| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0392/э |
| Дугаар | 435 |
| Огноо | 2018-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунчимэг,
улсын яллагч П.Даваасүрэн,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Б холбогдох эрүүгийн 1806 0034 90392 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 05 дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Н.Б /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дугаар байрны тоотод Б.Наранхандыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би ганцаараа нэг шил архи уусан. Тэгээд нилээн согтоод давраад 200 грамм Хараа архи авч уусан чинь ээж над руу уурласан. Намайг шорондоо үхэж байвал таарна гээд доромжилсон. Тэгээд би уурандаа ээжийгээ 2-3 удаа цохисон. Би унагааж байгаад өшиглөснөө санахгүй байна. Тэгээд манай ээж, эгч цагдаа дуудсан гэв.
Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Батсайхан надаас тухайн өглөө архи аваад өгөөч гэж гуйгаад байхаар нь би дэлгүүрээс зээлээр архи авч өгсөн. Удалгүй архи ууж дуусчихаад дахиад 200 гр архи аваад өгөөч гэж хэлээд гуйгаад байхаар нь дахин зээлээр авч өгсөн. Нөгөө архиа ууж дуусчихаад өөрийнхөө гар утсаа харчихаад миний гар утсыг кодолсон байна. Хүнээс 50 сая төгрөг орж ирэх ёстой гээд орилоод эхэлсэн. Манай байрны хажууд байрлах ТҮЦ-г ажиллуулдаг Суурь, Алтай нар миний гар утсыг кодолчихлоо гэж хэлээд агсам тавиад байсан. Би хариуд нь “чи яагаад дэмий юм яриад байгаа юм бэ” гэж хэлэхэд орилж над дээр хүрч ирээд миний нүүр рүү цохиж зодсон. Шалан дээр намайг хэвтүүлж байгаад нүүр рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон. Хөлснөөс чирч гэрийн тагт онгойлгож шиднэ, ална гэж орилсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 34-39 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹875 дүгнэлтэд “Б.Н биед дух, хамрын нуруу, хоёр нүдний зовхи, зүүн хацар, шанаа, уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 17 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 18 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр 147 дугаар байрны 58 тоотод Б.Н зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Н прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Н.Батсайханыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.
Шүүх шүүгдэгч Б.Н эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.