д
гэрч Б.З
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 08 сарын 30-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********ХХК хариуцагч ******** ХХК-д холбогдуулан Түрээсийн нөхөн төлбөрт 427 557 490 төгрөг, олох байсан орлого 595 959 500 төгрөг, татвар, нийгмийн даатгалын өр төлбөрт 123 384 920 төгрөг, нийт 1 241 721 910 төгрөг гаргуулахаар шаардсан.
1.1 Нэхэмжлэгч ********ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********ХХК нь ******** ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр МН/******** дугаар Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу ********ХХК нь өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, ***** дэлгүүрийн байранд байрлах худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалт бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаартай барилгын В1 давхрын ****** м.кв, 1 давхрын *****м.кв, 2-р давхрын 87,7 м.кв буюу нийт ***** м.кв талбайг түрээслэгчийн хэрэгцээнд буюу эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2030 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл арван жилийн хугацаатайгаар түрээслэхээр харилцан тохиролцож шилжүүлсэн. Түрээсийн төлбөр нь нэг м.кв-т талбайг 16,300 төгрөгөөр тооцож нэг сарын 21,282,910 төгрөг байхаар тохирсон. Мөн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр МК/**** дугаар Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, ********ХХК нь өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18-р хороо, 1-р хороолол, Ард аюушийн өргөн **** тоотод байрлах худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай барилгын 1 давхрын ***** м.кв талбайг түрээслэгчийн хэрэгцээнд буюу эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2030 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл арван жилийн хугацаатайгаар, түрээсийн төлбөр нь нэг м.кв-т талбайг 9,000 төгрөгөөр тооцож нэг сарын 1,287,900 төгрөг байхаар харилцан тохиролцож шилжүүлсэн. Түрээслэгч ******** ХХК 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тус тус түрээсийн талбайг хүлээн авч ашиглаж, үйл ажиллагаа явуулсан боловч 2021 оны 10 дугаар сараас эхлэн огт түрээсийн төлбөр төлөөгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 12 сараар хэтрүүлж, түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байсан тул 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн МК/******** дугаар түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 2021-10-01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022-09-30-ны өдрийг хүртэлх 234,404, 870 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн МК/**** дугаар түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 2021-10-01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022-09-30-ны өдрийг хүртэлх 15,454,800 төгрөг, нийт 249,859,670 төгрөг гаргуулж, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, ***** дэлгүүрийн байранд байрлах худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалт бүхий барилгын В1 давхрын ****** м.кв, 1 давхрын *****м.кв, 2-р давхрын 87,7 м.кв буюу нийт ***** м.кв талбайг, Баянгол дүүрэг, 18-р хороо, 1-р хороолол, Ард аюушийн өргөн **** тоотод байрлах худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий барилгын 1 давхрын ***** м.кв талбайг тус тус ******** ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023-08-24-ний өдрийн 183/ШШ2023/***** дугаар шийдвэр болон магадлалаар хариуцагч ******** ХХК-с түрээсийн гэрээний үүрэгт 222,399,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********ХХК-д олгож, улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18-р хороо, 1-р хороолол, Ард аюушийн өргөн чөлөө **** ттоот хаягт байрлах, худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий барилгын 1 давхрын 143.1 м.кв талбайг, улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, ***** дэлгүүрийн байр хаягт байрлах, 1,058 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус чөлөөлж, нэхэмжлэгч ********ХХК-д хүлээлгэж өгөхийг ******** ХХК- д даалгаж, шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч ******** ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр магадлал хүчин төгөлдөр болсон. Хариуцагч ******** ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр магадлалын дагуу 2021-10-01-ний өдрөөс 2022-10-01-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт төлөх 223,809,948 төгрөгийг болон улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18-р хороо, 1-р хороолол, Ард аюушийн өрген чөлөө **** тоот хаягт байрлах, худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий барилгын 1 давхрын 143.1 м.кв талбайг, улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, ***** дэлгүүрийн байр хаягт байрлах, 1,305.7 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус чөлөөлж, нэхэмжлэгч ********ХХК-д хүлээлгэж өгөхгүй, түрээсийн төлбөрийг төлөхгүй байсан тул түрээслүүлэгчийн зүгээс 14 хоногийн хугацаанд талбайг чөлөөлж, магадлалд заасан түрээсийн төлбөрийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийн хамт төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч огт арга хэмжээ аваагүй, биелүүлээгүй тул шүүхийн хүчин төгөлдөр магадлалыг албадан гүйцэтгүүлэх тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас тус тус гарсан. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх шүүгчийн захирамж, шуүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчөөс түрээсийн төлбөр болох 2021-10-01-ний өдрөөс 2022-10-01-ний өдрийг хүртэлх төлбөрийг гаргуулж, улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18-р хороо, 1-р хороолол, Ард аюушийн өргөн чөлөө **** ттоот хаягт байрлах, худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий барилгын 1 давхрын 143.1 м.кв талбайг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр чөлөөлсөн боловч улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, ***** дэлгүүрийн барилгын 1,305.7 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, нэхэмжлэгч ********ХХК-д хүлээлгэж өгөхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсаар 2024-04-26-ны өдөр чөлөөлсөн. Тухайлбал, хариуцагч тал түрээсийн гэрээний зүйл болсон үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн компанийн үндсэн үйл ажиллагааны зориулалтаар буюу ********** худалдааны чиглэлээр 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс тус тус 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу албадан чөлөөлөх өдрийг хүртэл ашигласан. Өөрөөр хэлбэл, түрээслэгч ******** ХХК нь 2021-10-01-ний өдрөөс2022- 10-01-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлсөн бөгөөд 2022-10-01-ний өдрөөс хойших түрээсийн төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу талбайг чөлөөлсөн 2024-04-26-ны өдрийг хүртэл огт төлөөгүй буюу түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх гэж хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, буцаан хүлээлгэн өгөөгүй, түрээсийн талбайг ашигласан хугацааны түрээсийн төлбөрөө төлөөгүй тул түрээсийн гэрээний үүрэг болон хэтэрсэн хугацааны турээсийн нөхөн төлбөр болох худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай барилгын 1 давхрын ***** м.кв талбайг 2022-10-01-ний өдрөөс 2024-04-01-ний өдрийг хүртэл ашигласан төлбөр 23,182,200 төгрөг, ***** дэлгүүрийн барилгын ***** м.кв талбайг 2022-10-01-ний өдрөөс 2024-04-26-ны өдрийг хүртэл ашигласан төлбөр 404,375,290 төгрөг, нийт 427,557,490 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Мөн түрээслэгч ******** ХХК нь түрээсийн гэрээний хугацаанд түрээслүүлэгч ********ХХК-с гадна цахилгааны ажил 77,020,000 төгрөг, дээврийн ажил 17,800,000 төгрөг нийт 94,820,000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс суутган авсан бөгөөд түрээслэгчийн хийсэн гэх ажлууд нь ашиглахын аргагүй болсон байх тул засвар тохижилтын зардалд суутган авсан 94,820,000 төгрөгийг нэхэмжилж байна. Түүнчлэн, түрээслэгч ******** ХХК нь бусдын эд хөрөнгийг түрээсийн гэрээний дагуу шилжүүлэн авч, үйл ажиллагаа явуулан ашиг олж байж түрээсийн төлбөрөө төлдөггүй, түрээсийн гэрээнүүдийг цуцалж, өөрийн эд хөрөнгөө чөлөөлж өгөхийг шаардахаар чөлөөлж өгдөггүй зэрэг түрээслэгч ******** ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж түрээслүүлэгч ********ХХК-д их хэмжээний хохирол учирч хүнд нөхцөл байдалд орсон. Тухайлбал, түрээслүүлэгч ********ХХК нь түрээслэгч ******** ХХК- тай түрээсийн гэрээ байгуулахаас өмнө өөрийн үл хөдлөх эд хөрөнгө болох ***** дэлгүүрийн барилгыг нэг сарын нийт 29,890,000 төгрөгөөр Н.********, ******** ХХК, Б.********, ******** од ХХК, Т.********, ******** ХХК, Ц.********, ******** ХХК нарт хэсэгчилэн, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай барилгын 1 давхрын ***** м.кв талбайг нэг сарын нийт 4,600,000 төгрөгөөр Э.********, Б.********, П.********, Г.********, М.********, ******** ХХК нарт хэсэгчилэн тус тус түрээсэлж, түрээслэгч нар түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж ирсэн бөгөөд манай компани нь аливаа татвар, нийгмийн даатгалын өр төлбөргүй, хэвийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл түрээслэгч "******** ХХК-ийн хүсэлтээр өмнөх түрээслэгч нартай гэрээний харилцааг дуусгавар болгож, түрээсийн гэрээний дагуу эд хөрөнгүүдийг шилжүүлсэнээс хойш түрээслэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс манай компанийн хэвийн үйл ажиллагаа зөрчигдөж, татвар, нийгмийн даатгалын өр үүсч, олох ёстой байсан орлогоо алдаж их хэмжээний хохирол учирсан. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгийг өмнөх түрээслэгч нартай гэрээгээ хэвийн үргэлжлүүлж байсан бол түрээсийн төлбөрийн зөрүү болох нэг сарын 11,919,190 төгрөгийг 2020-02-04-ний өдрөөс 2024-04-26-ны өдрийг хүртэл тооцоход 595,959,500 төгрөгийн орлого олох байсан бөгөөд түрээслэгч ******** ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж ********ХХК нь бодитоор олох байсан орлого 595,959,500 төгрөг, татвар, нийгмийн даатгалын өр төлбөр нийт 123,384,920 төгрөгийн хохирол амсахгүй байсан. Иймээс Иргэний хуулийн 229.1-т Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэжзаасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлогод нийт 595,959,500 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.1, 4.1.6-д зааснаар түрээслэгч гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн ба 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх татварын баримт, тооцооны хуудсыг нэгтгэсэн хүснэгт, татвар, нийгмийн даатгалын өр төлбөрийн нэхэмжлэл, тайлбараар түрээсийн байр ******** ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байх хугацаанд татвар, нийгмийн даатгалын өр төлбөр үүссэн үйл баримт тогтоогдох тул ******** ХХК-ийн буруутай үйлдлээс болж ********ХХК нь татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрт орсон. Тухайлбал, түрээслэгч ********ХХК нь дээрх тогтмол зардлуудыг түрээсийн үйл ажиллагааны орлогоос төлдөг байсан бөгөөд 2021, 2022, 2023, 2024 оны үл хөдпөх хөрөнгийн татвар 45,135,000 төгрөг, нийгмийн даатгалын өр, алданги 78,249,920 төгрөгийг түрээсийн орлого олсны үндсэн дээр төлөх боломж байсан, ******** ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буруугаас төлөх боломжгүй болсноор татвар, нийгмийн даатгалын өр төлбөрийг өөрөөсөө гаргах нь эд хөрөнгийн алдагдал болохоос гадна хохирлын хэмжээ нэмэгдэхэд түрээслэгчийн хууль зөрчсөн буруутай үйлдэл нөлөөлсөн. Түрээслэгч ******** ХХК нь гэрээнд заасан үүргээ цаг хугацаанд нь биелүүлж ирсэн бол түрээслэгч ********ХХК олох байсан орлого 595,959,500 төгрөг, татвар, нийгмийн даатгалын өр төлбөр нийт 123,384,920 төгрөгийн хохирол амсахгүй байсан бөгөөд хариуцагчийн буруугаас болсон гэж үзэж байгаа тул дээрх зардал нь ******** ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохиролд тооцож нийт 719,344,420 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд, засвар үйлчилгээний зардалд суутган авсан 94,820,000 төгрөг, өөрт учирсан хохиролд 719,344,420 төгрөг, хэтэрсэн хугацааны түрээсийн нөхөн төлбөрийг талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний төлбөрөөр тооцож 427,557,490 төгрөг, нийт 1,241,721,910 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******** ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараа дэмжиж, хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ********ХХК нь хариуцагч ******** ХХК-тай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн NR/******** дугаартай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнд заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаартай барилгын ***** м.кв талбай гэж, мөн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн NR/**** дугаартай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнд заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай барилгын ***** м.кв талбайг тус тус түрээслэгчийн хэрэгцээнд буюу эзэмшил ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тус бүр 10 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шилжүүлсэн. Дээрх гэрээтэй холбогдуулан нэхэмжлэгч ********ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Нэг. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт нийт 427,557,490 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэсдэлдээ үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын буртгэлийн Ү-********** дугаартай барилгын ***** м.кв (NR/**** дугаартай гэрээ) талбайг 2022-10-01-ний өдрөөс 2024-04-26-ны өдрийг хуртэл ашигласан төлбөр 23.182,200 төгрөг, ******** дэлгуурийн барилгын ***** м.кв (NR/******** дугаартай гэрээ) талбайг 2022-10-01-ний өдрөөс 2024-04-26-ний өдрийг хуртэл ашигласан турээсийн төлбөр 404,357,290 төгрөг, нийт 427,557,490 төгрөгийг төлж барагдуулаагуй байна... гэсэн байх боловч тухайн түрээсийн төлбөрийн тооцоолол нь буруу буюу үндэслэлгүй байна. Тодруулбал; Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай Шинэ дорно барилгын ***** м.кв талбайн түрээсийн NR/**** дугаартай гэрээний түрээсийн төлбөрийг тооцоолохдоо буруу тооцоолсон байна. Учир нь хариуцагч түрээсийн зүйл болох дээрх ***** м.кв талбайг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, талбай хүлээлцэх акт үйлдсэн. Тус актыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр нэхэмжилсэн байна. Харин ингэхдээ түрээсийн талбайг хүлээн авснаас хойшхи буюу хариуцагчид ашиглуулаагүй 14 хоногийн хугацааг нэмж тооцон, түрээсийн төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түрээсийн талбайг актаар хүлээлцсэн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаагаар түрээсийн төлбөрийг тооцвол 23,182,200 төгрөг биш харин 22,600,568 төгрөг байх ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ашиглаагүй 14 хоногийн хугацаанд 581,632 төгрөг тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Б. NR/******** дугаартай түрээсийн гэрээний тооцооллын тухайд: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаартай ******** дэлгүүрийн барилгын түрээсийн төлбөрийг нэхэмжлэхдээ 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ашигласан 404,357,290 төгрөг гэж нэхэмжилж байх боловч түрээсийн төлбөрийг тооцоолохдоо 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуусгавар болох хугацаагаар тооцсон буюу түрээсийн зүйлийг ашиглуулаагүй 4 хоногийг оруулан тооцож, түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн байна. Мөн нэхэмжлэгч нь Ү-************ дугаартай ******** дэлгүүрийн барилгын түрээсийн төлбөрийг ***** м.кв талбайгаар тооцон нэхэмжилж байх боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 183/ШШ2023/***** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2023/***** дугаар Магадлалаар тус барилгын талбайг ***** м.кв биш 1,058 м.кв талбайтай болохыг тогтоосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан байх тул эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаартай ******** дэлгүүрийн барилгын 2022 оны 10 сарын 01-ээс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаан дахь түрээсийн төлбөрийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон 1,058 м.кв талбайгаар тооцвол 327,662,600 төгрөг болохоор байна. Гэтэл нэхэмжлэгч нь түрээсийн талбайг ***** м.кв талбайгаар тооцон 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд хамаарах төлбөр гэж 404,357,290 төгрөг нэхэмжилсэнээс 78,994,974 төгрөг нь үндэслэлгүй байна. Иймд хариуцагч нь талуудын хооронд байгуулсан NR/******** болон NR/**** дугаартай түрээсийн гэрээний үүрэгт нийт 427,557,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас: NR/**** дугаартай гэрээний үүрэгт 23,182,200 төгрөг гаргуулах шаардлагаас 22,600,568 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсэг болох 581,632 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. NR/******** дугаартай гэрээний үүрэгт 404,357,290 төгрөг гаргуулах шаардагаас 325,363,216 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсэг болох 78,994,074 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх ба өөрөөр хэлбэл нийт 427,557,490 төгрөг гаргуулах шаардпагаас 347,963,784 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх тул, нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй нэхэмжилсэн 79,593,706 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хоёр: Хариуцагч нь түрээслэгчийн хувьд түрээсийн байранд Түрээслүүлэгч ********ХХК-тай тохиролцсоны дагуу анх хүлээн авсан түрээсийн байр, талбайг 10 жилийн хугацаатайгаар түрээслэнэ гэж тооцсоны үндсэн дээр 373,265,673 төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгчийн өмч хөрөнгөд хийж, холбогдох засвар, засан сайжруулалтын ажлыг хийсэн. Нэхэмжилж буй засвар засан сайжруулалтын зардал гэх 94,820,000 төгрөгийн үнийн дүнд ******** ХХК нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6 дахь хэсэгт Хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй гэж заасан эрхийн хүрээнд салгаж болох засвар, засан сайжруулалтыг салган авсан бөгөөд харин цахилгааны ажлын үндсэн хэсэг болох цахилгааны КТПН ...зэргийг түрээсийн байранд хэвээр үлдээсэн. Мөн дээврийн засварын ажил нь мөн адил салгаж үл болох засан сайжруулалт тул хариуцагч нь хэвийн элэгдэл, хорогдолтойгоор түрээсийн байранд үлдээсэн. Түүнчлэн, нэхэмжлэгч нь ашиглах боломжтой хэвийн байдлаар хариуцагч талаас акг үйлдэн өөрийн түрээсийн зүйлийг хүлээн авсан атлаа тухайн түрээсэлж байсан одоо өөрийнх нь ашиглалтад шилжиж ашиглаж байгаа байр талбайд одоог хүртэл байгаа засвар, засан сайжруулалтыг салгаж авсан мэтээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн шүүхээс 2025 оны 02 сарын 23-ны өдөр ******** барилгын дээвэр болон гадна цахилгааны ажилд хийсэн үзлэгээр ямар нэг доголдолд илрээгүй болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжпэлийн шаардлагаас засвар үйлчилгээний зардалд суутган авсан гэх 94,820,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Гурав. Татвар, нийгмийн даатгалын өр төлбөрт холбогдуулан нэхэмжилсэн 123,384,920 төгрөг үндэслэлгүй байна. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20 дахь хэсэгт "татвар төлөгч" гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг ойлгоно. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дахь хэсэгт Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно 7.4.2 дахь хэсэгт хөрөнгийн орлого, 9 дүгээр зүйлийн 9.1 дахь хэсэгт Хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно, 9.1.1 дахь хэсэгт хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө ашиглуулсан болон түрээслүүлсний орлого гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ********ХХК нь өөрөө татвар төлөгч болохын хувьд хариуцагчаас түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд хүлээн авч орлого олсон эсэхээс үл хамаарч, татварын тухай хууль тогтоомжид заасан аливаа татвар, хураамжаа өөрөө бие даан төлөх үүрэгтэй. Энэ үүргээ бусдад шилжүүлэх боломжгүй юм. Гэтэл нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн өөрийн байгууллагын ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг мөн учирсан хохирол мэтээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь орлого олсон эсэхээс үл хамаарч дээр дурьдсан татвар төлөгчийн болон ажил олгогчийн үүргээ ямар ч нөхцөлд өөрөө бие даан хариуцах үүрэгтэй ба тухайн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой аливаа хураамж, өр төлбөр зэрэг нь түүний үйл ажиллагааны орлогоос үл хамааран заавал биелэгдэх шинжтэй буюу манай ******** ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой учирсан хохирол биш тул тус 123,384,920 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Дөрөв. Олох байсан орлого гэж 595,959,500 төгрөгийг нэхэмжилж буй нь үндэслэлгүй тухай: Нэхэмжлэлд дурьдсан түрээсийн төлбөр төлөгдөөгүй хугацаанд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнүүдтэй (NR/******** болон NT/****) холбоотой шүүхийн маргаан үргэлжилж байсан. Гэтэл Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг ******** ХХК-д аль хэдийн түрээсийн гэрээний дагуу тус тус түрээсэлж, тэдгээр гэрээний дагуу 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөр гэж 446,929,536 төгрөгийг ******** ХХК-иас төлсөн. Шүүхийн шийдвэрээр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааны буюу 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх 12 сарын түрээсийн төлбөрийг нэхэмжлэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба талуудын хоорондын Түрээсийн гэрээтэй холбоотой тус иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 183/ШШ2023/***** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2023/***** дугаар Магадлалаар хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1-т ********XXК болон ******** ХХК нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дуурэг. 18 дугаар хороо, 4-р хороолол, ******** дэлгуурийн байр хаягт байрлах худалдаа. уйлчилгээ. Оффисын зориулалт бухий барилгын В1 давхрын 450.2 м.кв, 1 давхрын *****м.кв, 2 давхрын 87.7 м.кв буюу нийт 1305.7 м.кв. талбайг cap тутам 1 м.кв тутмыг нь 16,300 төгрөг, нийт 21,282,910 төгрөг байхаар тохиролцсон NR/******** дугаартай турээсийн гэрээ байгуулагдсан нь тогтоогдож байна гэж, харин тус шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.3-т ********ХХК нь улсын буртгэлийн Ү- ************ дугаарт буртгэлтэй, Баянгол дуурэг, 18-р хороо, 4-р хороолол, ******** дэлгуурийн байр хаягт байрлах 1058 м.кв талбай бухий дэлгуурийн зориулалттай ул хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2002.03.28-ны өдөр буртгэгдсэн нь мөн тогтоогдож байна гэж шийдвэрлэсэн. Дээрх үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүхээс Хэргийн баримтаас үзэхэд, талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан NP/******** дугаар гэрээний дагуу түрээсийн төлбррийг ***** м.кв талбайг 1 м.кв тутмыг нь 16,300 төгрөг, нийт 21,282,910 төгрөг байхаар тохиролцсон боловч маргаан бүхий түрээсийн байрны талбайн хэмжээг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 1,058 м.кв гэж бүртгэсэн байна. Түүнчлэн, дээрх гэрээний 11.1-т түрээсийн байрыг талууд акт үйлдэж, нэг бүрчлэн үзэж шалган хүлээлцэхээр тохиролцсон боловч ийнхүү акт үйлдэж хүлээлцсэн болохоо зохигч хэн апь нь нотлоогүй. Иймд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиопдолд үнэн зөв гэж тооцно гэж заасныг үндэслэн түрээсийн төлбөрийг 1,058 м.кв талбайгаас 16,300 төгрөгөөр тооцохоор анхан шатны шүүхээс 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 183/ШШ2023/***** дугаар шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тус хэсгийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хуульд нийцсэн гэж мөн шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийн дагуу ******** ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр болох 222,399,600 төгрөгийг ********ХХК-д төлж, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн. Ийнхүү ********ХХК нь NR/******** дугаартай түрээсийн гэрээ байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хойш, NR/**** дугаартай түрээсийн гэрээ байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 446,929,536 төгрөгийн түрээсийн орлогыг гэрээний хуваарьт хугацааны дагуу, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 222,399,600 (улсын тэмдэгтийн хураамжид 1,410,348 төгрөг төлсөнийг мөн гаргуулсан) төгрөгийн түрээсийн орлогыг аль хэдийн олжээ. Өөрөөр хэлбэл Хариуцагч ******** ХХК-иас аль хэдийн төлсөн түрээсийн төлбөртэй давхцуулан олох байсан орлого гэж түрээсийн зүйлийг олон түрээслэгчдэд нэгэн зэрэг давхардуулан түрээсэлж, орлого олж болох байсан мэтээр олох байсан орлого гэж нийт 595,959,500 төгрөгийг нэхэмжилж байгаа нь илтэд үндэслэлгүй юм. Зүй нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтад тусгасан олох байсан орлого гэдэг нь ******** ХХК-ийн түрээсийн гэрээ байгуулагдсан өдрөөс хойш түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээгээр тохиролцсон үнэ буюу ******** ХХК-иас түрээслүүлэгч тал болох ********ХХК-д төлөх түрээсийн төлбөрийг ойлгох юм. Гэтэл нэхэмжлэгч нь хэрэгт хамааралгүй этгээд буюу ******** ХХК-тай 2020 онд түрээсийн гэрээ байгуулахаас өмнө бусад түрээслэгч нартай 2018,2019 онд байгуулсан түрээсийн гэрээний мөнгөн дүнгээр тоооцож болох ёстой байсан орлогоо тодорхойлж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн ******** ХХК-иас аль хэдийн төлсөн болон гэрээгээр хариуцах түрээсийн төлбөртэй давхардуулан хариуцагчаас нэхэмжилж байгаа нь Монгол улсын Иргэний хууль, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа нь эсэргээрээ ********ХХК нь үндэслэлгүй хөрөнгөжиж болох үйлдэл байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас NR/******** болон NR/**** дугаартай түрээсийн гэрээнүүдийн дагуу төлбөл зохих түрээсийн төлбөр болох нийт 347,963,784 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас уг хэсгийг хангаж, харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох түрээсийн төлбөр гэж үндэслэлгүй нэхэмжилсэн 79,593,706 төгрөг, засвар үйлчилгээний зардалд холбогдуулан нэхэмжилсэн 94,820,000 төгрөг, нийгмийн даатгал, татварын өр төлбөрт учирсан хохирол гэж нэхэмжилсэн 123,384,920 төгрөг, олох байсан орлого гэж нэхэмжилсэн 595,959,500 төгрөг буюу нийт 893,785,126 төгрөгийн дүн бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс хэрэгт ********ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024.08.27-ны өдрийн итгэмжлэл, 2020.02.04-ний өдрийн NR/******** дугаартай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн NR/**** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ, 2023.08.24-ны өдрийн 183/ШШ2023/***** дугаар Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2023.11.15-ны өдрийн 201/МА2023/***** дугаар магадлал, 2024.01.30-ны өдрийн 183/ГХ2024/***** дугаар гүйцэтгэх хуудас, *******дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2024.04.05-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, 2024.01.22-ны өдрийн ***** ХХК-ийн 24/0017 дугаар ******** дэлгүүрийн талбай тооцсон тэмдэглэлүүд, дүгнэлтүүд, ********ХХК-ийн 2020 оны Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, 2018.10.27-ны өдрийн №*****, 2018.02.20-ны өдрийн №*****, 2019.07.20-ны өдрийн №****, 2019.01.05-ны өдрийн №****, 2019.01.05-ны өдрийн ***9, №07/2019, №****,№****, №**** Түрээсийн гэрээнүүд, холбогдох баримтууд, 2019.01.05-ны өдрийн талбай түрээсээр ашиглах гэрээнүүд, 2019.01.01-нээс ********гийн Хаан банкны ******** тоот дансны хуулга, 2024.08.12-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2024/******** Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2024.07.19-ний өдрийн 102/ШЗ2024/******** Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж, 2020.10.26-ны өдрийн ******** ХХК-аас ********ХХК-д хүргүүлсэн санал, 2020.11.04-ны өдрийн ********ХХК-аас ******** ХХК-д хүргүүлсэн хүсэлт, 2020.09.24-ний өдрийн ******** ХХК, Хүслийн дээж ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ зэргийг ирүүлсэн. /1-р хх-ийн 8-156, 215-217, 245-250, 2-р хх-ийн 1-16/
4. Хариуцагчаас итгэмжлэл, 2024.10.23-ны өдрийн Ариг банк ХХК-ийн дансны тодорхойлолт, дансны хуулга, 2024.04.26-ны өдрийн хүлээлцэх акт, 2020.04.30-ны өдрийн түрээсийн байр хүлээлцэх акт, ******** төвийн зураг, тухайн түрээсийн байрнуудын схем зураг, 2020.05.12-ны өдрийн ********ХХК-аас Улаанбаатар цахилгаан түнээх сүлжээ ТӨХК-д хүргүүлсэн хүсэлт зэргийг ирүүлсэн. 1-р хх-ийн 126, 127,2-р хх-ийн 24-57/
5. Хариуцагчийн хүсэлтээр шүүх Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, ******** барилгад болон түүний урд талд байрлах цахилгааны КТПН-д үзлэг хийж тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан ба шүүхээс нэхэмжлэгч байгууллагаас нотлох баримт шаардснаар 2024.03.18-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт, 2024.04.26-ны өдрийн хүлээлцэх акт, хавсралт гэрээнүүдийг ирүүлсэн байх ба талууд гэрчээр ********, Ц.***** нарыг асуулгах хүсэлт гаргасныг хангасан, гэрч ******** шүүх хуралдаанд ирж гэрчийн мэдүүлэг өгсөн ба хариуцагч нь гэрч Ц.*****ийг асуулгах хүсэлтээсээ татгалзсан болно. /1-р хх-ийн 233-243/
6. Тус шүүхийн 2025.02.26-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн *********** ********** хаягт талуудын хооронд бичсэн гэрээ байгуулах санал бүхий цахим захидалд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг хангасан хэдий ч хариуцагч тал үзлэгээр тодруулах үйл баримтуудын тухайд болон ******** барилгын талбайг чөлөөлөхдөө салгаж болох зүйлээ аваад явсан талаар хариуцагч ******** ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргахгүй, үзлэг хийлгэх шаардлагагүй гэсэн тул шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлахдаа үзэж, судалсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... дутуу төлөгдсөн
түрээсийн төлбөр болон гэрээ цуцалснаас учирсан хохирол гаргуулна. ***** дэлгүүрийн худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалт бүхий барилгын В1 давхрын 450.2 м.кв, 1 давхрын 767.8 м.кв, 2 давхрын 87.7 м.кв буюу нийт 1305.7 м.кв-аар тооцно. Энэ талаар гэрээгээр тохирсон. гэж шаардсан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... түрээсийн байрыг чөлөөлж өгсөн
хугацааг хүртэлх түрээсийн төлбөрийг төлөхөд маргахгүй. Харин ***** дэлгүүрийн байр хаягт байрлах худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалт бүхий барилгын нийт талбайг 1 305.7 м.кв биш 1 058 м.кв гэдгийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул уг талбайн хэмжээгээр шаардсныг зөвшөөрөхгүй. Мөн үндэслэлгүйгээр хохирол, зардал, нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өр шаардаж байгаа нь үндэслэлгүй. гэж маргасан.
4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын
тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 ********ХХК болон ******** ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4-р хороолол, ***** дэлгүүрийн байр хаягт байрлах худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалт бүхий барилгын В1 давхрын 450.2 м.кв, 1 давхрын 767.8 м.кв, 2 давхрын 87.7 м.кв буюу нийт 1305.7 м.кв талбайг сар тутам 1 мкв тутмыг нь 16 300 төгрөг, нийт 21 282 910 байхаар тохиролцсон NR/******** дугаартай түрээсийн гэрээг, ********ХХК болон ******** ХХК-ийн хооронд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 1-р хороолол, Ард аюушийн өргөн **** тоот хаягт байрлах, худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий барилгын 1 давхрын 143.1 м.кв тайлбайг сар тутам 1 мкв тутмыг нь 16 300, нийт 1 287 900 төгрөг байхаар тохиролцсон NR/**** дугаартай түрээсийн гэрээг тус тус байгуулсан байна.
4.2 Дээрх гэрээтэй холбоотой талуудын хооронд маргаан үүсэж, түрээсийн гэрээ цуцлагдсан байх ба улмаар ********ХХК нь хариуцагч ******** ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт нийт 249 859 670 төгрөг гаргуулж, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, ***** дэлгүүрийн байранд байрлах худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалт бүхий барилгын В1 давхрын ****** м.кв, 1 давхрын *****м.кв, 2-р давхрын 87,7 м.кв буюу нийт ***** м.кв талбайг, Баянгол дүүрэг, 18-р хороо, 1-р хороолол, Ард аюушийн өргөн **** тоотод байрлах худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий барилгын 1 давхрын ***** м.кв талбайг тус тус ******** ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
4.3 Дээрх маргаан бүхий хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023-08-24-ний өдрийн 183/ШШ2023/***** дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023-11-15-ны өдрийн 210/ТА2023/***** дугаар магадлалаар хариуцагч ******** ХХК-с түрээсийн гэрээний үүрэгт 222 399 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********ХХК-д олгож, улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18-р хороо, 1-р хороолол, Ард аюушийн өргөн чөлөө **** ттоот хаягт байрлах, худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий барилгын 1 давхрын 143.1 м.кв талбайг, улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, ***** дэлгүүрийн байр хаягт байрлах, 1 058 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус чөлөөлж, нэхэмжлэгч ********ХХК-д хүлээлгэж өгөхийг ******** ХХК- д даалгаж шийдвэрлэсэн байх ба дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна./1-р хх-ийн 29-40/
4.4 Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2024 оны 02 сарын 16-ны өдрийн *******дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан эхэлсэн талаарх баримт хэрэгт авагдсан байна./хх-ийн 38-40/
5. Түрээсийн гэрээний төлбөр шаардсан шаардлагын тухайд:
Хариуцагч ******** ХХК нь Баянгол дүүрэг, 18-р хороо, 1-р хороолол, Ард аюушийн өргөн чөлөө **** тоот хаягт байрлах, худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайг 2024 оны 03 сарын 18-ны өдөр, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, ***** дэлгүүрийн байр хаягт байрлах, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 04 сарын 26-ны өдөр тус тус чөлөөлж, нэхэмжлэгч ********ХХК-д хүлээлгэж өгсөн болох нь гэрээ дүгнэсэн акт гэх баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь ***** дэлгүүрийн байр хаягт байрлах, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн нийт талбай нь нийт ***** м.кв бөгөөд энэ хэмжээгээр түрээсийн төлбөрийг тооцож авахаар шаардаж байна гээд талуудын хооронд гэрээний санал хүргүүлж байсан эмайл болон ***** ХХК-ийн ******** барилгын талбай хэмжээ тооцсон дүгнэлт зэргээр тогтоогдох бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тухайн маргаантай асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж тайлбарласан нь дараах үндэслэлгүй байна.
Талууд өмнөх маргаан бүхий нэхэмжлэлтэй хэрэгт тухайн барилгын талбайн хэмжээний талаар маргаж, шүүхийн шийдвэрээр дээрх асуудлыг шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэлд Хэргийн баримтаас үзэхэд, талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан NR/******** дугаар гэрээний дагуу түрээсийн төлбөрийг 1 305.7 мкв талбайг 1 мкв тутмыг нь 16 300 төгрөг, нийт 21 282 910 төгрөг байхаар тохиролцсон боловч маргаан бүхий түрээсийн байрны талбайн хэмжээг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 1 058 мкв гэж бүртгэсэн байна. Түүнчлэн, дээрх гэрээний 11.1-д түрээсийн байрыг талууд акт үйлдэж, нэг бүрчлэн үзэж шалган хүлээлцэхээр тохиролцсон боловч ийнхүү акт үйлдэж хүлээлцсэн болохоо зохигч хэн аль нь нотлоогүй. Иймд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасныг үндэслэн түрээсийн төлбөрийг 1 058 мкв талбайгаас 16 300 төгрөгөөр тооцохоор шийдвэрлэв. гэж дүгнэсэн байна.
Дээрхээс дүгнэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэснээр ******** барилгын түрээслүүслэн талбайг хэмжээг 1 058 м.кв гэж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон байна.
Иймд хариуцагч ******** ХХК-аас ******** дэлгүүрийн барилгын түрээсийн талбайг 1 058 м.кв-аар тооцож, 2022 оны 10 сарын 01-ээс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт 327 662 600 төгрөгийг, Баянгол дүүрэг, 18-р хороо, 1-р хороолол, Ард аюушийн өргөн чөлөө **** тоот хаягт байрлах, худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий барилгын 1 давхрын 143.1 м.кв талбайг 2022 оны 10 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт 22 600 568 төгрөгийг, нийт 347 963 784 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********ХХК-д олгож шийдвэрлэв.
Энэ нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно. гэсэнтэй нийцэж байна.
6. Засвар тохижилтын зардалд суутган авсан 94 820 000 төгрөгийн шаардлагын тухайд:
Түрээслэгч ******** ХХК нь түрээсийн гэрээний хугацаанд түрээслүүлэгч ********ХХК-аас гадна цахилгааны ажил 77 020 000 төгрөг, дээврийн ажил 17 800 000 төгрөг, нийт 94 820 000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс суутган авсан бөгөөд түрээслэгчийн хийсэн гэх ажлууд нь ашиглахын аргагүй болсон байх тул засвар тохижилтын зардалд суутган авсан 94 820 000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч тал дээрх шаардлагад маргаж, тухайн газарт үзлэг хийлгэж, тухайн засвар тохижилт хэвийн байгаа, одоог хүртэл ашиглаж байгаа гэж маргасан.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр маргааны бүхий байдлыг тогтоохоор ******** барилгад болон КТПН хэвийн ажиллаж байгаа эсэхд зохигч талуудын тухайн ажлыг хийсэн мэргэжлийн хүмүүсийг байлцуулж, үзлэг хийсэн ба очиж үзлэг хийсэн ба тухайн түрээсийн байрны дээврээс ус гоожсон нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр, тухайн байрны урд байрлах КТПН-гийн ажиллагааг үзэхэд хэвийн ажиллаж байсан ба уг цахилгааны эх үүсвэрээс тухайн барилга нь цахилгаанаа авдаг гэж тайлбарласан энэ нь үзлэгийн тэмдэглэлээр баталгаажсан.
Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлоогүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлага үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ.
7. Татвар, нийгмийн даатгалын өр төлбөрт 123 384 920 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ түрээслэгч ******** ХХК-ийн хүсэлтээр өмнөх түрээслэгч нартай гэрээний харилцааг дуусгавар болгож, түрээсийн гэрээний дагуу эд хөрөнгүүдийг шилжүүлсэнээс хойш түрээслэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс манай компанийн хэвийн үйл ажиллагаа зөрчигдөж, татвар, нийгмийн даатгалын өр үүссэн. гэж тайлбарласан.
Хариуцагч нь "...татвар төлөгч гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг ойлгоно. гэж зааснаар нэхэмжлэгч ********ХХК нь өөрөө татвар төлөгч болохын хувьд хариуцагчаас түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд хүлээн авч орлого олсон эсэхээс үл хамаарч, татварын тухай хууль тогтоомжид заасан аливаа татвар, хураамжаа өөрөө бие даан төлөх үүрэгтэй. Энэ үүргээ бусдад шилжүүлэх боломжгүй юм. Гэтэл нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн өөрийн байгууллагын ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг мөн учирсан хохирол мэтээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй хуульд нийцэхгүй. гэж маргасан.
Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлтэй.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ. гэж зааснаар нэхэмжлэгч ********ХХК нь бие даан үйл ажиллагаа явуулдаг улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээд байна.
Иймд хуулиар тогтоосон татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар татвар төлөгчийн болон ажил олгогчийн үүргээ ямар ч тохиолдолд хариуцах үүрэгтэй тул дээрх өр төлбөрийг хариуцагчаас гаргуулна гэсэн нь үндэслэлгүй.
8. Олох байсан орлогод 595 959 500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хэргийн баримт, талуудын тайлбар, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч нь ********ХХК-д түрээсийн төлбөрийг Түрээслэгч ******** ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж ********ХХК нь бодитоор олох байсан орлогыг олоогүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэлд дурдсан хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагч ******** ХХК нь төлж барагдуулсан, түүнчлэн уг нэхэмжлэлээр төлөгдөөгүй хугацааны түрээсийн төлбөрийг шаардаж байгааг дурдах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгээд хариуцагч ******** ХХК-аас түрээсийн төлбөрт 347 963 784 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 893 758 126 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******** ХХК-аас 347 963 784 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 893 758 126 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ********ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6 367 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 1 897 769 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ