| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/04028/И |
| Дугаар | 192/ШШ2025/02692 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/02692
2025 04 07 192/ШШ2025/02692
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н
Хариуцагч: Т
Зээлийн гэрээний үүрэгт 450 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Э
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б
хариуцагчийн төлөөлөгч Р.М
хариуцагчийн өмгөөлөгч Б.О
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.******** хариуцагч Л.********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 300 000 000 төгрөг, алданги 150 000 000 төгрөг, нийт 450 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан.
1.1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******** нь Д.********, Л.******** нартай 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 300 000 000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, зээлийг гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,1 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцож Зээлийн гэрээ байгуулсан юм. Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь зээлийн хүүг төлөх хугацааг харилцан тохиролцож, хугацааг хойшлуулан төлж байсан хэдий ч үндсэн зээлээс огт төлөөгүй байдаг. Нэхэмжлэгч М.********, хариуцагч Д.******** нар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээний төлөлтийг 2023 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүр 10 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож албан бичиг үйлдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөлт огт хийгдээгүй юм. Ингээд нэхэмжлэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн төлбөрөө шаардан нэхэмжлэл гаргахад хариуцагч нар нь хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн***дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч нарын хаягийг тодруулахаар эрэн сурвалжлуулахад Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Д.********ийн Нас барсны бүртгэлийн лавлагаа ирүүлсэн тул өнөөдрийн байдлаар нас барсан хариуцагчаас гэрээний төлбөрийг шаардах боломжгүй байна. Хариуцагч Д.******** нь нэхэмжлэгч М.********аас 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 50 000 000 төгрөг зээлж, зээлийн гэрээ байгуулсан боловч мөн гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа. Энэхүү гэрээний үүргийг хуулийн шаардах эрх нээгдсэний дараа зохих этгээдээс шаардах болно. Иймд хариуцагч Л.********аас үндсэн зээл 300 000 000 төгрөг, алданги 150 000 000 төгрөг, нийт 450 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбарыг дэмжиж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.********ын тус шүүхэд гаргасан 450 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Л.******** би М.********тай гэрээ байгуулан харилцаж байгаагүй. Л.******** би өөрийн нэрээр бусдаас мөнгө зээлэх, мөнгөн ээлийн үйл ажиллагаа эрхлэх ажпыг М.******** болон бусад иргэн, хуулийн этгээдтэй огт хийж байгаагүй, энэ нь миний арилжааны банк дахь дансны хуулгаар нотлогдоно. Гэрээ сунгасан гэх баримтад Д.******** 2023 оны 01 сараас cap бүр 10 000 000 төгрөг төлөхөөр зээлдэгч үүрэг хүлээсэн байна. Дээрхи баримтаас үзвэл иргэн Д.******** (цаашид зээлдэгч ) зээлийн гэрээний төлөлтийг БНХАУ ын хил гааль нээгдээд үйл ажиллагаа жигдрэхэд буюу тодорхой болзол, санал тавьж, М.********,Д ******** нар харилцан тохиролцсоноор гэрээнд заасан төлбөрийн үлдэгдэлийг хүүгийн хамт төлж гэрээний үүргийг хангаж барагдуулахаар болсон байна. 2022 оны 11 сарын 29 ний өдөр үйлдсэн энэ баримтад Л.******** гарын үсэг зураагүй, оролцоогүй, cap бүр 10 000 000 төгрөг төлөх боломжгүй, хил гаалийн худалдаа эрхлэж байгаагүй, энэ их хэмжээний мөнгийг буцаан төлөх эх үүсвэр орлого Л.******** надад байгаагүй, би үүрэг хүлээгүй. Энэ тохиолдолд М.********, Д.******** нар нь өмнө байгуулсан гэрээнээс өөр нөхцөлөөр гэрээ байгуулан тохиролцсон тул шинэ гэрээ, шинэ санал гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 05 дугаарс арын 25-ны өдрийн гэрээнд зээлдэгч талыг улсын бүртгэлийн 9015002019 дугаарт бүртгэгдсэн 5365449 тоот гэрчилгээтэй******** ББСБ гэж тодорхойлоод хуулийн этгээдийн захирал Д.******** төлөөлөн гэрээ байгуулсан , одоо хариуцагч гэж дуудагдсан Л.******** би иргэнээр оролцсон гэж харагдаж байгаа. Энэхүү гэрээний хугацаа 6 cap бөгөөд энэ хугацаанд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг надаас шаардаж байгаагүй, дахин гэрээ байгуулахадаа иргэн Д.********өөр cap бүр төлөх хэмжээг тодорхойлон, үлдэгдэл төлбөрийг төлөх аргыг тохиролцсон тул энэхүү гэрээний үүрэгт би хамааралгүй, хариуцахгүй гэж үэж байна. Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн гэрээнд гэрээ байгуулсан тал гэж********** ББСБ гэсэн байгаа. 2018 оны гэрээ байгуулсан тал болох ББСБ-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Д.******** бөгөөд Л.********ийн гэр бүлийн хүн байсан, туханй үед тусдаа амьдарч байгаад хүнд өвчний улсаас 2023 оны 07 сарын 12 ны өдөр нас барсан. Одоогоор өв нээгдээгүй. Л.******** ББСБ-д ажилладаггүй, гишүүнчилэлгүй.хувьцаа эзэмшигч биш, хувь нийлүүлсэн хөрөнгөгүй болно. Валют арилжааны үйл ажиллагаа эрхэлж байсан Д.********, хариуцагч Л.******** нар 2006.06.28 ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Д.******** иргэнээр болон өөрийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагааны явцад иргэн,ААН,банк ... зэрэгт их хэмжээний өр төлбөртэй байснаас эрх бүхий байгууллагаас байгууллагых нь болон өөрийх нь дансны хөдөлгөөнийг хаасан байсан гэдгийг л мэдэж байна. Өөрөөр түүний мөнгөн зээлийн зээлийн төлбөр тооцооны үйл ажиллагаанд оролцож байгаагүй.Д.******** нь нас барахаас өмнөх 2 жил орчимд зан ааш нь хувирч, ууртай, түрэмгий болж тусдаа байр түрээсэлж амьдарч байсан тул байгууллагын санхүү, эрхэлж байсан аж ахуй, бизнесийн талаар мэдэхгүй. Энэ талаар нягтлан нь захирал Тунгаа эгчдээ ажлын талаар мэдээлэл өгч болохгүй, байгууллагын нууц шүү гэж хэлсэн гэснийг сонссон. 2023 оны 6 сард биё нь муудан, асаргаа хэрэгтэй болж түрээсийн байрнаас гарч гэртээ ирсэн. Энэ үед хүнд өвчтэй, хүүхдүүдийх нь эцэг тул асарч, эмчлүүлж байсан. Энэтхэг улсад элэг солиулах хагалгаа, эмчилгээнд 2023 оны 06 дугаар с арын 01 ний өдөр яваад 2023 оны 7 дугаар сарын 12 ны өдөр нас барсан. Энэтхэг улсад ирж асарч өгөхийг гуйхад Л.******** би хүний ёсоор 10 000 000 төгрөгийн цалингийн зээл авч, зардалаа хийж очиж байсан бөгөөд энэ зээлийг cap бүрийн 430 000 төгрөгөөр төлж байгаа, 3 жилийн хугацаатай гэрээтэй. Хэрэв Д.********ийн бизнест оролцож, банк бусын үйл ажиллагаа болон валют арилцаа солилцоонд оролцож байсан бол толорхой хэмжээний орлоготой байж нөхрийнхөө эмчилгээг сувилгааг хийлгэх хэмжээний мөнгөн хуримтлалтай байх байсан. Иймд Л.******** би нэхэмжилж буй 300 000 000 төгрөгийг бэлнээр авч өөрийи хэрэгцээнд зарцуулаагүй , зээлдэгч М.******** шаардаж байгаагүй, дахин гэрээ шинэчилж хийгээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс хэрэгт 2024.04.11-ний өдрийн итгэмжлэл, 2018.05.25-ны өдрийн М.********, ********* ББСБ ХХК, Л.******** нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, 2022.11.29-ний өдрийн М.********, Д.******** нарын байгуулсан зээлийн гэрээний хавсралт, Д.********ийн нас барсны бүртгэлийн лавлагаа, 2024.05.27-ны өдрийн Цагдаагийн тоот, 2018.05.25-ны өдрийн Барьцааны гэрээ, 2018.09.17-ны өдрийн М.********, Д.******** нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, зээл зээлийн хүүгийн тооцоолол 2018.05.25-2020.05.04 хугацааны, М.********ын ХХБ-ны дансны хуулга зэргийг ирүүлсэн байна./хх-ийн 4-9
4. Хариуцагчаас хэрэгт итгэмжлэл, Д.********, Л.******** нарын гэрлэлтийн баталгааны хуулбар, 2018.05.25-ны өдрийн М.********, ********* ББСБ ХХК, Л.******** нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, 2018.05.25-ны өдрийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ********* ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Л.********ийн Хаан банкны хуулга, 20215.07.08-ны өдрийн Зээлийн гэрээ зэргийг ирүүлсэн байна.
5. Хариуцагчийн хүсэлтээр шүүх Монголын нотариачдын танхимаас нотлох баримт гаргуулахаар шаардсан ба 2025.02.06-ны өдрийн 115 дугаар албан тоот, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025.03.24-ний өдрийн 10-7/206 хариу хүргүүлэх албан тоот, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, 1/40 мянгат а4 байр 19 тоотын лавлагаа зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Талуудын хооронд 2018.05.25-ны өдөр зээлийн гэрээг иргэн Д.********, Л.******** нартай байгуулсан бөгөөд зээлдэгч Д.******** нь 2023.07.13-ны өдөр нас барсан тул хамтран зээлдэгч Л.********аас нэхэмжилж байгаа бөгөөд энэ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар шаардаж байгаа тул зээлийн гэрээний үүрэгт 300 000 000 төгрөг, алданги 150 000 000 төгрөг, нийт 450 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ Зээлийн гэрээг ********* ББСБ-тай байгуулсан бөгөөд миний бие уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, уг зээлийн төлбөрт миний данснаас нэг ч төгрөг төлөгдөж байгаагүй, 2022 оны 11 сарын 29 ний өдөр үйлдсэн энэ баримтад Л.******** гарын үсэг зураагүй, оролцоогүй, cap бүр 10 000 000 төгрөг төлөх боломжгүй, хил гаалийн худалдаа эрхлэж байгаагүй, энэ их хэмжээний мөнгийг буцаан төлөх эх үүсвэр орлого Л.******** надад байгаагүй, би үүрэг хүлээгүй. Энэ тохиолдолд М.********, Д.******** нар нь өмнө байгуулсан гэрээнээс өөр нөхцөлөөр гэрээ байгуулан тохиролцсон тул, шинэ гэрээ, шинэ санал гэж үзэхээр байна. гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 2018 оны 05 сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээг М.******** нь ********* ББСБ ХХК, иргэн Л.******** нартай байгуулсан байх ба уг гэрээгээр 300 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, зээлийг гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,1 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна./хх-ийн 6/
4.2 Үүний дараа буюу 2022 оны 11 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний хавсралт нэртэй гэрээгээр 2018 оны 05 сарын 25-ны өдөр хийгдсэн 350 000 000 төгрөгийн зээлийн гэрээг нэг талаас М.********/зээлдүүлэгч/, мөн зээлдүүлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.********ын ...тоот дансанд 2023.01 сараас эхлэн сар бүр 10 000 000 төгрөг хийж байхаар тохиролцов. Нөгөө талаас Д.******** /зээлдэгч/ дээрх зээлийн гэрээний төлөлтийг БНХАУ-ын хил гааль нээгдээд үйл ажиллагаа жигдрэхэд гэрээнд заасан зээлийн төлбөрийн үлдэгдлийг хүүгийн хамт бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон байна./хх-ийн 7/
4.3 Талууд зээл, зээлийн хүүний тооцооллыг 2018.05.25-ны өдрөөс 2020.05.04-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж, зээл 300 000 000 төгрөг, 50 000 000 төгрөг, төлөгдсөн хүү 95 800 000 төгрөг, ...зээлийн үлдэгдэл 350 000 000 төгрөг, хуримтлагдсан хүү 80 000 000, зээлдэгч Д.********, зээлдүүлэгч М.******** гэж, уг тооцооллын ард Хэлцэл гээд Иргэн ******* овогтой ******** миний бие ********аас зээлсэн 350 000 000 төгрөгний зээлийн хүүг 2% болгож бууруулах хэлцэл хийсэн.Үндсэн зээлийг баталгаажуулсны эцэст нийт үнийн дүнгээс хасуулсан 1% хүүг үл маргах журмаар иргэн ********ад олгоно. Хэлцэл хийсэн Д.******** УХ 2020.05.04 гэж гараар бичсэн баримтууд хэрэгт авагдсан байна. /хх-ийн 49, ар тал/
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ. гэж, 282 дугаар зүйлийн 282.1-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж тус тус заажээ.
6. Харин хариуцагч Л.******** нь зээлийн мөнгийг хувьдаа авч ашиглаагүй, нөхөр Д.******** нь ********* ББСБ ХХК-ийн үйл ажиллагаандаа зарцуулсан, ...мөн М.********, Д.******** нар нь өмнө байгуулсан гэрээнээс өөр нөхцөлөөр гэрээ байгуулан тохиролцсон тул, шинэ гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. гэснийг, нэхэмжлэгч тал шинэ гэрээ гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэж зааснаар шаардаж байна. гэж маргасан.
Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлтэй байна.
7. Нэхэмжлэгч М.******** нь ********* ББСБ ХХК-ийн захирал Д.********тэй 2018 оны 05 сарын 25-ны өдөр байгуулсан 300 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2022 оны 11 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр дуусгавар болгож, гэрээг дүгнэж, улмаар зээлийн гэрээний хүүг 2% болгож, зээл болон зээлийн хуримтлагдсан хүүгийн үлдэгдлийг тооцоолж, улмаар зээл төлөх нөхцлийг тохирсон зэргээс талууд зээлийн гэрээг шинээр байгуулсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна. гэж, 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул талуудын хооронд зээлийн гэрээ шинээр байгуулагдсан гэж үзэв.
Тодруулбал, талийгаач Д.******** нь ********* ББСБ ХХК болон иргэн Л.******** нарын өрийг дээрх гэрээгээр өөртөө шилжүүлэн авсан байх ба энэ нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ. гэсэнд нийцсэн байна.
7.3 Иймд нэхэмжлэгч нь 2018 оны 05 сарын 25-ны өдрийн дуусгавар болсон зээлийн гэрээний дагуу хариуцагч Л.********аас зээлийн төлбөр гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлгүй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.********аас зээлийн гэрээний үүрэгт 450 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч М.********ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.********ын /төлөөлөгч Ч.******** төлсөн/ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ