Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 305/ШШ2025/00202

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ******* аймгийн ***** сумын ***** багт оршин суух Б.Д-н нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д, гэрч Б.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ****** аймгийн ***** сумын ***** нэгдэлд малчнаар, 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ***** сумын Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Д миний бие нь 1969 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн. Одоо 56 настай. Би 1985 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 16 нас хүрч 1989 он хүртэл ****** аймгийн ***** сумын ***** нэгдэлд илгээлт авч малчнаар ажиллаж эхэлсэн. 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ***** сумын ***** нэгдэлд малчнаар, 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******** аймгийн ***** сумын ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-******** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 524 дугаар, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 180 дугаар лавлагаанууд, уг лавлагаануудын архивын эх баримтын хуулбарууд,

-мөн архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 129 дугаар лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,

-********* аймгийн ***** сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Б.Д-н цалингийн тодорхойлолт, цалингийн цэсний архивын эх баримтын хуулбарууд,

-******** аймгийн ***** сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар “Багш ажилчдын цалин батлах тухай” тушаал, хавсралт,

-мөн сургуулийн захирлын 1991 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаар “Чөлөө олгох тухай” тушаал,

-мөн сургуулийн захирлын 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар “Түр ажиллуулах тухай” тушаал,

-мөн сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаар “Цалингийн жишиг батлах тухай” тушаал, хавсралт,

-мөн сургуулийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал,

- ******* аймгийн ***** сумын Найман жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал,

-Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03-08/602, 03-08/603 дугаар лавлагаанууд,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн CVL********** дугаар М.М-н төрсний бүртгэлийн лавлагаа,

-Б.Д-н **** дугаартай төрсний гэрчилгээний хуулбар,

-М.М-н ****** дугаар төрсний гэрчилгээний хуулбар,

 

4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:

-******** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 15/228 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Б.Д-ын ИУБ-31, ХААТР-1, ХААТР-21 маягт болон иргэний хаягийн хуудас №7.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2.1. Нэхэмжлэгч Б.Д нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ***** сумын ***** нэгдэлд малчнаар, 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ******** аймгийн ***** сумын ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Д нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ***** сумын ***** нэгдэлд малчнаар, 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ********* аймгийн ***** сумын Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

3.1.  Б.Д нь дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь:

-******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 180 дугаар “Тус аймгийн ***** сумын ***** нэгдлийн ******* бригадад малчин байсан Б.Д-н 1986 оны 01-12 дугаар сар, 1987 оны 01-12 дугаар саруудад” авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбарууд,

-******** аймгийн ***** сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаар “...********** регистрийн дугаартай Б.Д нь 1989 оны 11 сараас 1994 оны 08 сарын 20 хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан нь үнэн бөгөөд тухайн үед авч байсан цалингийн тодорхойлолт, материалыг хавсралтаар хүргүүлж байна” гэх албан бичиг, ***** сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгч Б.Д-н цалингийн тодорхойлолт гээд 1989 оны 10-12 дугаар сар, 1990 оны 01-07 дугаар сар, 1991 оны 10-12 дугаар сар, 1992 оны 04-12 дугаар сар, 1993 оны 01-02 дугаар сар, 06-08 дугаар сар, 1994 оны 07-08 дугаар саруудад авч байсан цалингийн тодорхойлолт, тухайн саруудын цалингийн цэсний архивын эх баримтын хуулбарууд,

-******* аймгийн ***** сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар “...1989-1990 оны хичээлийн жилд ажиллах багш ажилчдад олгох сарын цалингийн хэмжээг сургуулийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороотой зөвшөөрөлцсөний дагуу хавсралтаар баталсугай” гээд хавсралтад “...48. Б.Д, үйлчлэгч” гэх тушаал, хавсралт,

-мөн сургуулийн захирлын 1991 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаар “...сургуулийн танхимын үйлчлэгч Б.Д-д 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хүүхдээ асрах 1 жилийн чөлөө олгосугай...” гэх тушаал,

-мөн сургуулийн захирлын 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар “...танхимын үйлчлэгч Б.Д-н хүүхэд өвчтэй, хүүхдээ харах хугацаанд Г.Ц-г 02 дугаар сарын 17-ны өдрөөс 02 дугаар сарын 23-ныг хүртэл ажлын 6 өдрөөр тус тус авч ажиллуулсугай...” гэх тушаал,

-мөн сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаар “...1992-1993 оны хичээлийн жилд ажиллах багш, ажилчдын цалингийн хэмжээг хавсралтаар баталсугай...” гээд хавсралтад “...39. Б.Д танхим үйлчлэгч” гэх тушаал, хавсралт,

-мөн сургуулийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар “...Дараах нэр бүхий хүмүүсийг 02 дугаар сарын 05-наар тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй... 7. Б.Д /танхимын үйлчлэгч/...” гэх тушаал,

- ******* аймгийн ***** сумын Найман жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар “1. Ц.Э, Б.Д нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаа дууссан тул 07 дугаар сарын 31-ээр тасалбар болгон туслах ажилтны үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэх тушаал,

-********* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 129 дугаар “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 02 сарын 26-ны өдрийн 31 дүгээр зарлигаар ***** сумын харьяат Д.А-г алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай. Д.А нөхөр Б хүүхдүүдэд: 1. Ц 20 настай, 2. М 18 настай, 3. Ж 16 настай, 4. Д 13 настай, 5. С 12 настай, 6. Д 10 настай, 7. М 6 настай, 8. С 3 настай гэж бүртгэгджээ” гэх архивын лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,

-“эцгийн овог нэр С.Б, эхийн овог нэр Д.А, хүүхдийн овог нэр Б.Д 1969 оны 09 сарын 07-ны өдөр төрснийг 1969 оны 09 сарын 20-ны өдөр ***** сумд” бүртгэсэн *** дугаартай төрсний гэрчилгээний хуулбар,

-Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03-08/602 дугаар “1989 оны хүн амын тооллогод ***** аймгийн ***** сум, С.Б тэргүүлэгч өөрөө, 51 настай, эрэгтэй, Д.А эхнэр, 44 настай эмэгтэй, Б.М охин, 20 настай, Б.Д хүү, 14 настай, Б.Ц охин, 11 настай, Б.М хүү, 8 настай, Б.Б охин, 6 настай, Б.Э охин, 3 настай Б.Д охин/хүү, 19 настай, эрэгтэй” гэж бүртгэгдсэн,

-мөн архивын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03-08/603 дугаар “2000 оны хүн амын тооллогод Н.М тэргүүлэгч өөрөө, 1969 оны 6 сард төрсөн, 30 настай эрэгтэй, Б.Д эхнэр, 1969 оны 9 сард төрсөн, 30 настай, эмэгтэй, М.М 1990 оны 10 сард төрсөн 9 настай, эрэгтэй” гэж бүртгэгдсэн,  

-********** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 15/228 дугаар албан бичгээр ирүүлсэн Б.Д-н биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31 маягтад “Б.Д” гэж 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн,

БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1 маягтад “Б.Д ***** нэгдэлд тэмээчин, ажилд орсон 1985 он” гэж 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэсэн,

иргэний хаягийн хуудас №7-д “Б.Д  ***** сум Б/ө хэсэгт малчин” гэж 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэсэн,

Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 маягтад “Б.Д” гэж бүртгэсэн,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн CVL********** дугаар “эцгийн овог нэр Н.М, эхийн овог нэр Б.Д, хүүхдийн овог нэр М.М, эмэгтэй, 1990 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрснийг ***** аймгийн ***** сумын ****-рт 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бүртгүүлсэн” төрсний бүртгэлийн лавлагаа,

-Гэрч Б.Г-н “...Би 1987 онд багшийн сургууль төгсөж ирээд 1987 оны 07 дугаар сард ***** сумын сургуульд багшаар ажилд орсон. 1988 оноос 1 дүгээр анги дааж авах үед Б.Д-н төрсөн дүү М манай ангид орж ирсэн. Б.Д 1989 оны эхээр анх ажилд орж, 1994 оны хичээлийн жилийг дуустал ажилласан. Б.Д үйлчлэгчээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

3.2. Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.

Тодруулбал, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 129 дугаар лавлагаанд “...БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 02 сарын 26-ны өдрийн 31 дүгээр зарлигаар ***** сумын харьяат Д.А-г алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай. Д.А нөхөр Б, хүүхдүүдэд ...4. Д 13 настай” гэж бүртгэснээс тооцож үзэхэд Д нь 1969 оны 09 сард төрсөн бол 13 настай гэж тоологдох боломжтой байх бөгөөд Б, Д.А нарын гэр бүлд өөр 1969 онд төрсөн Д, Н гэх нэртэй хүүхэд бүртгэгдээгүй буюу дээрх лавлагаанд бичигдсэн Д нь нэхэмжлэгч Д мөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн ****** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс бүртгэлээс үзэхэд 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ИУБ-31 маягтад Д гэж анх бүртгэсэн байх бөгөөд түүнээс өмнөх баримтад Д гэх нэрээр бүртгэгдэж байжээ.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд ******* аймгийн ***** сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын тушаалуудад Д, Д гэж бичигдсэн нь нэхэмжлэгч Б.Д мөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

4. Иймд Б.Д-г 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ***** сумын ***** нэгдэлд малчнаар, 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ***** сумын Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн **** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 524 дугаар лавлагаа нь С.Б-д холбогдох баримт буюу хэрэгт холбогдолгүй нотлох баримт байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б.Д-г 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ***** сумын ***** нэгдэлд малчнаар, 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ***** сумын Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНХТУЯА