Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 305/ШШ2025/00203

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ц.Б-н нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гэрч Х.Т, Я.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1981 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ********** мод боловсруулах комбинатын ********* дахь Мод боловсруулах үйлдвэрт машинистаар, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ********* аймгийн Ахуй үйлчилгээний газарт гуталчнаар, 1985 оны 07 сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ахуй үйлчилгээний комбинатад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 1981 оны 12-р сарын 24-ны өдрийн №16 дугаар Мод боловсруулах үйлдвэрийн даргын тушаалаар БНМАУ-ын ОМАҮ яамны харьяа ********* Мод боловсруулах комбинатын ******* дахь Мод боловсруулах үйлдвэрийн газар туслах машинистаар ажилд орж 1982 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн №63 тоот Мод боловсруулах үйлдвэрийн даргын тушаалаар цэргийн албанд татагдаж явж ээлжийн амралт авсан. 1982 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн №74 тоот тушаалаар тур цэргийн албанаас халагдан ирж грүшикээр ажилд орсон. Ингээд 1983 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн №39 тоот тушаалаар орон тооны илүүдлээр ажлаас чөлөөлөгдсөн. ******* аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №181 тоот тушаалаар гуталчнаар ажиллаж байгаад 1985 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №186 тоот тушаалаар 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн гуталчнаас чөлөөлөн грүшикээр шилжин томилогдсон. Ингээд Ахуй үйлчилгээний комбинат 1994 оны 12 дугаар сарын 31-нд хувьчлагдах хүртэл гуталчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ******** аймгийн архивт зарим баримт дутуу, цалингийн карт байхгүй бөгөөд тухайн үед бичигдэж байсан хөдөлмөрийн дэвтэр нийгмийн даатгалын газар хөдөлмөрийн чадвар алдалт бүртгүүлэхээр өгөх үед алга болсон. Ахүй үйлчилгээний комбинатад ажиллаж байх үедээ урлаг спортын арга хэмжээнд оролцож байсан баярын бичиг, чөлөө олгож байсан, үр дүнгийн урамшуулал авч байсан тушаалуудыг хавсралтаар хүргүүллээ. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1981 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хүртэл Мод боловсруулах үйлдвэрт, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуустал ахуй үйлчилгээний комбинатад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-******** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 105, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 155 дугаар лавлагаанууд,

-БНМАУ-ын ОМАҮ яамны харьяа ******* Мод боловсруулах комбинатын ******** дахь Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1981 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 164 дугаартай ажилд томилох тухай тушаал,

-мөн  Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаартай цэргийн албанд татагдан явж байгаа ажилчдад ээлжийн амралт болон гэнэт халагдсаны мөнгө олгох тухай тушаал,

- мөн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1982 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 74 дугаартай зарим хүмүүсийг ажилд авах тухай тушаал,

-мөн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1983 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 39 дугаартай Орон тооны илүүдлээр хөдөлмөрийн хуулийн 33-ийн А заалтыг үндэслэн зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаал,

-****** аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181 дугаар ажилд авах тухай тушаал,

-мөн Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1985 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 136 дугаар ажилчид ажилд авах ба чөлөөлөх тухай тушаал,

-мөн Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1986 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаар чөлөө олгох тухай тушаал,

-******** аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар ажлаас чөлөөлөх цалин олгох тухай тушаал,

-******* аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 376 дугаар инженер техникийн ажилтан албан хаагчдад 2-р улирлын үр дүнгийн шагналт цалин олгох тухай тушаал,

-НАААҮУ газрын ажилчин Ц.Б-ийн 1987-1991 оны цалингийн тодорхойлолт,

-********* аймгийн ******** хотын ***** ББХК-ийн захирлын 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай орон тоо цалингийн тухай тушаал, хавсралт,

-******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаар, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаар лавлагаанууд,

-Ц.Б-н ******* дугаартай тэтгэврийн дэвтэр,

-Модны үйлдвэрээс 1982 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ц.Б-т олгосон диплом,

-Хувьсгалт залуучуудын эвлэлээс 1990 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б, О нарт олгосон сайшаалын үнэмлэх,

-******* аймгийн Засаг даргаас 2021 онд Ц.Б-т олгосон дурсамж,

-Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээний түүхт 80 жилийн ойн урилга, 80 жилийн ойн дурсамж, гэрэл зургууд.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ц.Б нь 1981 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 09-ны өдрийг дуустал ****** мод боловсруулах комбинатын ******* дахь Мод боловсруулах үйлдвэрт машинистаар, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ******** аймгийн Ахуй үйлчилгээний газарт гуталчнаар, 1985 оны 07 сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ахуй үйлчилгээний комбинатад ажиллаж байсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

3. Ц.Б нь:

-1981 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 09-ны өдрийг дуустал хугацаанд ******** мод боловсруулах комбинатын ******* дахь Мод боловсруулах үйлдвэрт машинистаар,

-1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ********* аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад гуталчнаар,

-1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт грушикаар,

-1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ****** ХК-д ажилчнаар ажиллаж байсан болох нь:

-********* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 105 дугаар “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад Нийтийн ахуй үйлчилгээний төвийн 1992-1994 оны даргын тушаал болон цалингийн баримт шилжиж ирээгүй тул Ц.Б-д лавлагаа олгох боломжгүй болно” гэх тодорхойлолт,

-мөн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 155 дугаар “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад Нийтийн ахуй үйлчилгээний төвийн 1992-1994 оны даргын тушаал болон цалингийн баримт шилжиж ирээгүй тул Ц.Б-д лавлагаа олгох боломжгүй болно” гэх тодорхойлолт,

-БНМАУ-ын ОМАҮ яамны харьяа ******* Мод боловсруулах комбинатын ****** дахь Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1981 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 164 дугаар “...Ажилд орохыг хүсч өргөдөл гаргасан Ц.Б-ийг 1981 оны 12 дугаар сарын 06-наас эхлэн техникийн туслах машинистаар авч ажиллуулсугай...” гэх тушаал,

-мөн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаар “...машинист Б нар нь цэргийн албанд татагдан явж байгаа тул 1982 оны 07 дугаар сарын 01-ээс эхлэн тус тус ажлаас чөлөөлсүгэй...” гэх тушаал,

-мөн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1982 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 74 дугаар “Тус үйлдвэрт ажиллаж байгаад цэргийн албанд явж халагдаж ирсэн буюу ээлжит цэрэг татлагад татагдан явж өвчний учир чөлөөлөгдөн эргэн ирсэн хүмүүсийг ажилд авах тухай хэлэлцсэн хариуцлагатны хурлын шийдвэр, хөдөлмөрийн хуулийн зохих заалтыг үндэслэн тушаах нь: 1. ...Ц.Б-г 7-р сарын 19-с грушикээр тус тус авч ажиллуулсугай...” гэх тушаал,

-мөн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1983 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 39 дугаар “...орон тооны илүүдэлтэй байгаа 1-р цехийн машинист ...Ц.Б ... нарыг 05 дугаар сарын 09-нөөс тус тус чөлөөлж хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн нэгдэлд шилжүүлсүгэй...” гэх тушаал,

-******** аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181 дугаар “...Ц.Б-г гуталчнаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай...” гэх тушаал,

-мөн комбинатын даргын 1985 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 136 дугаар “... Ц.Б-г 1985 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн гуталчнаас чөлөөлж грушикээр авч ажиллуулсугай” гэх тушаал,

-мөн комбинатын даргын 1986 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаар “...грузчик Ц.Б-д 1986 оны 08 дугаар сарын 13-наас 09 сарын 13-ны өдрийг хүртэл ажлын 16 хоногийн чөлөө олгосугай...” гэх тушаал,

-******** аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар “...гуталчин Д.А, грушик Ц.Б нарыг 05-р сарын 25-ны өдрөөс 7-р сарын 1 хүртэл хугацаанд сүүлийн 3 сарын дундаж цалингаар цалинжуулсугай” гэх тушаал,

-********* аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 376 дугаар “...1989 оны II улирлын үр дүнгийн шагналыг захиргаа аж ахуй, үр дүнгийн шагналыг 1-р хавсралтаар, цех тасгийн ажилчин албан хаагчид үйлчлэгч грушик нарт олгох үр дүнгийн шагналыг 2-р хавсралтаар тус тус олгосугай...” гээд хавсралтад “...Б грушик” гэх тушаал, хавсралт,

-НАААҮУ газрын ажилчин Ц.Б-ийн 1987 оны 01-12 дугаар сар, 1988 оны 01-12 дугаар сар, 1989 оны 01-12 дугаар сар, 1990 оны 01-12 дугаар сар, 1991 оны 01-12 дугаар саруудын цалингийн тодорхойлолт,

-******** аймгийн ***** хотын **** ББХК-ийн захирлын 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаар “***** компанийн гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн тушаах нь: ... 3. Тушаалын хавсралт №1-ийн нэр бүхий 66 ажилчинг 1992 оны 4-р сарын 1-нээс ******* компанийн ажилчнаар авч ажиллуулсугай...” гээд хавсралтад “Ажилчдын нэрс ...6. Ц.Б...” гэх тушаал, хавсралт,

- ******** аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай “********* регистрийн дугаартай Ц.Б-н ажиллаж байсан Нийтийн аж ахуйн газар нь 1991 онд бүтэн, 1992 оны 1-р улиралд НДШ төлсөн болно” гэх тодорхойлолт,

-мөн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаар “******* регистрийн дугаартай Ц.Б-н ажиллаж байсан ***** ХК нь 1993, 1994 онд НДШ бүтэн төлсөн болно” гэх тодорхойлолт,

Гэрч Я.Н-н “...Би 1974 оны 01 дүгээр сард Нийтийн ахуй үйлчилгээний газарт ажилд орсон. 1974 оноос хойш 52 дахь жилдээ ажиллаж байна. 1980 оноос хойш гутлын тасгийн мастераар ажилласан. Ц.Б манайд 1981 онд грүшикээр ажиллаж байсан. 1984 оноос гуталчнаар ажиллаж байсан. Үйлдвэр хувьчлагдаж тарах хүртэл хамт ажилласан. Үйлдвэр 1993 онд хувьчлагдаад тараад хоршоонууд болж өөрчлөгдсөн. Би үйлдвэр хувьчлагдахад Гоёл Алтай гэдэг гутал засвар байгуулаад тусдаа гарсан. Ц.Б ****** компанид гуталчнаар ажилд орсон. Ц.Б бие тааруу хүн байсан. Цэрэгт явсан талаар мэдэхгүй. Хөнгөн ажлын актаар грүшик, гуталчин зэрэг ажлуудыг хийж байсан. Ээж нь гуталчин байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Т-н “...Ц.Б-тэй Нийтийн ахуй үйлчилгээний газар гуталчнаар хамт ажиллаж байсан.Ц.Б 1981 онд модны үйлдвэрт ажиллаж байсан. Намайг 1984 оны 01 дүгээр сард гуталчнаар ажилд орсноос хойш Ц.Б-тэй одоог хүртэл хамт ажиллаж байна. Бид 2 хувиараа гуталчин хамт хийдэг. Би 1994 онд **** компанид гуталчнаар ороход манай гутлын тасагт 10 дугаар сард орж ирж байсан. Тухайн цехээсээ шилжиж орж ирсэн. 1994 оноос хойш Ц.Б-тэй нэг дамжлагад, нэг тасагт ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,

-Модны үйлдвэрээс 1982 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ц.Б-т олгосон диплом,

-Хувьсгалт залуучуудын эвлэлээс 1990 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б, О нарт олгосон сайшаалын үнэмлэх,

-********* аймгийн Засаг даргаас 2021 онд Ц.Б-т олгосон дурсамж,

-Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээний түүхт 80 жилийн ойн урилга, 80 жилийн ойн дурсамж, гэрэл зургууд зэргээр тогтоогдож байна.

Дээрх тушаал, шийдвэр, гэрчийн мэдүүлгүүд зэрэг бичмэл болон бусад нотлох баримтыг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэгч Ц.Б-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

4. Иймд Ц.Б-г 1981 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 09-ны өдрийг дуустал хугацаанд ******* мод боловсруулах комбинатын ****** дахь Мод боловсруулах үйлдвэрт машинистаар, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ****** аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад гуталчнаар, 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд ****** аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт грушикаар, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* ХК-д ажилчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ц.Б-г 1981 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 09-ны өдрийг дуустал хугацаанд ********* мод боловсруулах комбинатын ******** дахь Мод боловсруулах үйлдвэрт машинистаар, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ******** аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад гуталчнаар, 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт грушикаар, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ***** ХК-д ажилчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ч.МӨНХТУЯА