Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

          улсын яллагч М.Эрдэнэзаяа,

          шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.Бнд холбогдох эрүүгийн 1706 0093 80425 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын      5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Дархан аймагт төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн засварчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “” бааранд хамгаалагчаар ажиллаж байсан, тоотод оршин суух бүртгэлтэй, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Т овогт М Б.

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч М.Б нь 2017 оны 8 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “White” бааранд иргэн Ц.Сувд-Эрдэнийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Сувд-

Эрдэний мэдүүлэг /хх-13, 16/, шүүх эмнэлгийн шинжээчийн 10135 дугаартай  дүгнэлт /хх-33/, М.Батхааны яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-21/, шүүгдэгч М.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/, шүүгдэгч М.Бы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 8 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “White” бааранд иргэн Ц.Сувд-Эрдэнийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Сувд-Эрдэнийн өгсөн: “ 2017 оны 8 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө 3 цагаас 4 цагийн хооронд би Сансарт байрлах “White”  нэртэй бааранд 3 найзын хамт ороод гарах гээд байж байхад хамт явж байсан залуу Мягмардорж руу М.Батхаан гэдэг нэртэй тус баарны хамгаалагч залуу “банди, хошного” гэх зэргээр хэлээд байсан. Тэгэхлээр нь би “чи яагаад хүүхэд ингэж элдвээр хэлдэг юм” гэж хэлэхэд намайг гараараа нүүр рүү нэг удаа цохисон.  М.Батхаан намайг цохиход ширээ буйдан хоёрын дундуур унаад босож ирэхэд духанд шарх үүссэн байсан”. /хх-13, 16/ гэх мэдүүлэг,  

Мөрдөн байцаалтад гэрч Г.Батхуягийн өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” болон “White” баарыг түрээслэн ажиллуулдаг. Тухайн өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 5-6-наас шилжих шөнө 03 цагийн үед “Моника” баарыг хааж байх үед манай ажилчдаас хэн нэг нь “White” бааранд тайчигч Мягмардорж хажуугийн ширээний үйлчлүүлэгч нартай маргалдаад байна гэж хэлэхээр нь “White” бааранд бааранд ороход Мягмардорж нь хамгаалагч М.Бтай барьцалдаад зогсож байсан ба хажууд нь Сувд-Эрдэнэ нь буйдан болон ширээний дундуур унасан байсан. Тэгээд би Сувд-Эрдэнийг босгох гэхэд Сувд-Эрдэнэ нь босч ирсэн ба түүний баруун хөмсөгний дээд талд язарсан цус гарч байгаа харагдсан.” /хх-23-24/ гэх мэдүүлэг,      

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10135 дугаартай дүгнэлтэд:

1. Ц.Сувд-Эрдэнийн биед духанд шарх, зовхины зөөлөн эдийн няцрал, өвдөгт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

4. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-32/

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/,

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

Иймд шүүхээс шүүгдэгч М.Б нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч М.Баас эмчилгээний зардал болох 250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Сувд-Эрдэнэд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч М.Бнд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

         Шүүхээс шүүгдэгч М.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.  Шүүгдэгч  овогт Мгийн Бныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Бныг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.Б нь шүүх оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

           5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

           

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.Баас 250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Сувд-Эрдэнэд олгосугай.

           

           7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС