| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2025/00018/И |
| Дугаар | 192/ШШ2025/02292 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/02292
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Я.Б /РД:*******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 14 462 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулсан, харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л******* ХХК нь хариуцагч Я.Б******* холбогдуулан гэрээний үүрэгт 14 462 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан Эвлэрлийн гэрээнд ...1.Талууд хоорондоо эвлэрч үндсэн төлбөр болох 14 462 700 төгрөгийг 3 хувааж 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 4 820 900 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 4 820 900 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 4 820 900 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 14 462 700 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 14 462 700 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 4 820 900 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 4 820 900 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 4 820 900 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 264 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 115 132 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Зохигчид шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй, бидний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар талуудын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Л******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Я.Б*******ын холбогдох гэрээний үүрэгт 14 462 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 14 462 700 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 14 462 700 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 4 820 900 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 4 820 900 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 4 820 900 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 264 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 115 132 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН