| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/00463/И |
| Дугаар | 320/ШШ2025/00464 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 320/ШШ2025/00464
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн, Мөрөн сум, ... дугаар баг, Цагаан-Уул захын хажууд байрлах Б.хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сум, .. дугаар баг, ..дугаар гудамжны ...тоотод оршин суух, Х Б.Т-А (Р...)-д холбогдох,
Барааны үнэ 7,566,040 (долоон сая таван зуун жаран зургаан мянга дөч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч 320/2025/00463/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б-О хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б. Т-А нь манай байгууллагаас гэрээгээр бараа зээлээр авч байсан. 2024 оны 12 сарын 21-ний өдөр 7,566,040 төгрөгийн барааг 1 сарын хугацаатай зээлээр авсан. Улмаар тооцоо хийх хугацаа болоход мөнгөгүй байна дэлгүүрээ ажиллуулах боломжгүй болсон удахгүй дэлгүүрээ зараад тооцоогоо хийнэ гэж хойшлуулж явсаар өдий хүрсэн. Үүнээс хойш Б. Т-А-тай холбоо барихад тооцоо хийх боломжгүй мөнгө байхгүй, дэлгүүр зарагдаагүй, утас руу нь залгахад утсаа авахгүй болсон .
Иймд Б-О ХХК-ийн барааны нийт мөнгө болох 7,566,040 (долоон сая таван зуун жаран зургаан мянга дөч) төгрөгийг Б.Т- А-с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие М.Э нь Б.Т-А-н надад олгосон итгэмжлэлийн дагуу Б-О ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Б-О ХХК-аас нэхэмжилсэн барааны үнэ 7,566,040 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Ц-А нь Б-О ХХК-иас надад олгосон итгэмжлэлийн дагуу Б.Т-А-д холбогдох 7,566,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч Б.Т-А нь М.Э-т итгэмжлэл олгож хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай нэхэмжилсэн барааны үнэ болох 7,566,040 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүсэлт, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б-О хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Т-А-д холбогдуулан барааны үнэ 7,566,040 (долоон сая таван зуун жаран зургаан мянга дөч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Т--А-н итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн барааны үнэ болох 7,566,040 (долоон сая таван зуун жаран зургаан мянга дөч) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбарыг ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б-О хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,006 (нэг зуун гучин зургаан мянга зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-А-с 68,003 (жаран найман мянга гурав) төгрөгийг, улсын орлогоос 68,003 (жаран найман мянга гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б-О хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б-О хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Т-А-д холбогдох барааны үнэ 7,566,040 (долоон сая таван зуун жаран зургаан мянга дөч) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн барааны үнэ 7,566,040 (долоон сая таван зуун жаран зургаан мянга дөч) төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,006 (нэг зуун гучин зургаан мянга зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-А-с 68,003 (жаран найман мянга гурав) төгрөгийг, улсын орлогоос 68,003 (жаран найман мянга гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б-О хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН