Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/00463

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүрэг, 1-р хороо, Парисын гудамж, Ай си тауэр, .. давхар, 1.... тоотод байрлах, И.х ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум, .. дугаар баг, Төгөл ....тоотод оршин суух, Ш Ч-н А (Р.........)-д холбогдох,

Үндсэн зээлийн төлбөр 6,785,076.13 төгрөг, зээлийн хүү 1,773,187.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,541.61 төгрөг, шимтгэл 34,777.03 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 8,685,082.75 (найман сая зургаан зуун наян таван мянга наян хоёр) төгрөг 75 (далан тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 320/2025/00419/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.х ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.А нь манай компанитай 2024 оны 3 сарын 20-ны өдөр L100011407 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг ззэлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 7818173646 зээлийн дансны дугаартай, 298,000 (хоёр зуун ерэн найман мянга) төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5904107500 банкны тоот дансанд 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 7100604255 зээлийн дансны дугаартай, 770,000 (долоон зуун далан мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 15 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5904107500 банкны тоот дансанд, 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 7818153969 зээлийн дансны дугаартай, 766,000 (долоон зуун жаран зургаан мянга) төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5904107500 банкны тоот дансанд, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 7100063190 зээлийн дансны дугаартай, 1,470,000 (нэг сая дөрвөн зуун далан мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5904107500 банкны тоот дансанд, 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 7100033181 зээлийн дансны дугаартай, 3,640,000 (гурван сая зургаан зуун дөчин мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5904107500 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 3 сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2024 оны 8 дугаар сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь :

-Үндсэн зээл: 238,398.81 (хоёр зуун гучин найман мянга гурван зуун ерөн найман) төгрөг 81 (наян нэг) мөнгө

- Шимтгэл: 4,770.00 (дөрвөн мянга долоон зуун дал) төгрөг

-Үндсэн хүү: 27,588.95 (хорин долоон мянга таван зуун наян найман) төгрөг 95 (ерэн тав) мөнгө

-Нэмэгдүүлсэн хүү: 3,636.73 (гурван мянга зургаан зуун гучин зургаа) төгрөг 73 (далан гурав) мөнгө Нийт: 274,394.49 (хоёр зуун далан дөрвөн мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг дөчин ес) мөнгө

2. 2024 оны 8 дугаар сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь :

ндсэн зээл: 769,999.73 (долоон зуун жаран есөн мянга есөн зуун ерэн ес) төгрөг 73 (далан гурав) мөнгө -Шимтгэл: 0.00

-Үндсэн хүү: 155,839.50 (нэг зуун тавин таван мянга найман зуун гучин ес) төгрөг 50 (тавь) мөнгө

-Нэмэгдүүлсэн хүү: 3,907.18 (гурван мянга есөн зуун долоо) төгрөг 18 (арван найм) мөнгө нийт: 929,746.41 (есөн зуун хорин есөн мянга долоон зуун дөчин зургаа) төгрөг 41 (дөчин нэг) мөнгө

3. 2024 оны 8 дугаар сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь :

-Үндсэн зээл: 766,000.00 (долоон зуун жаран зургаан мянга) төгрөг

- Шимтгэл: 15,320,00 (арван таван мянга гурван зуун хорь) төгрөг

-Үндсэн хүү: 212,549.26 (хоёр зуун арван хоёр мянга таван зуун дөчин ес) төгрөг 26 (хорин зургаа) мөнгө

- Нэмэгдүүлсэн хүү: 36,465.80 (гучин зургаан мянга дөрвөн зуун жаран тав) төгрөг 80 (ная) мөнгө нийт: 1,030,335.06 (нэг сая гучин мянга гурван зуун гучин тав) төгрөг 06 (зургаа) мөнгө

4. 2024 оны 7 дугаар сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь:

-Үндсэн зээл: 1,470,000.00 (нэг сая дөрвөн зуун далан мянга) төгрөг

-Шимтгэл: 14,687.03 (арван дөрвөн мянга зургаан зуун наян долоо) төгрөг 03 (гурав) мөнгө

-Үндсэн хүү: 417,560.54 (дөрвөн зуун арван долоо мянга таван зуун жар) төгрөг 54 (тавин дөрөв) мөнгө

-Нэмэгдүүлсэн хүү: 10,336.78 (арван мянга гурван зуун гучин зургаа) төгрөг 78 (далан найм) мөнгө нийт: 1,912,584.35 (нэг сая есөн зуун арван хоёр мянга таван зуун наян дөрөв) төгрөг 35 (гучин тав) мөнгө

5. 2024 оны 6 дугаар сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь :

-Үндсэн зээл: 3,540,677.59 (гурван сая таван зуун дөчин мянга зургаан зуун далан долоо) төгрөг 59 (тавин ес) мөнгө Шимтгэл: 0.00

-Үндсэн хүү: 959,649.73 (есөн зуун тавин есөн мянга зургаан зуун дөчин ес) төгрөг 73 (далан гурав) мөнгө

-Нэмэгдүүлсэн хүү: 29,195.12 (хорин есөн мянга нэг зуун ерэн тав) төгрөг 12 (арван хоёр) мөнгө нийт: 4,529,522.44 (дөрвөн сая таван зуун хорин есөн мянга таван зуун хорин хоёр) төгрөг 44 (дөчин дөрөв) мөнгө

Иймд зээлдэгч Ч.А-с үндсэн зээлийн төлбөрт 6,785,076.13 (зургаан сая долоон зуун наян таван мянга далан зургаа) төгрөг 13 (арван гурав) мөнгө, үндсэн хүүгийн төлбөрт 1,773,187.98 (нэг сая долоон зуун далан гурван мянга нэг зуун наян долоо) төгрөг 98 (ерэн найм) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 83,541.61 (наян гурван мянга таван зуун дөчин нэг) төгрөг 61 (жаран нэг) мөнгө, шимтгэл 34,777.03 (гучин дөрвөн мянга долоон зуун далан долоо төгрөг 03 (гурав) мөнгө, нотариатын зардал 8,500.00 (найман мянга таван зуу) төгрөг нийт 8,685,082.75 (найман сая зургаан зуун наян таван мянга наян хоёр) төгрөг 75 (далан тав) мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ч.А  нь И.х ББСБ ХХК надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би тус ББСБ-иас зээл авсан нь үнэн. Нэхэмжлэлийн үндсэн төлбөр болох 6,785,076.13 төгрөг, зээлийн хүү 1,773,187.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,541.61 төгрөг, нотариатын зардал 43,277.03 төгрөг, нийт 8,685,082.75 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлголоо.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчин итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч овогтой А-д (Р...)-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,685,082.75 (найман сая зургаан зуун наян таван мянга наян хоёр) төгрөг 75 (далан тав) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч нь зээлээ бүрэн төлөхөө зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүсэлт, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.х ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ч.А-д холбогдуулан Үндсэн зээлийн төлбөр болох 6,785,076.13 төгрөг, зээлийн хүү 1,773,187.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,541.61 төгрөг, шимтгэл 34,777.03 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 8,685,082.75 (найман сая зургаан зуун наян таван мянга наян хоёр) төгрөг 75 (далан тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.А нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8,685,082.75 (найман сая зургаан зуун наян таван мянга наян хоёр) төгрөг 75 (далан тав) мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч хариу тайлбарт ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И.х ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153,911.32 (нэг зуун тавин гурван мянга есөн зуун арван нэг) төгрөг, 32 (гучин хоёр) мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.А-с 76,955.66 (далан зургаан мянга есөн зуун тавин тав) төгрөг, 66 (жаран зургаа) мөнгийг, улсын орлогоос 76,955.66 (далан зургаан мянга есөн зуун тавин тав) төгрөг, 66 (жаран зургаа) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч И.х ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. И.х ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.А-д холбогдох үндсэн зээлийн төлбөр 6,785,076.13 төгрөг, зээлийн хүү 1,773,187.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,541.61 төгрөг, шимтгэл 34,777.03 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 8,685,082.75 (найман сая зургаан зуун наян таван мянга наян хоёр) төгрөг 75 (далан тав) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох 8,685,082.75 (найман сая зургаан зуун наян таван мянга наян хоёр) төгрөг 75 (далан тав) мөнгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153,911.32 (нэг зуун тавин гурван мянга есөн зуун арван нэг) төгрөг 32 (гучин хоёр) мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.А-с 76,955.66 (далан зургаан мянга есөн зуун тавин тав) төгрөг 66 (жаран зургаа) мөнгийг, улсын орлогоос 76,955.66 (далан зургаан мянга есөн зуун тавин тав) төгрөг 66 (жаран зургаа) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч И.х ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН