| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/07915/И |
| Дугаар | 192/ШШ2025/02290 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/02290
2025 03 25 192/ШШ2025/02290
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р
Хариуцагч: П
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33 664 855.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.С, хариуцагчийн төлөөлөгч А.Х, нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Бүгд Найрамдах Итали улсаас гэр ахуйн бэлэн тавилга болон барилгын дотор заслын материалууд импортлон оруулж монголын зах зээлд борлуулдаг. ******* ХХК нь буюу ******* рестораны захирал А.******* 2022 оны 09-р сарын 29 ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж 14 813 750 төгрөгийн тавилгыг зээлээр худалдан авсан. 2022 оны 12-р сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөг төлж, 2022 оны 12-р сарын 21 ны өдөрт 19 560 000 төгрөгийн тавилга нэмж аваад ахин мөнгө төлөөгүй, харин манай компани ******* ресторанаар үйлчлүүлж 7 911 718 төгрөгийг тооцооноос хасахад 16 462 032 төгрөгийн үлдэгдэл үлдсэнийг төлнө гэж хэлээд бүтэн хоёр жилийн нүүр үзэх гэж байна. ******* руу удаа дараа залгаж, төлбөр төлөх талаар албан тоот хүртэл хүргүүлэхэд за энэ долоо хоногг төлнө, энэ сардаа төлнө, маргааш төлнө гэж худлаа ярисаар сүүлдээ утсаа авахгүй байна. Иймд барааны үлдэгдэл төлбөр болох 16 462 032 төгрөг дээр гэрээний дагуу 0.5%-р сүүлийн нэг жилийн ажлын өдрөөр алданги тооцоход 17 202 823.44 төгрөг болж нийг 33 664 855.44 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч **********ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 33 664 855.44 төгрөгийн 8 971 807.44 төгрөгөөс татгалзаж, үлдэх 24 693 048 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сард багтаан 3 хуваан 8 231 016 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **********ХХК хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33 664 855.44 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Шүүх хуралдаанд талууд дараах байдлаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан ба нэхэмжлэгч **********ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 33 664 855.44 төгрөгөөс 8 971 807.44 төгрөгөөс татгалзаж, үлдэх 24 693 048 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сардаа багтаан 3 хуваан 8 231 016 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч **********ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 33 664 855.44 төгрөгийн 8 971 807.44 төгрөгөөс татгалзаж, үлдэх 24 693 048 төгрөгийг хариуцагч ******* ХХК нь 3 хувааж /1 удаагийн төлөлт 8 231 016 төгрөг/ 2025 оны 4 дүгээр сардаа багтаан төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326 274 төгрөгийн 137 975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 137 975 төгрөгийг гаргуулж, улсын төсвөөс 137 975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч **********ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ