Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2025/0324

 

 

 

 

 

 

   2025        05            07                                  128/ШШ2025/0324

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа би, “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э*******с ******* *******” ХХК-д холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б*******аас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “... “М*******” ХХК нь тус шүүхэд “Э******* ******* *******” ХХК-д холбогдуулж 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зарласан Э******* дугаартай “Тэсэлгээний ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “МН *******” ХХК-ийг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, “М*******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “М*******” ХХК-аас “Э*******с ******* *******” ХХК-д холбогдуулан “Э*******с ******* *******” ХХК-аас зарласан Э******* дугаартай “Тэсэлгээний ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай “М*******” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, “М*******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;” 66 дугаар зүйлийн 66.1.“Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” 66.2. “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.” гэж тус тус заасан зохицуулалттай.

3.Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б******* нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлах нь зүйтэй байна.

4.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э*******с ******* *******” ХХК-д холбогдох “Э*******с ******* *******” ХХК-аас зарласан Э******* дугаартай “Тэсэлгээний ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай “М*******” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, “М*******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.УРАНГУА