2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/01903

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,437,017 төгрөгийн 4,437,017 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 20,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Т нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 3 дугаар сард 4,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сард 4,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сард 4,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сард 4,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сард 4,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,782 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т-аас 128,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ч.БАЯРСҮРЭН