2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/02071

 

2025 03 19 192/ШШ2025/02071

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /рд:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах тухай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Нямгэрэлийг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь Б.*******тай 2022.03.01-ний өдөр хөдөлмөрийн хугацаагүй гэрээг бичгээр байгуулж, улмаар тус компанийн Ерөнхий захирлын 2022.03.01-ний өдрийн Б/25 дугаартай тушаалаар Б.*******г мөн өдрөөс эхлэн Худалдааны ажилтан нэртэй ажил, албан тушаалд томилсон байдаг. Харин ажил олгогч нь Б.*******тай харилцан тохиролцож талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул ******* ХХК-ийн ерөнхий захирлын 2022.05.01-ний өдрийн Б/62 дугаартай тушаалаар Б.*******г 2022.05.01-ний өдрөөс эхлэн худалдааны ажилтан нэртэй ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн. Гэтэл Б.******* нь дээр дурдсан хугацаанд ажиллаж байхдаа амьдралын зайлшгүй гачигдлын улмаас ажил олгогчоос 2,000,000 төгрөгийг зээлж авсан боловч ажлаас гарах үедээ уг зээлийн үлдэгдэл 1,058,659 төгрөгийг төлж дуусгалгүйгээр орхиж явсан болно. Компанийн зүгээс Б.*******тай хамгийн сүүлд 2023 оны 11 сард өөрийнх нь 80000594 дугаарын утсаар нь холбогдох үлдэгдэл зээлээ төлөхийг шаардахад тэрээр 2024 оны 12 сараас эхлэн сар бүр 300,000 төгрөг төлөх замаар зээлээ төлж дуусгана гэж хэлсэн боловч түүнээс хойш янз бүрийн шалтаг тоочсоор байгаад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. 2024.07.05-ны өдрөөс эхлэн 80000594 дугаарын утсаа авахгүй байгаа юм. Мөн Б.******* нь ******* ХХК-д анх ажилд орохдоо Сонгинохайрхан дүүрэг, 7 хороо, Хилчин 2 гудамж, 12 тоот гэж бүртгүүлсэн боловч тус хаягт оршин суудаггүй тул нэхэмжлэл гаргах боломжгүй байна. Иймд Б.*******г эрэн сурвалжлан оршин суух хаягийг тодруулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин байх газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Төв аймаг, Зуунмод сумын 2 дугаар багын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна. /хэргийн 21-24 дүгээр тал/

Иймд нэхэмжлэгчийн гаргасан Б.*******г эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасантай нийцсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.3-д зааснаар *******ын ******* /рд:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранбаяр /утас:881*******173/-т мэдэгдэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН